Иргэд хогны уут үргэлжлүүлэн тараахыг дэмжлээ

өнөөдөр нэгтгэж дуусчээ. Энэ талаар Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Түвшинтөгсөөс тодруулсан юм. Тэрбээр санал асуулгад оролцсон 33 мянган өрхийн 60.4 хувь нь хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжсэн санал өгсөн гэлээ. Мөн энэхүү санал асуулгыг авахдаа нийслэлийн зүгээс оролцоогүй бөгөөд ашиг сонирхлын зөрчил гаргуулахгүй гэдэг үүднээс хөндлөнгийн байгууллагаар судалгааг хийлгэсэн гэж хэллээ.

Албаныхан 33 мянган өрх судалгаанд хамрагдсан хэмээн мэдээлж байгаа боловч энэхүү санал асуулгыг хаагуур, хэнээс авсан бэ?, надаас лав ийм санал аваагүй гэх иргэд цөөнгүй байгаа юм. Дашрамд дуулгахад хогны уут үйлдвэрлэх мөнгийг иргэдийн сар бүр төлдөг хогны 2500 төгрөгнөөс гаргадаг юм. Тодруулбал иргэдийн төлсөн мөнгөний 1700 төгрөгийг нь хогны уут үйлдвэрлэхэд зарцуулдаг байна. Ингээд хорооны ажилчин, хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд хүргүүлдэг билээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button