Б.Баярмаа АТГ-аас Х.Анхбаярыг хорьж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Х.Анхбаярын эхнэр болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ. Х.Анхбаярыг өнгөрсөн оны долдугаар сарын 09-ны өдөр цагдан хорьсон бөгөөд ямар үндэслэлээр өнөөдрийг хүртэл хориод байгаагаа АТГ-аас тайлбарлаж чадахгүй байна хэмээн түүний гэр бүлийн хүн мэдэгдэж байна. Мөн албан тушаалын болон мөнгө угаасан гэсэн ямар ч үндэслэлгүй хэрэгт буруутгаад байгаа гэв. Тиймээс АТГ-ын хууль бус ажиллагааны талаар Прокурор, Шүүх, Хүний эрхийн комисс, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд удаа дараа хандсаар байгаа аж. Энэ талаар Х.Анхбаярын өмгөөлөгч Б.Баярмаагаас тодрууллаа.

-Хуулийн байгууллага, АТГ Х.Анхбаярыг цагдан хорьж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна гэж ярьлаа. Өмгөөлөгчийн хувьд ямар тайлбар өгөх вэ?

– Шүүхийн шийдвэр ямар байх ёстой вэ гэдгийг Улсын Дээд шүүхийн 21 тоот тогтоолоор маш тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж заасан байдаг юм. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хорьж байгаа үндэслэл тодорхойгүй байна. Тэд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор гэдэг тайлбар өгдөг. Гэтэл мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа ч тайлбарт өөрчлөлт орохгүй байна. Уг нь бүх нотлох баримтыг хурааж аваад мөрдөн байцаах ажиллагаа дууслаа хэмээн хэргийн материалтай танилцуулсан. Энэ нь хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх гэдэг үндэслэл шаардлагагүй болсон гэсэн үг юм. Гэвч Х.Анхбаярыг үргэлжлүүлэн хорьсоор л байгаа.

-Дөрөвдүгээр сарын 09-ний өдөр шүүхээс ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүх 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр шийдвэр гаргасан. Үндэслэл нь Х.Анхбаяр нь хүнд гэмт хэрэгт холбогдсон, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж, мөрдөн шалгах хугацааг сунгасан шүүгчийн шийдвэр хуульд нийцсэн байна гэсэн байгаа. Ерөнхий шүүгч нь ийм шийдвэр гаргасан.

Гэтэл энэ үед мөрдөн байцаалт дуусаад хэргийн бүх оролцогчид хавтаст хэрэгтэй танилцчихсан байсан. Тэгэхээр энд үнэхээр үндэслэлгүй хууль бус ажиллагаа яваад байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж удаа дараагийн сонгох шүүх хуралд өөрийн үндэслэлийг тавьж оролцдог ч харамсалтай нь урд гарсан шийдвэрүүд давтагдсаар байна.

-Энд ямар нэг гадны нөлөө байна гэх хардлага байгаа юу?

-Хуульд цагдан хорихоос гадна таслан сэргийлэх арга хэмжээ авах янз бүрийн аргууд бий. Миний үйлчлүүлэгчийн цагдан хоригдох дээрх хугацаанд таслан сэргийлэх өөр төрлийн арга хэмжээнүүд авч болохоор байхад өөрчлөхгүй байгаа нь ямар нэгэн гадны нөлөөлөл, учир шалтгаан бий байх гэсэн таамаглал төрүүлж байна.

-Х.Анхбаярыг хоригдох хугацаандаа хүмүүстэй үгсэн хуйвалдсан гэх шалтгаанаар хорих ангийг нь сольсон гэсэн. Энэ хэр үндэслэлтэй вэ?

– Энэ асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр даргаас асуусан нь дээр байх. Манай хүний хувьд хэзээ ч ийм зөрчил гаргаж байгаагүй. Хамгийн эмгэнэлтэй нь Цагдан хорих байрны дүрэм журамд хувийн захидлыг үзэж шалгаад гаргаж болно гэж заасан байдаг. Х.Анхбаярын хувьд хуримынх нь ой тохиоход эхнэртээ хайрын захидал бичсэн байна. Үүнийгээ журмын дагуу үзэж шалгаад явуулж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл тус захидал эзэндээ очоогүй. Үүнийг л үгсэн хуйвалдсан, мэдээлэл солилцсон, мөрдөн байцаалтад саад учруулсан гэхгүй бол өөр зүйл байхгүй.

-АТГ-аас Х.Анхбаярыг удаа дараа эмнэлгээр авч явсан гэж мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч эмчилгээ хийхгүй байна гэж эхнэр нь мэдэгдлээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Энэ хэргийн шийдвэр гаргаж байгаа шүүгч, мөрдөн байцаагч, хяналт тавьж байгаа прокурор нь Х.Анхбаярын өвчний талаар маш сайн мэддэг. Их ч санаа зовинож байгаа. Харамсалтай нь бүгд мэддэг хэрнээ энэ хүний эрүүл мэндийг бодож, эмчилгээ хийлгэе гэхээр очиж үз, судал, эмчил гэсэн шийдвэр гаргадаг хэрнээ бодит байдал дээр хэрэгжихгүй байна.

-Ер нь ямарч үндэслэлгүйгээр хүнийг ийм удаан хугацаагаар хорьж болохгүй биз дээ. Эсвэл Х.Анхбаяр өмнө нь хэрэгт холбогдож, шалгагдаж байсан юм уу?

– Өмнө нь шалгагдаж, хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Хүн эрхийнхээ дагуу ямар хэрэгт буруутгагдаад байгаагаа мэдэх эрхтэй. Гэтэл албан тушаалын хэрэг гэдэг. Яг үнэндээ миний үйлчлүүлэгч албан тушаалтан биш. Тэгээд хүний эрх зөрчиж, шорон хэсүүлж, үндэслэлгүйгээр хориод байна гээд Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-т мэдэгдсэн. Харин ХЭҮК-оос гомдлыг Нийслэлийн прокурорт шилжүүллээ гэсэн хариулт өгдөг. Ер нь манай хуулийн аль ч шатны байгууллагууд үнэхээр шийдвэр гаргаж чадахгүй байна. Гомдол гаргахаар бүгд л холбогдох газарт нь шилжүүллээ гэсэн нэг л хариулт өгч байна. Гэтэл цаана нь хүний эрүүл мэнд, эрх улам л зөрчигдсөөр байна шүү дээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button