Амьжиргааны доод төвшингийн 50 хувиар тооцохоор заасан

Тиймээс хаана хандах вэ. Тэтгэмжийг ямар хэмжээгээр олгодог вэ?

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Батцэцэг

-Хүүхэд төрснөөр гэр бүлийн эрхзүйн харилцаа үүсч улмаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн ч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг. Та шүүхэд хандан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэмж нэхэмжлэх эрхтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 135 дугаар зүйлийн 135.2.7 дугаар зүйлүүдэд заасанчлан Хүүхдийн эцэг, эхийг тогтоох, тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг оршин суугаа газрынхаа шүүхэд гаргана. Та нэхэмжлэллээ хамтран амьдарч, хүүхэдтэй болсон талаарх мэдээллүүдийг дурдан дараах нотлох баримтыг хавсаргаж өгөх хэрэгтэй. Үүнд хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргана. Мөн оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт байна. Учир нь дээрх баримт болон эмнэлгийн шинжилгээний баримтад үндэслэн шүүхээс эх, эцгийг нь тогтоодог. Тэтгэлгийн хэмжээний хувьд тухайн хүүхдийн нас болон амьдарч буй бүс нутгийн амжиргааны төвшингөөс хамаарч тогтоодог. Гэр бүлийн тухай хуульд 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшиигийн 50 хувиар тооцохоор заасан.

Хүний эрх, хөгжил төвийн дэргэдэх Нийтийн эрх ашгийн клиник

Тэтгэвэр тогтоох цалинд нөлөөлөхгүй

-Би 50 хувиар групп тогтоолгосон ч ажил хийж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Группт байдаг ч ажил хийж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг 10 биш 7.8 хувиар төлдөг гэх юм. Ингэж бага төлөх нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нөлөөлөх үү?

Хан-Уул дүүргийн иргэн М.Батаа

-Нийгмийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн зургаад заасны дагуу ажил хийж байгаа тэтгэвэр авагч нь нийгмийн даатгалын санд Эрүүл мэндийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас бусад төрлийн санд шимтгэл төлнө. Хэрэв та группт байгаа ч ажил хийж шимтгэл төлсөн хугацааг тэтгэвэрт гарахад шимтгэл төлсөн хугацаанд тооцно. Тэтгэвэр авагч ажил хийж 7.8 хувь төлсөн нь тэтгэвэр тогтоох цалинд нөлөөлөхгүй.

НДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Л.Цэрэндулам

Үр хүүхдэд нь энэ заалт хамаарахгүй

-Манай хамаатны хүн гавж цолтой,эм барьдаг маарамба байгаад хэлмэгдэж цагаатгагдсан. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдэд орон сууц өгч байгаа гэсэн. Ямар бичиг баримт бүрдүүлж хаана хандах вэ?

Төв аймгийн Талбулаг сумын иргэн Н.Хандпил

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай Монгол Улсын хуулийн 23.1-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн өөрөө болон түүний эхнэр, нөхөрт Цагаатгалын улсын комиссоос орон сууц олгоно гэж заасан.

Үр хүүхдэд нь энэ заалт хамаарахгүй. Зөвхөн нөхөн олговор олгох хуультай.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга, доктор О.Лхагварэнцэн

Итгэмжлэгчээр солиулж болно

-Анх авсан нэрээ өөрчлөөд Герман явсан. Гэтэл төрсний гэрчилгээ нь хуучин нэрээрээ байна гэх юм. Нэрээ яаж солиулах вэ. Солиулахаар бол заавал өөрөө байх ёстой юу. Итгэмжлэгчээр солиулж болох уу?

Хан-Уул дүүргийн иргэн Д.Төмөрбаатар

-Ийм тохиолдолд өөрөө ирэх боломжгүй бол итгэмжлэлээр солиулж болно. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв архиваас төрсний гэрчилгээний лавлагаа аваад нэр солих тухай хүсэлт өргөдөл

болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлж тухайн иргэний оршин суудаг харьяаллын иргэний бүртгэлийн тасагт хандана.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг

Ашигласан жилээс хамаарахгүй

-Үл хөдлөх эл хөрөнгө борлуулсны орлогын албан татварыг ногдуулахад тухайн хөрөнгийг ашигласан хугацаа хамаарах уу?

Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Цэвээнжав

-Ашигласан жилээс хамаарахгүй. Зөвхөн борлуулсан үнийн дүнгээс хоёр хувиар тооцно. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан хуулийн этгээдийн татвар ногдуулах хувь хэмжээ, төлөх, тайлагнах талаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.1.1, 17 дугаар зүйлийн 17.2.5-д, Иргэн үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд татвар ногдуулах хувь хэмжээ, тайлагнах талаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.2.1-д тус тус заасан.

Нийслэлийн татварын газрын улсын байцаагч Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button