А.Хүрэлшагай Газар өмчлөлтэй холбоотойгоор өнөөгийн нийгэмд зохицсон эрх зүйн орчин хэрэгтэй

Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд Та газраа өмчилмөөр байна уу сэдвийн хүрээнд боллоо. Энэ үеэр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А. Хүрэлшагайтай ярилцлаа.

-Монголчууд газрыг өмч гэж үзэх хандлага нь хэр төлөвшиж байгаа гэж бодож байна вэ?

-Олон хуульд төрөл бүрийн зориулалтаар газар өмчлүүлж байгаа. Тухайлбал, газар тариалангийн зориулалтаар газрыг өмчлөх боломж байна. Монголчууд бид уул усандаа нэр өгч, дахин шүтэж биширдэг ард түмэн. Өөрөөр хэлбэл, байгаль дэлхийгээ аргадан хайрлах сэтгэлгээнээс үүдэлтэй түүндээ дасан зохицдог нүүдэлчдийн соёлын өвийн нэг хэсэг. Тиймээс бид өнөөдөр зах зээлийн нийгэмд шилжээд суурьшмал болон нүүдэлчний хосолсон соёлын хэлбэрээр даруй 20 гаруй жилийн өнгөрүүлж байна. Мэдээж өнгөрсөн он жилүүдэд төсөв мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй зүйл олон байсан. Гэхдээ бидэнд хамгийн гол дутагдалтай байгаа зүйл нь газрыг хөрөнгө гэдгийг ойлгохгүй байна. Өнөөдөр монголчууд газрыг нягтлан бодох бүртгэлдээ бүртгэдэггүй, газар тариалан эрхлэгчид газрыг материал гэж үздэггүй. Газар бол байнга байж л байдаг зүйл техник технологи болон тариаланчид байвал л тариагаа тариад байж болно л гэж боддог. Чухам тариалангийн газар нь ялзмаг нь хэд байгаа, таван жилийн дараа ямар болох, цаашид ямар арга хэмжээ авах зэрэг асуудалд анхаарлаа хандуулан ажиллах ёстой бидний хамгийн үнэ цэнэтэй материал шүү гэж бодохгүй байна.

-Хэлэлцүүлэгт оролцож байгаа төлөөлөгчдийн хэлж буйгаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газрын чанарыг судлах нь чухал гэлээ. Энэ талын судалгааг бид хийж чаддаг болов уу?

-Зах зээлийн нийгэмд шилжиж, улмаар амьдрах хэв маягаа сонгохын тулд хаана эдийн засаг зах зээл буй тийшээ иргэд нүүж эхэлсэн. Мэдээж энэ бол бичигдээгүй хууль гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ иргэдийн суурьшиж байгаа газар нутгийн газрынх нь чанарыг судалж үзээд тухайн газар нутаг ямар сав газрын онцлог шинж чанартайг судлах хэрэгтэй. Судалгааны үндсэн дээр тухайн газарт ямар үйл ажиллагаа явуулж болох эсэхийг судлах, уламжлалт нүүдэлчдийн мэдлэг дээр үндэслээд орчин үеийн шинжлэх ухааны туршлагыг хослуулан байгалийг ашиглах бодлого үндсэндээ 20 гаруй жил хийгдээгүй ирсэн байна. Энэ нь бид зах зээлд шилжихэд нийгэм эдийн засгийн олон хүндрэл байсантай холбоотойгоор ч өнөөг хүртэл ямар нэгэн зохицуулалтгүй байсаар байгаа нь асуудал болоод байна. Бид өнгөрсөн хугацаанд хоосон газар дээр газрын менежмент буюу газар зохион байгуулалт хийж явсан гэсэн үг. Гэтэл зах зээл хөгжсөн оронд хоосон газар дээр биш тухайн зах зээлийн цаг үед, зах зээлийн шалгуур даах бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Улмаар тухайн зах зээл нь өөрөө газрын дахин төлөвлөлтөд орж илүү шалгарсан бизнес нь тухайн газар дээрээ оршин тогтнож байдаг нь зах зээлийн жам болсон. Тухайлбал, Япон улсад газар хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө гэж бүртгэгдээд тухайн газар дээр байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурвал тухайн барилгыг маш хурдан буулгадаг. Харин оронд нь дараагийн бизнес эрхлэгч өөрийн барилгаа бариад явдаг тогтолцоо байдаг.

