Оношилгооны төв байгуулсан нь эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт болсон

хийсэн. Энэ талаар ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалтай ярилцлаа.

-Орон нутагт оношил­гоо­ны төвүүдийг шинээр байгууллаа. Нилээн хөрөнгө мөнгө зар­цуу­лагдсан том ажил болж байна. Эхний ээлжид 11 аймгийг сон­госон. Яагаад 11 аймгийг сон­гох болов. Нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжүүдийн хү­чин чадлын талаар яриа­гаа эхлэх нь зүйтэй болов уу?

-Юуны өмнө нийт уншиг­чиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Яриа­ныхаа эхэнд Оношилгооны төв хэрхэн байгуулах болсон талаарх мэдээллийг өгөх нь зөв юм. Анх Эрүүл мэндийн сай­дын 2012 оны 316 дүгээр тушаалаар Аймгийн оно­шил­гооны төв байгуулах аж­лын хэсгийн бүрэлдэхүүн, тэдний ажиллах удирдамж, үндэслэл, тоо­цоо судалгааг баталж, анхны төс­лийг боловсруулж байсан.

Ингээд Оношилгооны төв бай­гуулах анхны төслийг Эрүүл мэн­дийн салбарт 2012-2016 онд хэрэг­жүүлэх шинэчлэлийн арга хэмжээг нээх уулзалт-д оролцогч 21 аймаг, 9 дүүрэг, харьяа 16 байгууллагын удирдлага, тө­лөөлөгч нарт танил­цуулан хэлэлцүүлж, төслийг Зас­гийн газарт хүргүүлсэн. Ерөн­хий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бод­логыг дэмжин, өөрийн багцаас 25.0 тэрбум төг­рөгийн сан­­хүү­­­жилтийг ший­дэж өгс­­­нөөр төлөвлөсөн ажил маань өнөөдөр биеллээ олж, олон тү­мэнд эрүүл мэндийн тус­ламж, үйлчил­гээг түргэн шуурхай, ча­­нартай үзүүлж эхлээд байна.

Харин эхний ээлжид сонгосон 11аймгийн тухайд гэвэл хүн амын эрүүл мэн­дийн эрэлт хэрэгцээ, тус­ламж, үйлчилгээ авахад алс­лагдсан, өртөг, зардал өндөр, газар зүйн байршил, Бүсийн оно­шил­гоо эмчилгээний төв болон Улаан­баатар хоттой ойролцоо байдал, орон нут­гийнчадавхи зэргийг хар­галзан үзсэн.

Тиймээс Архангай, Баян­хонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Завхан, Дорноговь, Увс, Сүхбаатар зэрэг 11 аймгийг эхний ээлжид сон­госон.

Тоног төхөөрөмжийн хувьд ту­хайн орон нутгийн эрүүл мэн­­дийн эрэлт, хэ­рэгцээ, үзүүлэлт дээр үн­­дэслэн олон улсын техно­ло­гийн чиг хандлагын дагуу ди­житал, бүрэн автомат, өндөр хү­чин ча­далтай, цаг, хүч хэмнэх то­­­ног, тө­хөө­­рөмжүүдийг сонгож, ний­лүүл­сэн.

-Нийлүүлэгдсэн тоног төхөө­рөмжүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаач? Хичнээн нэр төр­лийн ямар, ямар тоног төхөөрөмж ний­лүүлэв?

-Аймаг бүр харилцан адилгүй байгаа. 15-23 нэр төрлийн то­ног төхөөрөмжөөр хангасан. Ком­пью­терт то­­­­мог­рафи, Уушги, хо­доод, бүдүүн гэдэс, бөөр, шээс­ний ди­жи­тал дуран, Суурин дижи­тал ЭХО аппарат, Тархины судас­ны допплерографи, Шүд, нүд, чих, хамар хоолойн иж бүрдэл тоног төхөөрөмж, Ла­бораторийн шээс, био­хими, коагулограмм, гема­то­­ло­гийн бүрэн автомат аппара­туу­дыг суурилуулан, хэвийн үйл ажил­лагаанд орууллаа.

-Эдгээр нийлүүлэгдсэн техно­логиудыг дэвшил та­лаас нь, стан­дарт үзүү­лэлт нь ямар байна. Ма­гадгүй зарим хүмүүс үнэхээр олон улсын чанар, стандартад нийц­сэн сайн тоног тө­хөөрөмж ний­­лүүлсэн эсэхэд эргэлзэж, хар­даж байхыг үгүйсгэхгүй юм л даа. Ер Оношилгооны тө­вүү­­дэд ний­лүүлсэн тоног төхөрөм­жүү­дийг манай гурав дахь шат­лалын, төв эмнэлгүүдэд бай­даг оно­шил­гоо­ны тоног төхөөрөм­жүүд­тэй харьцуул­бал ямар байгаа бол?

