Чингисийн талбай дээр тамхи ширхэглэж байна шүү дээ, хууль санаачлагчид аа

гуравдугаар сарын 1-нээс дээрх хуулийг мөрдөж эхэлсэн юм. Хуулийн үндсэн зорилго нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавараас хүн амыг хамгаалах. Хэдийгээр дээрх хулийн үр дүн гарах болоогүй ч өнгөрсөн жилийн хугацаанд хэрэгжилт ямар байсан талаар өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн үеэр хууль санаачлагчид Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн нэг жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин иргэд Тамхины хяналтын тухай хуульд арай өөр дүн тавьж буй. Дээрх хууль өнгрөсөн хугацаанд тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн гэгдэж байгаа ч хэрэгжилтэд тавих хяналт сул байгаа нь алдарт хуулийг алсрахад хүргээд байгаа юм. Тиймээс ч бид Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр ямар түвшинд байгааг сурвалжиллаа.

Хэрэглээ ба худалдаа

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хэрэглээ буурсан нь судалгаагаар тогтоогдсон тухай хэвлэлийн хуудаснаа бичжээ. Судлаачид тамхиныхэрэглээ эрс буурсан гэж хэлээгүй ч тодорхой хэмжээгээр буурсныг үр дүнгээрээ нотолсон гэх. Цаасан дээрх судалгааны үр дүн ийм. Харин сурвалжлагаа бэлтгэх явцад 100 айлаас Чингисийн талбай хүртэлх замд таарах залуусыг харвал тамхины хэрэглээ буурсан нь үнэн үү гэж дээрх судалгааг хийсэн судлаачдаас асуумаар санагдав.

Монгол III сургуулийн автобусны буудлын замын урд болон хойд талын ТҮЦ хүнсний дэлгүүрүүдэд тамхи ширхэглэн худалдаалдагийг сайн мэдэх юм. Учир нь өдөр бүр үүгээр явж, дэлгүүр, ТҮЦ-ээр үйлчлүүлдэг учраас. Тэд бараг хууль хэрэгжиж эхэлсэн өдөр ч тамхи ширхэглэн худалдаалж байсан санагдана. Гэхдээ далд хэлбэрээр. Ер нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш тамхины худалдаа далд хэлбэрт шилжсэн. Хуульд зааснаар бол дараах байдлаар тамхи худалдаалахыг хоригложээ.

Тодруулбал,

Интернэтээр;

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор;

Баар, цэнгээний газар;

Тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх гэж заажээ.

Харамсалтай нь дээрх заалт амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйл алга. МУИС болон 64 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр Тамхи зарахыг хориглоно гэх бичиг цонхон дээрээ наасан ТҮЦ-үүд байдаг. Харин дээрх ТҮЦ-үүдийн тамхины худалдаа ил цагаандаа гарчээ. Агуулга, хэлбэрийн зөрчил гэдэг шиг л… Тэд цонхон дээрээ хориглох бичиг наачихаад хэнэг ч үгүй тамхи худалдаалж байх юм.

64 дүгээр дэлгүүрийн автобусны буудалд байрлах ТҮЦ-ээс Parlament байгаа эсэхийг лавлабал ширхэг нь 300 төгрөг гэв. Улмаар 600 төгрөг сарвайхад өөдөөс хоёр ширхэг тамхи гараараа нууж, өгчихөөд цонхоо хаачихлаа. Тус ТҮЦ-ийн худалдагч эмэгтэй байцаагч нараас болгоомжилдог ажээ. Харин МУИС-ийн автобусны буудлын ТҮЦ-ийн худалдаа ил цагаандаа гарч, тамхийг төрөл бүрээр нь ширхэглэн зарж байна. Охид, хөвгүүд гээд хэн дуртай нь тамхи худалдан авч байгаа харагдана. Эндээс цааш МУБИС-ийн автобусны буудал руу алхлаа. За энд бол тамхины худалдааг яриад ч хэрэггүй. Гар дээрээс бохь, чихэр худалддаг иргэд хайрцагтай тамхиа цүнхэндээ хийчихээд сурагласан хүн бүхэнд зарж байна. Тэдний худалдаалж буй тамхины үнэ ханшийг сонирхуулвал, Parlament нэг хайрцаг нь 3800-4000, ширхэг нь 250-300 төгрөг, Esse нэг хайрцаг нь 3400-3800, ширхэг нь250-300, Mild seүen нэг хайрцаг нь 3500-4000, ширхэг нь 250, Kent нэг хайрцаг нь 3200-3500, ширхэг нь 200-250 төгрөгийн ханштай ажээ.

