Засаг ноёны төлөөх тэмцэл тэгш ой тохиосон жилд улам ширүүсдэг

агентлагийн сайд дарга нарын суудлын төлөөх тэмцлээр төсөөлж, түүгээр төлөөлүүлж ойлгодог. Гэтэл УИХ-ын гишүүний төлөөх тэмцлээс дутахааргүй өрсөлдөөн хөдөө орон нутагт тэр дундаа сумдад өрнөдөг бололтой. Уг тэмцэл нь жил бүр өрнөөд байдаггүй ч сумынх нь тэгш ой тохиож байгаа үед эрчээ авдаг аж. Өөрөөр хэлбэл тухайн сумын 80, 90 жилийн ой гэх томоохон баяр наадам тохиох жилд улам ширүүсдэг байна. Энэ нь мэдээж орон нутгийн ойд зориулсан уугуул суугуул иргэд болоод томоохон аж ахуй нэгжүүдийн өгсөн хандив тусламжийн мөнгөтэй холбоотой.

Жил, жил л нам гүмхэн сургуулийнхаа хүүхдүүдэд хань бараа болохоор сумын төвд суурьших болсон хөгшид, сумын сургуулийн хэдэн сурагч, төсвийн байгууллагын цөөн ажилчин, мал хуйгүй, хийх ажилгүй сумын төвийн дэлгүүрийг бараадан халамцуу суух харчуул гээд хэдхэн хүнтэй сумын буйдхан амьдрал наадмын сургаар хөл хөдөлгөөн өнгө зүс ордог. Тэр дундаа тэгш ой тохиосон жилд бол нэлээд эрт хөл хөдөлгөөн орж их баяртаа бэлдэцгээдэг. Иймдээ ч сумын засаг даргын тамгын газрынхан ойр ойрхон аймаг, хотод ирж сумдынхаа иргэдтэй уулзалт зохион байгуулж маш эвтэйхнээр хандив гуйх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Олон жил нутаг усандаа очоогүй иргэд нутгийнхныхаа барааг харсандаа баярлаж хөөрөн чадах чинээгээрээ хандив өгцгөөдөг. Тухайн орон нутгаас төрсөн урлаг, спортын алдартнууд, бизнесменүүд энэхүү үйл ажиллагаанд ихэвчлэн уриалан оролцож чамлахааргүй хандив тусламж өгдөг юм. Ийнхүү сумынхаа сангийн авдрыг гэнэтхэн дүүргэж авсан захиргааныхан жинхэнэ хор найруулах ажлаа хийж, санал зөрөлдвөл сууж яваа завин дээрээсээ нэгийгээ түлхэж өөрөө цаашид эрдэнэсийн сангийн эзэн суухаар санаархах нь энүүхэнд. Ойд зориулсан хандивын мөнгөнөөс халааслахыг хүссэн, шуналдаа хөтлөгдсөн зарим нэг нь ах дүү, найз нөхдөөрөө нийлэн засаг ноёноо унагаах ажилдаа ханцуй шамлан ордог байна. Ингэхдээ замд тааралдсан өөр бусад өрсөлдөгчөө элдвээр хэлж дайрч дорожмлох нь энүүхэнд байдаг аж. Нутаг усны танил ах дүүгийнхээ нүүрийг харах аргагүй болтлоо Засаг даргын төлөөх тэмцлийг хийгч хэсэг хүмүүс эцэст нь нэг их ойн өмнөхөн Засаг ноёны сэнтийд заларч санаагаа амраадаг бололтой.

Нутгийнхныхаа хандиваар наадмын талбайгаа засдаг болоосой

Нутаг нугаа гэх сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивын мөнгө гэж овоо хэдэн төгрөг цуглардаг тухай орон нутгийнхан хэлдэг. Уг нь хандивт цугларсан энэ хэдэн төгрөгийг нутгийнхаа бүтээн байгуулалт хөгжилд зарцуулдаг бол сайхан л хэрэг. Гэвч сум орон нутгийн эрх баригчдад өөрийн гэр орноо өөд нь татах нь чухал тул хэдхэн төгрөгөөр наадмын талбайн хашаа, сумын клуб асрын гадна талыг будсан болж ард иргэд малчдыг хуурч мэхлээд өнгөрдөг байна. Нэгэнт л нутаг нугынхаа нэрийг барьж цуглуулж авсан хэдэн төгрөгөөрөө эзгүйрэх шахсан сумандаа гялтайх дээвэртэй, гялалзах цонхтой соёлын төв, номын сан адаглаад халуун усны газар байгуулчихаж болмоор л санагдах юм.Эндээс харахад сумын ой гэдэг бол нэг төрлийн мөнгө олох арга хэрэгсэл болсон нь ойлгомжтой байна. Энэ жил 21 аймгийн нэлээд хэдэн сумдын тэгш ой тохиож байгаа юм. Тэгэхээр энэ хаврын сандал суудлын төлөөх тэмцэл Монгол орны дөрвөн зүг найман зовхист байх 331 сумдын нэлээдгүй хэсэгт нь өрнөж байгаа нь ойлгомжтой.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button