-Мэдээж таны хэлсэнчлэн тийм бодол­той хүмүүс байгаа байх. Энэ хөрөнгө оруулалт бол маш том, хамгийн гол нь үр дүнтэй хө­рөн­гө оруу­­лалт болсон гэдгийг хэл­мээр байна.

Манай лав­лагаа төвүүдэд үзүүлдэг оношилгооны тус­ламж, үйл­чилгээг үзүүлэх хүчин чадалтай дэвшилтэт то­ног төхөөрөмжүүдтэй адил байгаа. За­рим тоног төхөө­рөмж манай гу­рав дахь шатлалын эмнэлгүүдэд байх­гүй өндөр үзүүлэлт, чанартай тоног төхөөрөмжүүд байгаа шүү дээ.

Эдгээр аппаратуудын да­­­вуу тал нь өвчин эмгэг, га­жиг, гэм­тэл, хавдрыг бүрэн оношлох, эргэл­­зээтэй үед лавлагаа төв, мэргэж­лийн салбар зөвлөлөөс алсын зайн сургалт, зөвлөгөөг телеме­­дицинээр дамжуулан авах бүрэн боломжтой юм.

Ингэснээр хөдөө орон нутгаас, алслагдсан аймгаас Улаанбаатар хотыг зорих ард иргэдийн урсгалыг багасгах, иргэдэд чирэгдэлгүй, тэгш, хүртээмжтэй, чанартай тус­­ламж, үйлчилгээг ойртуулж байгаа­гаараа онцлог.

-Эрүүл мэндийн сал­барын ча­давхийг орон ну­­­таг­таа тоног төхөө­рөм­жийнхөө хувьд ингээд бэх­жүүлчихлээ. Харин тэнд ажил­­лах хүний нөөцийг хэр­хэн бэлдэж байгаа бол? Саалиа бэлдэхээр са­ваа бэлд гэдэгчлэн сааль, сав хоё­роо зэрэг бэлдэж чадсан уу?

-Сая 11 аймгийн оно­шил­гооны төвийг нээх үйл ажиллагааг зо­хион бай­гуулах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд, Төрийн на­рийн бичгийн дарга болон холбог­дох газар, хэлтсийн дарга, мэр­­гэ­жилтэн нар орон нутагт томи­­логдон ажил­лалаа.

Энэ үеэрээ газар дээр нь, ажлын байр дээр нь сүү­лийн үеийн энэ дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглах, тогт­­­вортой тусламж, үйл­чилгээг үзүүлэх ямар эмч, мэргэжилтэн, техникч нар ажиллаж байгааг үзээд, судлаад ирсэн.

Мөн урьдчи­лаад төв бай­­гуулахад шаард­­­лагатай эмч, сувилагч, тех­никч бо­лон засварын инженер тех­никч­­­дийн судал­гааг авч, хүний нөө­цийн бодлого, тө­лөвлөгөөндөө тус­ган ажил­лаж байна.

Мөн тоног төхөө­рөмж нийлүүлж байгаа ком­па­­ниудын инженерүүд, тухайн тоног төхөөрөмжийн үйлд­­вэрийн инженерүүдтэй хамт­ран тоног төхөөрөмжийг суу­ри­луу­лахаас ава­­­­хуулаад, хэрхэн ажиллуулах, ашиг­­­лах талаар аж­­лын талбар дээр дагал­­дуулан сур­­гасан, зарим тоног төхөө­рөмж дээр ажиллах эмч нарыг гадаадын өндөр хөгжилтэй улс оронд сур­гасан байгаа. Тухайлбал, ЭХО аппарат дээр ажиллах зарим эмч нар Солонгост суралцаад ир­сэн. Мэдээж сүүлийн үеийн эдгээр технологийг ашиг­лахад эрүүл мэн­дийн ажилтнуудын анхан шатны анг­ли хэл, компьютерийн мэд­лэ­гийг дээшлүүлэх зэ­рэг хэд хэдэн ан­хаарах шаардлагатай зүйлс байгаа нь ажиглагдсан.

-Орон нутагт ийм өн­дөр хүчин чадал бүхий Оношилгооны төвүүд бай­гуулагдсан нь иргэдэд хам­гийн сайхан мэдээ болж байгаа нь ойлгомжтой. Мэ­дээж нийслэлийг зорих иргэдийн урсгал, тэднээс гарах зардал мөнгөнд хэм­нэлттэй болно. Ер иргэд орон нутгаасаа ирэх­дээ хич­­нээн төгрөгийн зардал гар­гаж хотод ирж, эмчилгээ, үйл­чилгээ авдаг талаар та бүхэнд хийсэн судлагаа бай­даг уу?

