Ерөнхийлөгч хориг тавих уу

хуулийг энэ оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхлэх нь зөв гэсэн саналд АН-аас Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нарын гишүүн санал өгсөн нь асуудлыг хурцдуулав.

Үүнээс үүдэн өчигдөр л гэхэд тус хуулийн эцсийн хэлэлцүүлгийг байсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдсэнгүй. АН-ынхан ирцээ бүрдүүлэхгүй гүрийчсэн. Энэ үйл явцыг байнгын хорооны дарга А.Бакей тайлбарлахдаа АН-ынхан дотооддоо шийдэх асуудал байсан байх. Ирц бүрдэх боломж бүрдсэний дараа Давхар дээл тайлах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ гэлээ. Харин одоо бол дотооддоо хичнээн ярилцаад ч байнгын хорооны гишүүдийн 3/2-ын саналаар шийдэх учраас энэ асуудал нэлээд төвөгтэй болчихсон. Тиймээс ирц бүрдүүлэхгүй гүрийлээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй.

Харин хууль батлагдсаны дараа Ерөнхийлөгчийн гаргах шийдвэрээс өөр АН-ынханд найдвар төрүүлэх зүйл үлдсэнгүй. Учир нь Үндсэн хуульд зааснаар хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа хуульд Ерөнхийлөгч хориг тавьдаггүй. Тиймээс хууль батлагдаж, УИХ-ын дарга гарын үсэг сурж баталгаажуулах хүртэл Ерөнхийлөгч хуульд хориг тавихгүй гэсэн үг. Харин УИХ-ын дарга гарын үсэг зурснаас хойш ажлын тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавих уу, үгүй юу гэдгээ шийддэг байна.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button