Бондуудын гэрээг олон нийтэд ил болгохыг шаардлаа

эдийн засагч Д.Хосбаяр тэргүүтэй хүмүүс бондуудын гэрээг олон нийтэд ил болгохыг шаардаж буйгаа дуулгалаа.Түүнчлэн бондын мөнгөний зарцуулалтыг ч нийтэд ил тод мэдээлэх ёстой хэмээн мэдэгдэж дараах шаардлагуудыг тавилаа.

1.Чингис бонд, Самурай бондын гэрээг олон нийтэд ил болгох, төрийн байгууллагуудын вэб сайтуудад байршуулах

2. Чингис бондын мөнгийг ямар салбарт зарцуулах болсон талаарх Засгийн газрын тогтоолуудыг олон нийтэд ил болгох

3. Чингис бондоос мөнгө авч ажил гүйцэтгэж байгаа бүх аж ахуйн нэгжтэй хуулийн дагуу гэрээ байгуулсан. Тиймээс Чингис бондоос мөнгө авсан аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг олон нийтэд ил болгох. Чингис бондын мөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл нэг бүрийг төсөвт өртөгтэй нь жагсааж олон нийтэд мэдээлэх

4. Чингис бондоос мөнгө авсан аж ахуйн нэгжүүдийн хэд нь мөнгөө эхнээсээ эргүүлэн төлж байгааг олон нийтэд мэдээлэх. Эргэн төлөлтийн графикийг ил тод болгох

5. Чингис бондын мөнгийг зарцуулж байгаа Хөгжлийн банкинд аудитын шалгалт оруулах

6. Чингис, Самурай бондын мөнгөний үлдэгдлийг аль банкинд хэдэн хувийн хүүтэй хадгалуулсан. Хүү нь хэд болсон, хүүгээс хүү бодох аргачлал үйлчилсэн эсэх талаарх мэдээллийг ил тод болгох

7. Чингис бондын мөнгөөр гүйцэтгэсэн бүх төсөлд аудитын дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх

8. Чингис бондын зарцуулалтад хяналт тавих бодлогын зөвлөлийг байгуулсан. Энэхүү бодлогын зөвлөлийн гишүүдийн нэр албан тушаал нууц байгаа. Тиймээс бодлогын зөвлөлийн эдгээр гишүүдийн нэрсийг зарлах. Уг бодлогын зөвлөлд улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөллийг нэмж оруулахыг шаардлаа.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button