Оюутнууд моддод анхаарлаа хандуулахыг уриаллаа

төрлийн төсөл анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Ингэхдээ төслийг дэлхийн өдрөөр тааруулан эхлүүлж байгаа нь онцлогтой хэмээн албаны хүмүүс хэллээ. Учир нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр дэлхий даяар байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм. Энэхүү өдрийг 1970 онд анх тэмдэглэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 192 оронд энэ өдрийгтодорхой хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

Эзэнтэй мод төслийг олон улсын Жэй Си Ай Эко байгууллагын салбар байгууллагаас зохион байгуулж байгаа ажээ. Энэ хүрээнд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технилогийн сургуулийн оюутнууд гүйцэтгэгчээр оролцон модон дээр өерсдийн хүссэн зургаа зурсан юм. Ингэхдээ холтос нь унаж нүцгэрсэн моддыг сонгон тухайн хэсэг, хэмжээнд нь тохируулан зураг зурлаа. Ингэснээр эдгээр модод эзэнтэй бөгөөд тэдэнд анхаарал хандуулах учиртай юм гэдгийг олон нийтэд мэдрүүлэх зорилготой ажээ. Тухайлбал, оюутнууд өөрсдийн дуртай амьтан, байгаль гэх мэт зургийг зурж байлаа. Мөн зарим нь байгаль хүний хоорондын уялдааг харуулсан зураг ч зурсан харагдсан. Нээлтийн үеэр оюутнууд Байгалиа хайрлаж байж цэвэр, тохилог орчинд амьдарна. Тиймээс бид моддын асран хамгаалагч болж байгаа юм гэж байсан.

Түүнчлэн оюутнууд Анх удаа модон дээр зураг зурж байна. Өмнө нь хана, цаасан дээр зураг зурдаг байсан. Ер нь байгалиа хайрлах энэ төсөлд оролцож байгаа учраас зургийн сэдэв ч ойлгомжтой байна хэмээж байсан юм.

Модон дээр зураг зурах арга нь хотожсон нийгэмд хүнийг байгальтай нь ойртуулах, байгалийг өөр нүдээр харуулах содон санаачилга тухай зохион байгуулагчид онцолж байсан юм. Мөн зургийг тосон будгаар зурсан учраас арилах нь бага гэнэ.

Мод бүрийг зурагжуулна

Өчигдрийн арга хэмжээний үеэр оюутнууд ШУТИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн урд байрлах моднуудыг зурсан юм. Харин цаашдаа энэ арга хэмжээ Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжлэх юм байна. Тодруулбал, Анкарагийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Их сургуулийн гудамж болон Нэгдсэн үндэсний гудамжинд үргэлжлэх юм. Улмаар тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Дархан хотод энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэнэ. Мөн дараа нь Эрдэнэт хотод төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Холтос нь унасан моддыг олж зураг зурж байгаа учраас өнөөдрөөс оюутнууд тус тусдаа зураг зурах ажлыг хийх юм. Харин модны байршил тогтоох судалгаа, зохион байгуулалтад Монголын хот болон бүс нутаг төлөвлөлтийн холбоо ТББ дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизейны хэлтсийнхэн дэмжлэг үзүүлж байгаа юм.

Уг төсөл нь Эко сити төслийн анхны ажил юм. Харин хоёр дахь арга хэмжээ нь хаягдал төмөр, модоор уран бүтээл хийх төсөл байгаа юм байна. Төслийгхэрэгжүүлэхдээ мөн л оюутнуудыг татан оролцуулах юм байна. Учир нь залуусыг өөрийн гэсэн хийж бүтээх сэтгэлгээтэй байгаа хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.

Түүнчлэн Жэй Си Ай Эко салбар байгууллагаас Инээмсэглэх Монгол төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа тухай мэдээллийг хэлж байлаа. Энэхүү төслийн хүрээнд туг аялуулж байгаа гэнэ. Харин тугийг анх Улаанбаатар шуудан хүлээн авч үйлчлүүлсэн 570 гаруй хүнд инээмсэглэл бэлэглэжээ. Улмаар тус байгууллага уг хөдөлгөөнд нэгдэж гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны хооронд өөрийн харьяа долоон байгууллагаар тугаа аялуулжээ.

Одоогийн байдлаар Инээмсэглэх Монгол гэрэл зургийн уралдааныг зарласан байгаа гэнэ. Энэ төсөлд Улаанбаатар хотын захиргаа болон МИАТ ХК хамтран оролцож байгаа юм байна.

Г.Баярцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button