Э.Эрдэнэжамъян Дайралтыг давбал баатар, дарагдвал энгийн л нэгэн болно

Энэ талаар нэг яаманд хамтран ажилладаг дэд сайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ямар хурц асуудлаар эхэлж байна аа. Мэдээж сайдыг огцруулах эсэхийг УИХ шийдэх ёстой. Өөрийн бодлыг хэлэхэд хэвлэлээр бичээд байгаа зарим нэг мэдээлэл илт гэмт хэргийн шинжтэй болоод байна.Шүүхээр шийдэгдээгүй асуудлыг УИХ авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй. Элдэв батлагдаж нотлогдоогүй таамаглалаар хүнд аливаа хариуцлага тооцох талаар ярих боломжгүй.

Прокурор, шүүхийн зүгээс албан ёсоор асуудал тавьж байгаа бол өөр хэрэг шүү дээ. Хэвлэлийн мэдээнд итгэж асуудлыг парламентаар хэлэлцэнэ гэдэг зохимжгүй. Ер нь шинэчлэл хийж буй хүнд энэ зэргийн дайралт хаанаас ч ирнэ. Түүнийг шинэчлэлийн золиос гэж нэрлэдэг гэж хэвлэлээр бичсэн байна лээ. Манай хууль зүйн салбарт нэгэнт тогтсон арга барил, тогтолцоог өөрчилнө гэдэг амаргүй. Нэг тавилгыг өөр тийш нь зөөхтэй адилхан биш шүү дээ. Манай салбарт 25-30 мянган хүн ажилладаг. Шинэчлэл бол эдгээр бүх хүнд хамаатай.

Олон жил энэ системдээ дассан хүмүүс систем өөрөөр байж болох тухай боддоггүй, өөр байж болдоггүй гэсэн хандлагатай байдаг. Цагдаа нарыг хар л даа. Өмнө нь байсан хандлагаасаа өнөөдөр ч олигтой өөрчлөгдөөгүй л байна. Замын цагдаа нар зам дээрээ дээрэлхүү хэвээрээ. Хэчнээн хууль эрх зүйг өөрчлөөд ч цагдаа нарын хандлага, арга барил шууд өөрчлөгдөхгүй. Тэдний ажлын арга барил, харилцааны соёл, иргэддээ хандах хандлага нь бугшчихсан.

Жирийн цагдаа ингээд бугшчихсан байхад тэднийг удирддаг дарга нар нь бүр л илүү хөшүүн байгаа. Бүр хуучин маягаараа хэр их торгож, шийтгэнэ, тэр хэрээрээ өөрийгөө сайн ажиллаж байна гээд ойлгочихсон байгаа юм. Нөгөө талаас цагдаа нарын энэ ажлын хуучирсан хэв маягийг ард түмэн төр дээрэлхэж байна гэж ойлгодог юм шүү дээ.

Дараагийн нэг санаа зовоож байгаа асуудал бол хууль сахиулах байгууллагуудыг хувьчлаад авчих шахуу санаархал далдуур явсаар байна. Өөрийн найз, хамаатан садан, ангийн анд нөхөд, намынхаа бүлэг фракцын хүнийг хууль сахиулах байгууллагын аль нэг даргад зүтгүүлчих гэсэн хандлага илт ихэсчээ. Энэ бол хууль шүүхийн байгууллагуудыг хувьчилж авах гэсэн оролдлого. Хууль сахиулах байгууллагын гол удирдлагуудыг ямар нэг аргаар барьчихвал үндсэндээ мафи л болно.

Ийм байдал газар авбал шинэчлэлийн үр дүн гарахгүй. Шинэчлэлийг нэг гараар биш нэлээд чанга гараар, нэг цул багаар хийж байж л амжилтад хүрнэ. Харамсалтай нь манай сонгуулийн тогтолцооноос шалтгаа­лаад төрийн албан тушаа­лыг хувьчлах маягаар хуваарилсаар л байна. Тухайн салбарын шинэчлэлийг хамт хийх хүсэл зоригтой хүмүүс гэхээсээ илүү хэн нэг дарга, гишүүний төлөөлөл маягаар томилгоо хийж байхад шинэчлэл хэрэгжих үндэслэл байхгүй. Засгийн газар, яам нь шинэчлэл хийхийг хичээсэн ч доод шатандаа хэрэгжихгүй л гэсэн үг шүү дээ.

