Хүүхдийн өв залгамжлалын асуудлыг хэзээ хуульчлах вэ?

ирсэн. Гэтэл асран хамгаалагчгүй хүүхдийн өв залгамжлалын эрхийн талаар үндсэн хууль тогтоомжид нарийн заагаагүйгээс өмч хөрөнгөөрөө хохирсон асуудал та бидний нүдний далдуур гарсаар л байна. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад Энэ тухай хууль тогтоомжид тодорхой заагаагүй.Тиймээс хүүхдийн эрхийн тухай хуулийг удахгүй шинэчлэн найруулна гэсэн нь сонирхол татлаа. Манай улсад хүүхдийн эрх ямар төвшинд байна. Хурдан морины хүүхэд асран хамгаалагчгүй, төрийн мэдэлд байдаг хүүхдүүд хил даван гарч тариан талбай дээр ажиллаж байсан гээд хүүхдийн эрх хөндөгдсөн асуудлууд мэр сэр гарсаар байгаа.

Хүүхдийн эрх ашгийг асуудал тэр дундаа өв залгамжлалын эрхийн асуудал хаалттай сэдэв гэхэд хилсдэхгүй. Хуульд зааснаар бол асран хамгаалагчгүй хүүхдийг нэг бол төр, эсвэл цусан төрлийн хүмүүс нь насанд хүртэл нь халамжлах ёстой. Энэ хүрээнд хүүхдийн эцэг эхийн хөрөнгийг мөн адил захиран зарцуулах эрх нь үүсдэг. Гэхдээ захиран зарцуулах гэдэг нь өв хөрөнгийг нь үрж зарахын нэр биш. Гэвч нөгөө талаараа ямар ч өв хөрөнгө үгүй, залгамжлах хөрөнгө үлдээгээгүй хаягдсан хүүхдүүдийн эрх ашиг бас л хөндөгдөж байна.

Хүүхдийн өв залгамжлах асуудлыг тухайн дүүрэг, орон нутгийн шүүхийн захирамжаар асран хамгаалагчтай хийсэн гэрээгээр баталгаажуулдаг гэнэ. Гэвч үүнд хяналт тавьж ажилладаг албан газар ч гэж алга албан тушаалтан ч гэж алга. Уг нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 онд батлагдсан түүнээс хойш хэд хэдэн нэмэлт заалт ч орсон.Гэвч өнөөх өв залгамжлах тухай асуудал бас л гээгдчихэж. Ерөнхийдөө бол хүүхдийн өв залгамжлах тухай эрхийн асуудлыг хуульд огт тусгаагүй гээд хэлчихэд хилсдэхгүй.Эцэг эхээсээ өнчирч үлдсэн бяцхан үрс хуулийн дагуу оногдох өв хөрөнгөө эзэмших эрхгүй, хэн нэгний хараанд ордог гэсэн үг.

Дам сонсохнээ хөрөнгө үлдээсэн ч хойд аав ээж, хамаатны ахан дүүс нь хөрөнгийн аваад хүүхдийн асрахын төвд өгдөг гэсэн яриа энэ сэдвийг хөндөхөд хүргэлээ. Ач хүүгийнхээ өв залгамжлах эрхийг баталгаажуулах гэсэн эмээгийнх нь хүсэлтийг Хүүхдийн төлөө үндэсний төв шүүхээр шийдвэрлүүлж байсан тохиолдол л гарч байсан гэдэг. Ер нь хүүхдийн өв залгамжлах асуудлаар хуульд юу гэж тусгасан юм бэ гэж холбогдох албаныханаас лавлахад хуульд нарийн тусгаагүй, ийм тохиолдол бараг гардаггүй гэх нь асран хамгаалагчгүй хүүхдийн өмчийн асуудал зөрчигддөг гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэт. Томчууд өөрсдийн өмчлөл, өв залгамжлалын талаар бол хуульдаа нягт нарийн заасан гэвч хүүхдийн эрх гэж дээр дооргүй ярьж санаа чилээн ярьдаг атлаа ирээдүйд нь хамгийн чухал хүүхдийн өмчлөлийн асуудлыг мартчих гэж.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button