Дээрх нэр дурьдсан дөрвөн төрлийн тамхийг залуус ихэвчлэн худалдан авдаг юм байна. Хэвлэлээс яваагаа дуулгах юм бол эвэртэй туулай үзсэн мэт үргэх тул тамхи татдаггүй боловч худалдаж авахаас өөр арга байсангүй. МУБИС-ийн баруун талын автобусны зогсоол дээр бохь, чихэр худалдаалдаг эмэгтэйгээс mild seүen сураглавал толгой дохив. 1000 төгрөгөөр дөрвөн ширхэгийг худалдаж авлаа. Харин урд талынх нь автобусны буудал дээр цагаан утас ажиллуулдаг эмэгтэй мөн л тамхи худалдаалж байв. Энэ мэтчилэн ТҮЦ болон гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэд цөм тамхи худалдаалдаг ажээ. Тэр ч бүү хэл Чингисийн талбай дээр ундаа зарж байсан эмэгтэйгээс 300 төгрөгөөр нэг ширхэг Esse худалдаж авав. Тамхины худалдаа бодит байдал дээр ийм л байна.

Үүнээс гадна сургуулийн орчинд тамхи худалдаалах явдал гаарч байгааг ч иргэд ярьж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн II дунд сургуулийн ойролцоох дэлгүүрүүд тамхи ширхэглэн зардаг тухай тус сургуулийн сурагчид ярьж байна. Уг нь …ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор… гэж тодорхой заасан. Харамсалтай нь тэд энэ заалтыг олж уншаагүй бололтой. Худалдаа ингэж ил цагаандаа гарчихсан байхад хэрэглээ гаарсан нь ойлгомжтой. Гэр, сургууль, ажил, албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газар, баар, цэнгээний газруудад тамхи татахыг хориглосон. Улмаар тамхины хэрэглээ гудамж, машинд шилжсэн хэмээн иргэд хошигнож байна.

Хуульд … нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн…-д тамхи татахыг хориглосон заалт бий. Тэгвэл ажил, албан байгууллага, үйлчилгээний газар татуулахгүй болсон тул тамхичдын хэрэглээ үнэхээр гудамжинд гарчээ. Тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудал, гудамж талбай, баар, рестораны гадна тамхины иш хөглөрнө. Ялангуяа өглөө баар, цэнгээний газруудын үүдээр тамхины иш овоорсон байдаг тухай ТҮК-ийн ажилтан Н.Мандах ярьж байна. Түүний хэлж байгаагаар бол өнгөрсөн хавар гудамж, талбай цэвэрлэхэд тамхины иш хаях нь эрс багассан байсан боловч энэ жил бахь байдгаараа хөглөрөх болжээ.

Тамхины зөвшөөрөл ба хяналт

Тамхины хяналтын тухай хууль гарахаас өмнө аж ахуй нэгжүүд тамхи худалдаалах зөвшөөрлийг 250 мянган төгрөгөөр авдаг байсан. Гэтэл шинэ хуулийн дагуу ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчмоос 500 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон нь олон дэлгүүр ТҮЦ- үүдийн зөвшөөрлийг хүчингүй болгож байна. Зөвхөн Сүхбаатар дүүрэгт нийт 468 аж ахуй нэгж тамхи худалдах зөвшөөрөлтэй. Гэтэл дүүргийн газрын албатай хамтран сургуулийн орчмын 500 метрийн тойрог татаж үзэхэд олоонх нь тамхи зарах арга-гүй болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт нийт 51 сургууль байдаг бөгөөд хотын төвийн 10 хороонд тамхи худалдаалахгүй юм байна. Зөвхөн тус дүүргийн нэгдүгээр хороонд тусгай зөвшөөрөлтэй 16 аж ахуй нэгж байдаг. Үүнээс 14 нь ерөнхий боловсролын 31, 25, нэгдүгээр сургуулийн бүсэд орж байгаа учраас тамхи худалдаалахгүй юм байна. Зөвхөн Хан-Уул дүүргийн хувьд тамхи худалдаалах дөрвөн дэлгүүр байна гэх. Сургууль, цэцэрлэг, олон нийтийн газраас 500 метрийн зайд тамхи зарахгүй гэсэн хуулийн дагуу тооцоод үвэл нэг дүүрэгт дөрвөн дэлгүүр л оногдож байгаа аж. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй олон хүн бий. Энэ талаар тодруулахаар МХЕГ-ыг зорилоо.

Ч.Түмэнхүү Хорьж цагдахаасаа илүү иргэдийн ухамсарт нөлөөлөх хэрэгтэй

/МХЕГ-ын Хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч/

-Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй олон хүн бий. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд, бүх шатны Засаг дарга нар, бусад эрх бүхий албан тушаалтнууд хяналт тавих эрхтэй. Аль нэгэн дүүргийн нутаг дэвсгэрт тамхины худалдаа, хэрэглээ гаарч байгаа нь тухайн Засаг Дарга болон бусад эрх бүхий албан тушаалтнуудын хяналт сул байгаагийн илэрхийлэл. Ер нь хуулиар хорьж, дагдахаас илүү иргэдийн ухамсарт нөлөөлөх нь хамгийн үр дүнтэй. Бид хяналт, шалгалт хийж, тамхийг нь хурааж авдаг боловч тэд эргээд л зарж, борлуулдаг. Бидэнд тухайн иргэнийг нэгжих эрх байхгүй. Тиймээс ч цагдаагийн байгууллагатай хамтран өнгөрсөн онд хяналт, шалгалт хийсэн. Шалгалтаар нийт 1012 зөрчил илрүүлэн 802 зөрчлийг нь газар дээр нь арилгуулан шийдвэрлэж, хууль эрхзүйн зөвлөмж зөвлөгөө өгсөн.

Хяналт шалгалттай халбогдуулан Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн таван аж ахуйн нэгж байгууллагад 8.108.000 төгрөгийн, гурван албан тушаалтанд 4.212.000 төгрөгийн, 51 иргэнд 2.550.000 төгрөгийн, нийт 59 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан иргэнд 14.870.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг дээрх хуулийн холбогдох заалтын дагуу тооцсон. Улмаар давхардсан тоогоор 135 нэр төрлийн 3361 хайрцаг 7.172.280 мянган төгрөгийн үнэ бүхий тамхийг улсын / ахлах/ байцаагчийн 54 заалт бүхий 31 акт үйлдэн хурааж харъяа аймаг, дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, устгах улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.

Тухайлбал, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын 70-аас илүү хувь нь байгууллага, хамт олноороо тамхигүй хамт олон болох ажил өрнүүлж, сургалт соён гэгээрүүлэх ажил ажлыг зохион байгуулж иргэдийг дам тамхидалтаас сэргийлэх боломжийг бурдүүлж байгаа нь ажиглагдсан. Жишээ нь Дундговь аймагт таван байгууллага тамхи татдаг 17 ажилчидтайгаа гэрээ байгуулсны үндсэн дээр найм нь тамхинаас гарч цалингийн урамшуулал олгосон байгаа юм. Харин Говь-Алтай аймгийн Тайшир сум ‘Тамхины эсрэг -хамтдаа уриан дор ‘Тамхигүй спорт хос теннисний тэмцээн зохин байгуулж 23 хос оролцон байр эзлүүлэн урамшуулсан байсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тус сумын 17 иргэн тамхинаас гарч 24 хүн тамхиа багасгасан тухай бидэнд ярьж байсан юм. Мөн сумын хэмжээнд багууд, хөршийн холбоодын дунд тамхинаас өөрөө болон 10 хүнийг тамхинаас гаргасан хүнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох уралдаан зарлан ажилласан тухайгаа хэлж байлаа. Энэ мэтчилэн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ололттой талууд бий.

Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж, шүүмжлэхэд амархан. Гудамж, талбайд тамхи хууль бусаар худалдаж, борлуулах асуудлыг нийслэлийн удирдлагын зүгээс шийдвэрлэх байх. Саяхан ТҮЦ ажиллуулах журам батлагдсан байсан. Энэ мэтчилэн нийслэлийн удирдлагууд үүнд анхаарлаа хандуулах бизээ.

Албаны хүмүүс ийм байр суурьтай байгаа бол иргэд асуудалд арай өөр өнцгөөс хандаж байгаагаа сурвалжлагын явцад илэрхийлж байв. Иргэдийн хувьд энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой хэд, хэдэн заалт байгаа тухай хэлж байна. Тухайлбал тамхи татах цэггүйгээс гудамж талбайд татахаас өөр аргагүйд хүрч байгаагаа учирлаж байлаа. Тамхинаас гарч болно, заавал тамхи татах албагүй шүү дээ гэж уншигч та хэлж магадгүй. Гэвч тамхинаас гарна гэдэг хүссэн зоргоор болдог тийм амар зүйл биш. Нэгэнт татаад сурчихсан хүмүүсийн хувьд энэ нь тун хэцүү даалгавар. Тиймээс ч үйлчилгээний газруудад тусгай тамхи татах өрөө, гудамж, талбайд цэг байгуулахыг иргэд сонины хуудсаар уламжилсан юм.

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сурвалжлахад бодит байдал ийм л байна. Монголын хууль гурав хоног гэж үг бий… Энэ тийм ч таатай ишлэл биш. Уг нь хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг. Гэтэл Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой хүмүүс нь хойш чангаагаад байх шиг. Эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлийнхээ хүрээнд хяналтаа тавих ёстой. Ялангуяа хороо, дүүргийн Засаг дарга нар хяналтаа сайн тавих учиртай. Хэрэгжүүлэхгүй юм бол цаг, цаас гарздаж, хууль батлахын хэрэг юун… Хэрэгжилтэд хяналт тавихгүй юм бол цалин авч, суудал бөглөх шаардлагагүй мэт…

Х.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button