-Одоогоор бид эрүүл мэндийн тал дээр ямар ач холбогдолтой вэ гэдгийг илүүтэй тооцсон. 2013 оны статистикаас харахад зөв­хөн Дорноговь аймгаас 13А маяг­таар Улаанбаатар хотруу гурав дахь шатлалын эмнэлэгт нийт 770 хүн шинжилгээ хийлгэж, онош­­­луу­лахаар ирснээс 370 нь Ком­пьютертомографи, 358 шинж­лүүлэгч Уян дуран, 168 хүн доп­лерографийн шин­жилгээ хийл­гэх зорил­гоор явсан байна.

Энэ урсгалыг бууруулах, нөгөө талаас орон нутагтаа чанартай оношилгоо, шин­жилгээ хийлгэх боломж­той болсноор иргэн хү­ний халааснаас гарах зардал мөнгө буурах юм.

Жижигхэн тоо­цоолол хийхэд, Баян-Өлгий аймаг нийслэлээс 1650 км-ийн зайд оршидог. Хэрэв иргэн онгоцоор зорчвол хоёр талдаа 1.120.000 төгрөгөөр 3 цаг яваад ирнэ. Харин авто машинаар гурав хоног 160,000 төгрөгийн зардлаар ирж буцна. Эдгээр өртгийг эрүүл мэнддээ, эм тариандаа бус бусад зүйлд зарцуулж байгаа шүү дээ.

Иргэний чирэгдэл, зар­дал нь үүгээр дуусахгүй л дээ. Дээр хэлсэнчлэн орон нутагтаа оношилгоо, шинжилгээгээ хийлгэж, улсын лавлагаа төвүүдийн зөвлөх эмч нараар оно­шоо баталгаажуулах цахим сүл­жээ нь ч мөн бий болчихсон.Нөгөө талаас гурав дахь шатлалын эмнэлгүүдийн хү­лээгдэл, ачаалал буурахад ч нөлөөлнө гэж харж байна.

Энэ бол иргэдийн эрүүл мэндэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт. Ой­рын болон хэтийн ач хол­богдлыг дурьдвал, Эмнэлгийн тус­­ламж, үйлчилгээг чанартай, хүр­­­­тээмж­тэй, чи­рэгдэлгүй боги­но хуга­цаанд хүргэнэ. Тухайн айм­­­гийн хорт хавд­рын болон зонхи­­лон тохиолдох өвчний эрт илрүү­­­лэг нэмэгдэж, өвчлөл, нас баралт буурна.

Аймгийн нэгдсэн эмнэл­гийн чадавхи сайжирч, нут­гийн ор­шин суугчдын хандалт нэ­мэгдэж, шат­лал алгасалт буурна. Хүн амын амьдралын чанар сай­жирч, дундаж наслалт уртасна гэх мэтчилэн олон зүйлийг хэлж болно л доо.

Мөн эмч, эмнэлгийн мэр­гэжилт­нүүд ангаах ухаа­ны салбарт нэвтэрч буй технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, мэдлэг мэргэ­шил, ур чадвар нь дээшилж байгаад баяртай байна.

-Цаашдаа гэдэг асуул­тыг асуух хэрэгтэй болов уу. Бусад ай­маг хэвээ ийм төвтэй болох. Бай­гуул­сан төвүүдийнхээ үйл ажил­лагааг хэрхэн өргөжүүлэх та­лаар төлөвлөсөн ажлуу­даасаа яривал?

-За ингээд 11 аймаг маань оно­шилгооны төв­тэй болчихлоо. Цаашид яаж, хэрхэн тогтвортой байд­­лыг хангах вэ гэдэг том асуудал байна.

Үүний тулд, Оношил­гооны төвийг тогтвортой ажил­луулах хү­ний нөө­цийг бодлогоор бэлт­­гэх, мэргэшүүлэх, суурьшуулах, сэл­гэн ажил­луулах арга хэмжээ авах, Тоног төхөөрөмжийн тогт­вортой ажиллагааг хан­гах, бү­рэн дүүрэн ашиглах засвар үйл­чил­гээ, сэлбэг, эм урвалж боди­сын хан­галт, хэрэглээний зардлыг тоо­цон, санхүүжилтийг төлөвлөн хэрэг­жүүлэх арга хэмжээ авахаас гадна Орон нутгийн засаг захиргааны оролцоо, дэмжлэг туслалцааг нэмэг­дүүлэх шаардлагатай байна.

М.Санчир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button