Банкуудын орлого 32 хувиар нэмэгдэв

Сүүлийн нэг жилийн хугацаанд арилжааны банкны тоо нэгээр цөөрсөн ч арилжааны банкуудын орлого жилийн өмнөхөөс 32 хувиар өссөн байна. Эн оны нэгдүгээр улирлын эцэст арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нэг их наяд 536.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2012 онтой харьцуулахад 52 хувиар өссөн дүн болжээ.
Гуравдугаар сарын эцсийн байдлаар дотоодын арилжааны банкуудын хадгаламжийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа төгрөгийн ханш суларсны дараа валютын хадгаламж буурч, төгрөгийн хадгаламж нэмэгджээ. Нийлбэр дүнгээр хадгаламжийн нийт дүн өмнөх сараасаа 250 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин нийт актив дахь арилжааны банкуудын гадаад пассивын хэмжээ хоёр их наяд төгрөгөөс давж, 67 тэрбумаар нэмэгдсэн нь эерэг дүн боловч өсөлтийн хурд өмнөх саруудаас буурчээ.
Э.Солонго