-Сайд нь шинэчлэл хийж байгаа болохоор дарамтлаад байна гэж үү?

-Дээр хэлснээр шинэч­лэл хийхийг зорьж байгаа бол иймэрхүү дарамт хаана ч хэзээ ч гарч ирнэ. Гол нь иймэрхүү хэмжээний дарамтыг даваад гарах хэрэгтэй. Давж гараад шинэчлэлийнхээ ард гарвал баатар болно. Чадахгүй дарагдвал шинэчлэл хийх гэж оролдсон нэгэн л болох байх.

-Шинэчлэл гээд хоёр жил ярилаа. Ахиц байгаа л байх. Түүний хажуугаар алдаа байсан болоод ийм дайралт ирж байгаа юм биш үү?

-Хүний тогтчихсон, заншсан хандлагыг өөрчилнө гэдэг хэцүү. Архи, тамхи хэрэглэдэг хүнийг нэг өдөр хууль батлаад, эсвэл тушаал гаргаад өөрчилж чадахгүй. Түүнийг тамхи татахад хүргэдэг зан үйл, орчин, хамт тамхилдаг найзууд гэх мэтээр хандлага, зан үйлд нь нөлөөлдөг олон зүйл байдаг.

Ийм хүмүүсийг тамхи татахаа боль гэж нэг удаа хэлээд тамхинаас гарна гэж байх­гүй. Тамхи татах нь эрүүл мэндэд муу гэд­гийг мэддэггүй нэг ч тамхичин байхгүй ч тамхинаас гардаггүй шүү дээ. Түүнтэй адил­­хан шинэчлэл гэж юу хийж байгааг ойлгуулах, итгүүлэх, хувцас хэрэглэл, орчин нөхцлийг нь өөрчлөх гэх мэтээр нэгэнт дадал хэвшил болсон хуу­чин хэв маягийг л өөрчлөх гэж байгаа юм. Тэгэхээр шинэчлэлийн ажил амархан биш.

-Тэд байдгаараа байж болохгүй юу. Ойлгохгүй хүмүүс олон байна шүү дээ?

-Маш ойлгомжтой соёл, хэрэглээтэй хоёр янзын цагдаатай болох гэж байгаа. Нэгдүгээрт, иргэнд үйлчилдэг үйлчилгээний ажилтан болгохыг зорьж байна. Нөгөө хэсэг нь гэмт хэрэг­тэй тэмцдэг, мэргэжлийн бөгөөд өндөр ур чадвар шаардсан цагдааг бий болгохыг хичээж байна. Манай цагдаа нар бүгд цэргийн зохион байгуулалтад орсон, чанга цэрэгжсэн дэглэмд суралцчихсан хүмүүс. Иргэдээ хуулийн нэр бариад яаж ч дээрэлхэж болно гэж боддог, дээрэлхдэг. Иргэдээс дээгүүр эрхтэй ба иргэдийн төлөө биш хуулийн үг үсэг заалтын төлөө амьдардаг болчихсон.

Дэлхийд хууль дээдэлдэг, хуулиар дээрэлхдэг улс орон гэж хоёр янз байдаг. Хуулиар дээрэлхдэг улс орон иргэдийнхээ өмнөөс хууль бариад дайрдаг. Хуулиар далайлгадаг. Үүнийг дарангуйллын нийгэм гэж хэлдэг. Хэдийгээр нүүрэн дээр нь нэг дарангуйлагчийн дүр төрх байгаа ч тэр дарангуйлагч нь өөртөө ашигтай хатуу чанга хуулиар, ард түмэнд үйлчлэх биш айлгадаг, ичээдэг, хуулиар түрий барьдаг цагдаа, хуулийн байгууллагаар дамжуулан тэр дэглэмээ хамгаалж байдаг гэсэн үг.

Харин хууль дээдэл­дэг улсууд хүний эрхийг эрхэмлэдэг. Хуулиар эрхийг нь хамгаалж өгдөг. Манайхан хууль дээдлэх нэрээр хуулийг бүхний дээр тавьж, түүгээрээ хуулийн дарангуйлал, хууль тогтоогчийн даран­гуйлал бүхий нийгэм рүү хазайчихсан гэж хэлж болно. Монголчууд хуу­лийн төлөө амьдрах биш, харин хууль мон­голчуудын төлөө үйлчилж байх ёстой гэдэг бол асар том зарчим шүү. Хуулийн дарангуйлал Монголд байж болохгүй. Үүнийг жишээгээр тайл­барлавал их зүйл ярих байх.

-Тэгээд одоо хуулиа дээдэл­дэг орон болох гэж байна уу?

-Хууль дээдэлдэг бол­гохын төлөө л шинэчлэл хийж байгаа гэж ойлгож байгаа. Сайхан сүр хүчтэй цагдаа байсан чинь энгийн болчихлоо, цагдаа нар сайхан дүрэмт хувцастай байсан чинь одоо энгийн иргэнээс ялгарахгүй боллоо гэх зэргээр зарим хүмүүс бухимдаж байна лээ. Үнэндээ иргэндээ үйлчилдэг, тэдний аюул­гүй байдлыг хангаж зохицуулдаг ажилтан байлгахыг зорьж байгаа олон системтэй ажлын нэг л хэлбэр нь.

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг танай намын бүлгийн гишүүн тавьсан. Хэд хэдэн үндэслэл дурдсаны дотор салбараа удирдах чадваргүй гэсэн байсан. Та гар нийлж ажилладаг хүний хувьд түүнийг хэрхэн үнэлдэг бол?

-Ур чадвар гэдгийг яаж үнэлэх юм бол. Их л субьектив ойлголт шүү дээ. Залуучууд, хуульчдын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Ер нь сайд болохын тулд хэзээ ямар ур чадвар эзэмшээд сайдын албан тушаалд тохирсон гэж тооцогдох шалгуур үзүүлэлт өмнөхөөс бага зэрэг өөрчлөгдсөн байх. Юуг хийх гэж байгаагаа хүмүүст ойлгуулаад түүнийхээ төлөө ажиллах багаа бүрдүүлсэн хүн салбараа удирдах ёстой гэж боддог. Х.Тэмүүжин сайд энэ салбарт шинэчлэл хэрэгтэй гэдгийг ойлгуулсан, түүнийгээ нэлээд зоригтой томоохон хүрээнд хийх ёстой гэж үзсэн, өөрийнх нь шинэчлэлийг ойлгосон багтай ажиллаж байна.

-ЦЕГ-ын дарга Б.Билэгттэй холбоотой маргаан нэлээд явсан. Билэгт даргыг тагнуулынхнаар бариулах гэж оролдсон гэсэн мэдээлэл байна. Энэ тухай та юу мэдэх вэ?

-Огт сонсоогүй юм байна. Ер нь үл ойлголцол хаана ч байдаг. Гэхдээ сүүлийн үед хэн нэгнийгээ мөрдөж мөшгиж, тагнаж чагнах гэж оролддог боллоо. Хэвлэлээс уншихад сайд, Билэгт дарга нарын хооронд асуудал байгаа гэсэн байна. Энэ бол намынх нь дотоод асуудал байх. Аль аль нь Ардчилсан намын томилгоо. Энэ бүхний эцэст хууль зүйн салбарын шинэчлэлд иргэд итгэлээ алдах вий. Тэгвэл бидний ажил үр дүнгүй болно.

Яагаад гэвэл шинэчлэл нь хүмүүсийн тархинд, иргэдийн сэтгэл зүрхэнд л хүрч байж, итгэл найдлага төрүүлж байж хийгддэг ажил. Тэрнээс биш нэг сайхан хууль гаргачихаад хэрэгжүүл гэж шахсанаар хүн шинэчлэгдэнэ гэж байхгүй. Хэрвээ Засгийн газрын хууль зүйн салбарын шинэчлэлийн ажил эхлэл төдийгөөр нурж унах юм бол дахиж шинэчлэх талаар ямар ч сайхан мөрөөдөл яриад иргэдийн, хууль сахиулах салбарын алба хаагчдын итгэлийг сэргээнэ гэж юу л бол.

-Та яриандаа тагнах, чагнах гэсэн үг дурдлаа. Сайдыгаа чагнасан, гүй­цэт­гэх ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл байдаг. Та энэ тухай юу мэдэх вэ, эсвэл нууц уу?

-Надад мэдээлэл байх­гүй, мэдээлэх ч ёсгүй. Би өөрийнхөө талаар ч ярьдаггүй. Мөрдөн байцаалтын нууц учраас тэр. Ер нь яагаад ингээд байгаа нь цаанаа улс төрийн зорилготой.

-Ямар зорилго байна гэж?

-Хэлж мэдэхгүй юм.

