Ж.Энхсүрэн Хүүхдийн математик сэтгэлгээг шагайн наадгайгаар хөгжүүлж байна

Бэлтгэлийн үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Энхсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө цэцэрлэгээ танилцуулахгүй юу. Бидний дуулал тайлан тоглолт хийх гэж байгаа юм байна. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Манай цэцэрлэгт зургаан бүлгийн 183 хүүхэд сурч, хөгжиж, төлөвшиж байна. 25 багш, ажилтантай. Бид авъяас хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй эцэг эх, хүүхэд, багш ажилчдын Бидний дуулал тайлан тоглолтоо хийх гэж байна. Бага насны хүүхдийн хөгжилд насанд хүрэгчдийн дэмжлэг чухал. Тиймээс бид эцэг эхийн дэмжлэгийг авч тэднийг татан оролцуулах үүднээс энэ тайлан тоглолтоо хийх гэж байна.

-Хүүхэд бүрийг хөгжүүлье хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж байна вэ. Танай багш нарт хүүхэд бүрийг хөгжүүлдэг ямар арга, технологи байна?

-Хүүхдийг хөгжүүлж. төлөвшүүлэхэд сургалтын орчин чухал байдаг. Тиймээс энэ орчинг бүрдүүлэх үүднээс хүүхэд нэг бүрт сургалтын хэрэглэгдэхүүн байх ёстой гэж үзсэн. Мөн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон жишиг даалгаврыг хийж байгаа. Энэ хичээлийн жилд буюу эхний гуравдугаар улирлын байдлаар 55 жишиг даалгаврыг хийсэн. Хүүхэд нэг бүрийн хөгжилд дадал хэвшлийг чухалчилдаг. Тухайлбал, дадал хэвшил бий болгохын тулд Би хувцсаа эвхэж сурсан нь, Бид гap нүүрээ угааж сурсан нь нэг сарын аян зохион байгуулсан. Энэ нь хүүхэд бүрт хүрсэн үлдэцтэй, хэвшил, дадал, төлөвшил өгч чадсан гэж бодож байна.

-Авъяас хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд танай цэцэрлэгийн хүүхдүүд яаж өөрчлөгдсөн бол. Хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?

-Авъяас хөтөлбөрийн хүрээнд манайд зургаан дугуйлан ажиллаж байна. Зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхийн тулд ёс заншил, язгуур урлагаа мэддэг болгохын тулд монгол бүжгийг нэлээд сайн заасан. Мөн ноёд хатагтай бүжгийг зааж аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг Дэгдээхэй нaс уралдаанд амжилттай оролцсон. Үүнээс гадна шатар, даам, дууны дугуйланг хичээллүүлж хүүхэд бүрээ хамруулахын төлөө ажиллаж байна. Ямар нэг байдлаар хүүхэд бүр дугуйланд хамрагдаж байгаа гэж ойлгож болно.

-Тайлан тоглолтод ямар үзүүлбэр үзүүлэх вэ. Бэлтгэл хийж байгааг нь харахад бүжиг түлхүү орох бололтой?

-Тайлан тоглолтод язгуур урлаг, монгол ёс заншлыг түлхүү харуулсан 23 үзүүлбэр багтаж байгаа. Тухайлбал, Алтайн магтаал, хүүхдүүдийн бий биелгээ орно. Мөн 150 гаруй эцэг, эх, хүүхэд, багш, ажилчдын хамтарсан бий биелгээ үзүүлэх гэж байгаагаараа онцлог тоглолт болно.

-Монгол ёс заншлаа хадгалж үлдэх ёстой юм байна гэдэг ойлголтыг хүүхдүүд хэр хүлээж авч байна вэ?

-Бидний энэ жилийн зорилго бол хүүхдийн насны онцлогт тохирсон хөтөлбөрийг түлхүү оруулж өгсөн явдал. Тухайлбал, хүүхдийн математик сэтгэлгээг шагайн наадгайгаар хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна. Анги бүр өөрийн гэсэн уламжлалт тоглоомтой болж хүүхдүүд түүгээр тоглож сурч байгаа.

-Тоглолтын бэлтгэл ямар хугацаанд хийв. Багш нap өөрсдөө бүжгээ зааж байна уу. Эсвэл гаднаас багш авчирч заалгаж байна уу?

-Бүжиглэдэг авъяастай эцэг эхчүүдийг татан оролцуулсан. Мөн тодорхой хэмжээгээр бүжиг дууны багшийг гаднаас урьж авчран заалгаж байгаа.

Э.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button