Г.Өлзийбүрэн Хил, гааль ажилладаггүй 21 хоногт 17.8 тэрбумыг алддаг

-Газрын тосны сал­барынхан чулуун дээжний агуулах болон мэдээллийн сан үүсгэх шинэ дэвшилтэт техник, программ хан­гамж, тоног төхөөрөмж хэрэгтэй гэдэг хүсэлттэй байдаг. Хэрэгжих боломж хэр байна?

-Би ганцаараа энэ асууд­лыг нэхээд гүйгээд байгаа юм биш л дээ. Надаас өмнөх дарга нар ч гэсэн энэ ажлуудыг хэрэгжүүлэхээр нэлээд ажилласан. Харам­салтай нь төсөв мөнгөний хүрэлцээгүй гэдэг шалт­гаанаар өнөөг хүртэл бодитой болоогүй л байна.

-Тэгэхээр агуулах ч үгүй, мэдээллийн сан ч үгүй гэсэн үг үү?

-Огт байхгүй ч юм биш л дээ. Манай байгууллагын хойно нэг агуулах уг нь бий. Тэнд нь дээжээ багтаах, шингээх боломжгүй. Мэ­дээллийн сангийн тухайд маш олон сая ам.доллар зарцуулж, судалгаа хий­гээд түүнийхээ тайлан ма­териалыг геологийн хайгуул хийсэн компаниуд гэрээний дагуу аваад ирэхээр нь бид хадгалдаг. Тэдгээрийг нь манайхан боломжийнхоо хэрээр л цэгцтэй хийгээд явж байна.

Гэхдээ 40-50 жилийн дараа ч гэсэн тэр нь ард түмний өмч байх учраас хэрэг болно. Тухайн газар нутгийн нэг км-ийн доор, 4 км-ийн доор юу байгааг мэдэж байх ёстой. Өөрөөр хэлбэл мэдээл­лийн сантай байна гэдэг чинь юмаа мэдэхийн эхлэл, юмаа мэдэх чинь эзэн нь байхын нэр биз дээ. Тийм болохоор л санаа зовоод байгаа юм.

-Төсөв байхгүй гээд хүсэлт нь буцаад байдаг. Гэхдээ танайх чинь төсөвт төвлөрүүлэх орлогоо да­вуулаад байдаг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Өн­гөрсөн онд төсвийн то­дотголоор 164 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах байсан. Гэхдээ 686 мянган тонн газрын тос экспортолж, улсын төсөвт 191 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүнд валютын ханш, газрын тосны экспортын өсөлт ч нөлөөлсөн л дөө.

-Энэ жил яах бол. Валю­тын ханш ч буурахгүй байдаг?

-2014 онд манай га­зар 227 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах төлөв­лө­гөөтэй. Эх­ний гурван са­рын байдлаар 69 тэрбум төгрөг төвлөрүүлээд бай­гаа. Ам.долларыг 1384 төгрөгөөр бодсон шүү дээ. 782.6 мянган тонн газрын тос экспортолж, 600-гаад сая ам.долларын наймаа хийнэ гэсэн үг. Түүнээс өртөг нөхөгдөж байгаа буюу үйл ажиллагааны хол­­богдолтой хэсгийг нь ха­саад бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу авна. Тэ­гэхээр энэ жил 300 тэрбум дөхөх байх.

-Та ч яах вэ их л өөд­рөгөөр харж, төлөвлөж бай­на. Гэхдээ ажил хийх явцад саад, тотгор мун­дахгүй гарна биз?

-Тийм тохиолдол бий. Тухайлбал хөдөлмөр эрх­лэхтэй холбоотой зөв­шөө­рөл, бичиг баримтаас эх­лээд цаг хугацаа алдах асуу­дал байдаг. Мэдээж хууль, журмын дагуу учраас тодорхой хугацаа алдана. Газрын тосны үйл ажил­лагаа тасралтгүй явагд­даг байтал хил, гаа­лийн хувьд хоёр улсын хоорондын хэ­лэлцээрээр зохион бай­гуулагдсан, байнгын бус ажиллагаатай боомт учраас жилийн 21 хоногийг алд­чихдаг. Эн­гийнээр тайл­барлахад хил, гааль ажил­лаагүй 21 хоногт 17.8 тэр­­бумыг алдаж байгаа юм. Үнэндээ энэ нь эргээд нөхөгдөхгүй.

-Энэ тохиолдолд өөрийн болон харилцаж байгаа орны холбогдох бай­гуул­лагуудтай санамж би­чиг байгуулах зарчмаар хамт­рах боломж байхгүй юу?

-Хоёр орны хоорондын хилийн хэлэлцээр байдаг учраас шууд муйхарлаад дайраад байж болохгүй. Бид янз бүрээр л хичээж байна. Хятадын тал ч гэсэн өөрийн орны хилийнхнээ гуйгаад л зохицуулж л байна. Одоо хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомт нэгдсэн нэг захиргаатай болсон болохоор багагүй ажлуудыг хөнгөвчлөх байх.

-Гэхдээ газрын тосыг автомашинаар тээвэрлэхээр өртөг өндөртэй гэдэг байх аа?

-Машинаар тээвэрлэх нь дэлхийн жишигт ч байхгүй. Хоолой болон усан тээвэр, төмөр замаар л тээвэрлэдэг. Яагаад гэвэл машинаар тээвэр хийхэд тав дахин их зардалтай. Манай тухайд бодлогын түвшинд л ингэж явсаар ирсэн. Одоо олборлолтын хэмжээ эрс нэмэгдсэн уч­раас хоолойны асуудал ойрын үед тавигдана. Шууд өнөө, маргаашгүй ший­­дэгдчих асуудал биш. Эхлээд хоёр орны холбогдох байгууллагууд хэлэлцээ хийнэ.

Мөн хилийн хэлэл­цээ­рийн дагуу хил дамнасан байгууламжийн асуудал гэх зэргээр эрх зүйн орч­ноо эхний ээлжинд бий бол­гоно. Үүнийг шийд­­вэрлэж чадвал бид гео­политекийн хувьд давуу талтай болж, тээврийн зардал тэр хэм­жээгээр хэмнэгдэнэ.

-Олборлолт нэмэгдлээ гээд байгаа. Экспортын бүтээгдэхүүн нэмэгдээд, бид буцаагаад Монгол-93 болгон авч байгаа. Борлуулалт хэр байгаа вэ. Нэг үе чанар муутай гэх яриа гараад байсан шүү дээ?

-Борлуулалт хийгээд чанарын хувьд ямар нэгэн асуудалгүй. ОХУ-аас орж ирж байгаа шатахуун Евро-2 стандартынх шүү дээ. Гэтэл Монгол-93 бол өнгөрсөн оны 12 дугаар сараас Евро-4 стандартад шилжчихсэн. Дээрх яриа гарсан нь цэвэр бизнесийн өрсөлдөөн. БНХАУ-аас гуравхан ком­пани татан авалт хийж байгаа. Цаад тал нь өөрсдөө томоохон аж ахуйн нэгжтэй харилцана гэдэг шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл олон улсын шаардлага хангасан гэсэн үг.

Тиймээс бусад нь бор­луулахгүй болохоор янз бүрийн яриа гаргасан. Одоо бол хэрэглэгчид тодор­хойлоод өгчихсөн. Үнэхээр бодит гомдол бидэнд ирээгүй.

-Евро-2, 3, 4 гэдэг нь чанарын тодорхойлолтыг хэлээд байна уу?

-Энгийнээр тайлбарлахад эмч нар бага насны хүүх­дийг зам хөндлөн гаргах, асаалттай машины ха­жуугаар явах зэрэгт болвол тэвэрч явж бай гэж зөвлөдөг. Учир нь хорт утаа буюу хар тугалга, хүхрийн ялгарал нэг метрийн түв­шинд суучихсан байдаг. Эдгээр бодис амьсгалаар дамжин ороод буцаж гарах­гүй, суугаад үлдчихдэг. Тиймээс хүний эрүүл мэндэд маш хортой.

Хэрвээ стандартаа дээш­лүүлчихвэл хар тугалга, хүхрийн ялгарал 8-10 да­хин багасах юм. Ер нь өндөр хөгжилтэй, томоохон хотууд Евро-4 стандартад шилжчихсэн. Бид ч гэ­сэн одоогийн байдлаар хол­богдох яамдтай Евро-4 стандартад шилжих талаар санал солилцож байгаа.

-Бид тэгээд Евро-4 рүү шилжих боломж хэр вэ?

-Ер нь бол болчихсон гэж үзэж байгаа. Хөх хотын үйлдвэр энэ стандартаар үйлдвэрлэж байна. Ан­гарскийн үйлдвэр одоо Евро-3 руу шилжих үйл явц нь явагдаж байгаа, 2015-2016 онд Евро-4-т шилжинэ. Тэгэхээр энэ хугацаанд бид бэлтгэл ажлаа хангаж, стандартаа боловсруулах чиглэлээр ажиллах учир­тай. 2015 оны долоодугаар сар, 2016 оны нэгдүгээр сар гэх зэргээр зорилт та­вин Засгийн газарт танил­цуулахаар ажиллаж байна.

-Өнөөдөр Роснефтийн төлөөлөгчид ирж, хэлэлцээ хийнэ гэсэн. Ямар асуудал яригдах бол?

-Роснефть манай улсад нийлүүлж байгаа бүтээг­дэхүүний хэмжээгээ чам­лаж байгаа. Монголын зах зээлийн 24.8 хувийг Ан­гарскийн үйлдвэрээс нийлүүлсэн. Үнэндээ бол манайтай хамгийн ойр, тэндээ хамгийн том нь. Тиймээс тэд дүгнэлт хийн, хэмжээгээ нэмэг­дүү­лэхээр зорьж байгаа. Үүний тулд зах зээлийн сайн үнэ байх ёстой. Энэ талаар ярилцах юм.

-Гэхдээ Роснефтийн тө­­лөөлөгчид ирнэ гэдэг мон­голчуудын хувьд ша­тахууны үнэ өсөх нь гэх хардлагыг л төрүүлдэг шүү дээ?

-Роснефтийн захирал Игорь Серчин өмнө нь ирээд Ангарскаас Улаан­баатар хүртэл нефтийн бүтээгдэхүүний хоолой барья, шинээр барих нисэх буудалд агуулах сав барьж, онгоцны түлшээр хангахад бэлэн, газрын тосны хайгуул үйл ажиллагаанд оролцъё гэдэг саналууд тавьсан. Манай тал эдгээрийг маш анхааралтай авч үзэж, ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

Мэдээж эдгээр ажлуудад эрх зүйн орчин, судалгаа тооцооны маш их ажил шаардлагатай. Энэ ажилд Уул уурхайн яам, Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам гээд бүх салбарынхан оролцож байгаа. Өнөөдрийн уулзалт бол эдгээр ажлын бэлтгэл. Мөн бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээгээ тохирох юм.

-Тэгвэл ойрын үед шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн айдастай хүлээлт хэрэггүй нь ээ?

-Бид амьдрал дээр 1396 ам.доллар байсныг нь 1000 орчим болгож буулгасан. Харамсалтай нь валютын ханшийн өсөлт бидний ажлыг үгүй хийж, үнэгүйдүүлчихээд байна. Нефть импортлогч компаниуд үнэндээ хүнд байсан. Бид одоо дэл­хийн зах зээлийн сайн өрсөлдөх чадвартай үнээр л бүтээгдэхүүн авна гэдэг зарчмийг л тавьдаг. Эхнээсээ ч хүлээн авч байна. Монголчууд нэг литр гатахууныг 0.93 центээр авч хэрэглэж байна. Дэл­хийн ихэнх улсад 1.1 орчим ам.доллараар авч хэрэглэдэг. Харьцуулаад үзэхэд харьцангуй хямд үнээр хэрэглэж байна.

Ж.Нарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button