-Газар өмчлөл явагдахад хамгийн гол тулгараад байгаа хүндрэл нь юу юм бол?

-Нүүдэлчдийн соёл орчин үеийн суурьшлын зах зээл хоёр зөрчилдөж байгаа учир үүнийг нь эрх зүйн зохицуулалтаар бүрэн төгс шийдэж чадахгүй байгаа учир хүндрэл үүсээд өмчлөл явагдахгүй байгаа гэж хэлж болно. Тухайлбал, орон нутгийн иргэдэд тухайн орон нутгийнхаа уулын аманд газар өгөхөөр болсон байдаг. Гэтэл иргэд бид эзгүй хээр газар яаж газар авах юм гэж хэлдэг. Мэдээж томоохон аймгийн болон сумын төв дээр дэд бүтэц хөгжсөн газарт ихэнхдээ эрх мэдэлтэй, төлбөрийн чадвартай буюу бизнес эрхэлж буй иргэд газар өмчилсөн байдаг. Харин энгийн иргэдэд төвд нь газар олддоггүй байх жишээтэй. Тиймээс газар өмчлөлтэй холбоотойгоор өнөөгийн нийгэмд зохицсон эрх зүйн орчин бий болгох шаардлагатай байна. Газрын багц хуулийг УИХ, Засгийн газарт өргөн бариад удаж байна. Энэхүү хуульд эдгээр асуудлуудын шийдвэрлэх гарцыг тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, орон нутагт байгаа иргэдэд нь зориулсан төлөвлөлтийг хийж, бүх салбар хамтарч төлөвлөөд УИХ-аар баталгааждаг, төсөвтэй газрын харилцаа байх ёстой гэдэг тогтолцоог хуульд тусгаж өгсөн байгаа. Гэхдээ хууль батлагдахгүй удаж байгааг иргэд мэдэж байгаа байх.

-Газрыг өмчлөхөөс гадна тухайн газар дээр явуулах үйл ажиллагааны эрхийг бий болгох талаар зохицуулалт хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг?

-Зах зээл хөгжсөн оронд газрыг тухайн орны төр нь эсвэл иргэд нь өмчилдөг. Харин бусад тохиолдолд зөвхөн газар дээр үйл ажиллагааны эрх байдаг. Өөрөөр хэлбэл, ШТС-ын , бэлчээрийн, газар тариалангийн гэж тодотгож өгсөн эрхүүд байдаг. Тодотгож өгч буйн учир нь ШТС барих бол тухайн газарт хэчнээн төгрөг гаргах, улсад хэдэн төгрөгийн татвар төлөх, хэчнээн хүн ажлын байраар хангах гэх зэрэг бүх зүлийг нь судлаад тухайн бизнест эрх олгох газар тохирч байгаа эсэхийг маш тодорхой болгож өгөхөд оршиж байгаа юм. Төрийн болон тухайн орны иргэний өмчилсөн газарт дээр явагдах үйл ажиллагаа нь өөрөө зураг төсөл, төсвөөр баталгааждаг. Бүх зүйл нь анхнаасаа тодорхой байдаг тогтолцоо байдаг. Гэтэл уг тогтолцоо манай улсад байхгүй байгаагийн учир нь хуучинсаг сэтгэлгээ, хуучирсан эрх зүйн орчинтой шууд холбоотой гэж хэлж болох юм.

