Л.Баянбат Дүүргийн засаг дарга нарын хууль бусаар олгосон газрын асуудал шүүхийн шатандаа явж байна

явдал ихэссэн. Өнгөрсөн онд буюу 2013 онд эрх мэдлээ урвуулан ашиглаж , Газрын тухай зарим зүйл заалтуудыг зөрчиж 145 иргэн аж ахуй нэгжид газар эзэмших эрх өгсөн дүүргийн засаг дарга нарын шийдвэрийг Нийслэлийн засаг даргын тушаалаар хүчингүй болгосон. Энэхүү хууль бусаар олгосон зөвшөөрлүүд дунд эмнэлэг, сургуулийн барилга барих газар хүртэл орсон байсныг олон нийтэд зарласан юм.
Тэгвэл энэ асуудал одоогоор шалгагдаад явж байгаа талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилтан Л.Баянбат хэллээ. Тэрбээр хууль бусаар олгогдсон 145 газрын зөвшөөрлийг хүчингүй болгоод байгаа. Энэ асуудал шүүхийн шатандаа шалгагдаад явж байна. Үүнийг шийдвэрлэхэд хугацаа их орох байх, бүрэн шийдэгдэх хүртэл 3-4 жилийн хугацаа шаардагдана хэмээн хэлсэн. Хэрэв энэ асуудал шүүхээр шийдэвэрлэгдвэл эдгээр газруудыг зориулалтын дагуу ашиглаж иргэдэд өмчлүүлэх ажил эхлэх юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн