ТҮЦ-үүд Нийслэлийн өнгийг чимэх нь

ажиллуулах журам-ыг хэлэлцэн баталлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү журмыг боловсруулахдаа холбогдох байгууллагуудаас гадна ТҮЦ эрхлэгчдийн холбооноос санал авчээ. Өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 406 ТҮЦ Улаанбаатар хотод байдаг байна.

Хотын Ерөнхий менежер Б.Бадралын танилцуулснаар энэхүү журамд түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалах бараа бүтээгдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг нарийн тусгажээ. Журамд, дүүргээс зөвшөөрөгдсөн байршилд түргэн үйлчилгээний цэгүүд ажиллах бөгөөд дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн Улаанбаатар хотод байх ТҮЦ-ийн тоог хотын Ерөнхий менежер батална. ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн загвартай байна гэж заасан байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ оны 5 сард багтаан ТҮЦ-ийн загварыг гаргаж батлахаар ажиллаж байгаа гэж Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа хэллээ.

ТҮЦ нь галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна, хяналтын камер галын анхан шатны багаж хэрэгсэлтэй байх юм байна. Мөн эрүүл ахуйн стандартыг хангуулах зорилгоор худалдагчийн ариун цэврийн өрөөг зөөврийн бие засах суултуураар тоноглож, бохирыг урсгах зөөврийн цэвэр усны нөөцтэй, бохирын үнэр дарах, халдваргүйтгэх бодисын хүрэлцээтэй нөөцтэй байхыг журамд заажээ. Түүнчлэн орчны цэвэр цэмцгэр байдлыг бүрдүүлэх зорилгоор ТҮЦ-ийн гадна талд зориулалтын хогийн сав байршуулж, эргэн тойронд нь тохижилт цэцэрлэгжүүлэлт хийсэн байх ёстой юм байна. Түргэн үйлчилгээний цэгээр хуулиар хорилоогүй бараа бүтээгдэхүүнийг худалдах, үйлчилгээ явуулахаар журамд тусгажээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг хэлэлцээд наймдугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр тогтоол гаргалаа.

Энэ хугацаанд шинээр ТҮЦ нээн ажиллуулах иргэн, аж ахуйн нэгжүүд шинэ журамд заасны дагуу үйл ажиллагаа явлуулах юм. Харин ТҮЦ-ийн үйл ажиллагаа явуулж байгаа 406 иргэн, аж ахуйн нэгж нь наймдугаар сарын 1-нээс өмнө хуучин ТҮЦ-ээ Ерөнхий төлөвлөгөөнөөс гаргасан загвар стандартын дагуу шинэчилж, журамд зааснаар тохижуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button