-Газар эзэмших эрхийн талаар маргаантай олон асуудал байдаг. Таны бодлоор эзэмших эрх байх нь зөв үү?

-Монголд газрыг өмчлөх, ашиглах, эзэмших гэсэн гурван төрлийн эрх байдаг. Эзэмших, ашиглах гэсэн эрхийн асуудал хэзээ бий болсон гэдгийг хуу­лийнхан Гартаа аяга барьж байгаа бол ту­хайн аягыг эзэн эзэмшиж буй хэрэг хэмээн тайлбар хэлдэг. Гэтэл эзэмших гэдэг үг эзэн гэдэг үгнээс гаралтай гэж ойл­гож байгаа. Гэтэл эзэмших гэдэг үг ту­хайн газрыг маш тодорхойгүй болгож буй. Учир нь тухайн газар дээр үйл ажил­лагааг явуулах эрхийг эзэмшиж байгаа юу газрыг нь эзэмшиж байна уу гэдгийг тодорхойгүй болгоод байгаа. Тиймээс магадгүй 1917 онд коммунизм ялаад порлитаруудыг хөрөнгөгүй байлгахын тулд тухайн ШТС-ыг ямар зардал гаргаад, ямар ашиг олох зэргийг төр, нам бодно. Харин чи зүгээр л эзэмших эрхтэй хэмээн порлитаруудыг хөрөнгөгүй байлгахын тулд хязгаарласан томъёолол болов уу хэмээн зах зээл нь хөгжсөн орны мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Тэгэхээр Газрын хуульд эзэмших, ашиглах эрх гэдэг заалт нь Үндсэн хуультай зөрчилдөөд өөрчилж болохгүй байгаа учир хэвээр үлдээхээр болсон. Харин Монгол Улсын газрыг төр, иргэд нь өмчилнө. Бусад тохиолдолд маш тодорхой газар дээрх үйл ажиллагааны эрхээр л газрыг олгохоор болсон.

-Газрын багц хууль батлагдвал нэн түрүүнд бий болох давуу талуудаас дурьдаач?

-Хууль эрх зүйн орчин хангагдаад ирэхээр олон давуу талууд бий болно. Тухайлбал, орон нутагт хэчнээн малчинд хэр хэмжээний газар хэрэгтэй, хэчнээн тариаланчид ямар хэмжээний газар хэрэгтэй, үйлдвэр байгуулах хэр хэмжээний газар хэрэгтэй байгаа зэргийг төлөвлөж чаддаг болно. Хэрэв ингэж чадвал дараа нь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд тухайн газрын зохион байгуулалт болохгүй байвал дахин төлөвлөлтөд оруулна гэсэн улс төрийн шийдвэр гаргахгүй. Харин ч эсрэгээрээ анхнаасаа газрынхаа суурь судалгаа, зураг төслийг нь хийчихсэн, мэдлэгтэйгээр төлөвлөөд холбогдох яам ангентлагууд нь хамтраад шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгвэл тухайн газарт иргэд удаан амьдрах боломжтой, хөдөлмөр нь газарт нь шингэж, хөрөнгө нь баталгаатай болж ямар нэгэн он цагийн салхинд хийсэхгүй болох юм. Түүнчлэн төвлөрлийг сааруулах боломж ч бүрдэх болно. Орон нутагт амьдарч байгаа өөийн гэсэн хөрөнгө болох газартай хүн өөрийн хөрөнгөө хаяад хот руу нүүх шаардлага үгүй болж, төрөөс олгож байгаа хөрөнгө оруулалтууд бодитой болох болно. Тиймээс өнөөдрийг хүртэл бидний гаргаад байгаа алдаа бол газар өөрөө бүтээн байгуулалтын өмч гэдгийг мэдэхгүй байгаад оршиж байгаа. Бүх салбар тусдаа төлөвлөлт хийдэгтэй шууд холбоотой.

Ж.Отгонмягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button