-Сайд, гишүүдийн ал­бан тушаалыг салгах хуулийн төслийг парламент хэлэлцэж байна. Танай сайдад ч энэ хууль хамаатай. Тэр салбартаа цаг зав гаргаж хангалттай ажиллаж чаддаг уу?

-Амжуулж л таараа. УИХ өдөр бүр өглөөний 0800 цагаас оройн 2000 цаг хүртэл хуралддаггүй. Чуулгантай үедээ долоо хоногт хоёр л хуралдаж байгаа биз дээ. Манайхан дан, давхар дээл гэсэн гоё үг гаргаад бужигначихлаа. Ардчилсан намынхан үүнийг 2016 оноос хэрэгжинэ гэж үзэж байгаа бол огт хэлэлцэхгүй орхих хэрэгтэй. Дараагийн Улсын Их хурал, Засгийн газарт зориулж хууль гаргах шаардлагагүй. Дараагийн УИХ, Засгийн газар нь ард түмэн ямар сонголт хийнэ, түүнд нь зохицоод л ажиллана шүү дээ. Одоогийн УИХ, Засгийн газар бол өөр, өөрсдийнхөө асуудлыг л ярих хэрэгтэй.

МАН өөрсдөө олонхийг бүрдүүлсэн үедээ л өөрсдийнхөө хамгийн сайн хувилбарыг гаргаж хуульчлаад л хэрэгжүүлээд явах хэрэгтэй шүү дээ. Ер нь өөртөө биш өөр бусдад зориулсан хууль гаргаж, бусдын ажил хэргийг мэдэмхийрч заах гэдэг чинь улс төрийн соёлгүй байгаагийнх. Аль нам нь ямархуу онцлогтой вэ гэдгийг ард түмэн мэддэг. АН бол олон фракцийн тэнцвэр дээр тогтдог нам. Нэгэнт АН-д арай олон суудал өгсөн учраас ард түмний сонголтын дагуу өнөөдрийн энэ бүтцээр явахаас өөр аргагүй. Нөгөө талаар УИХ өөрсдөө хариуцлагатай ажиллавал ажил давхардаж гацах зүйл байхгүй. Гацах байсан бол өнгөрсөн хоёр жилд хуралдаж, ажил хийхгүй өнгөрөх байсан байх.

Сайд нар өрсдийн хариуцсан асуудалд УИХ-д суугаад болгоод л байна. Бусад УИХ-ын гишүүн чинь энэ хэдэн сайд нараасаа дутахгүй ухаантай, ганцаараа ч хамаагүй сонгогдох л юм бол улс орон, ард түмнийхөө төлөө ажиллана гэж амлаад гарч ирсэн биз дээ. Одоо амласандаа хүрээд, хуралдаа суугаад энэ Засгийн газартайгаа хамтраад ард түмнийхээ төлөө ажиллах цаг гэж бодож байна. МАН ч гэсэн энэ талаар ярих хэрэггүй. Өөрсдөө давхар албан тушаалтай ажиллаж л байсан шүү дээ. Дараа нь бас МАН-д иймэрхүү засаг байгуулах сонголтыг ард түмэн өгчихвөл яах юм бэ.

-Хууль зүйн яам бүхэлдээ муухай харагддаг байх. Сайд нь, дэд сайд нь ч асуудалд холбогдоод. Шинэчлэлийн багийг зүгээр байлгадаггүй юм болов уу. Ингэхэд таны асуудал юу болсон бэ?

-Өөрийнхөө асуудлыг дэвэргэхгүй байхыг хичээ­дэг. Гэмт хэрэг хийгээгүй нь үнэн. Худал яриагүй, хулгай хийгээгүй, улсад ч, бусдад ч ганц төгрөгийн хохирол учруулаагүй учраас хэвлэ­лээр өөрийгөө өмөөрөөд гүйгээд байх нь дэмий гэж бодсон. Зохих ёсоороо үнэн мөн нь тогтоогдох биз. Ер нь өнөөдөр сайхан харагдаж байгаа хүн байна уу. Бүгд л бие биенээ муу муухай үгээр дайрч доромжилж, гүтгэж гүжирдэж, шавар шавхайтай хутгах гээд тэмцэж байх шиг. Бага хаадын үе гэдэг шиг л тэмцэлтэй, гутамшигтай үе байсан гэж түүхэнд үлдэх биз.

М.ГАНЦЭЦЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button