Амгалан станц ашиглалтад орсноор 86 нам даралтын зуух байхгүй болно

дулаан хосолсон станц. 348 мегаваттын хаүчин чадалтай энэ дулааны станцын суурийн ажил өнгөрсөн наймдугаар сарын 23-нд эхэлсэн.

Одоо 80 гаруй хувьтай явж байгаа бөгөөд гурван зуухны эхний ээлж нь аравдугаар сарын 15-н гэхэд ашиглалтад орох бол арванхоёрдугаар сард бүрэн хүлээлгэн өгөх юм байна. Ингэснээр Баянзүрх дүүрэгт байдаг 86 нам даралтын зуух ажиллах шаардлагагүй болно гэдгийг Эрчим хүчний сайд М.Сономпил дуулгалаа.

Баянзүрх дүүрэг рүү ТЭЦ-4-өөс дамжуулдаг дулаан 6-8 цагийн дараа очдог юм байна. Эндээс дулааны алдагдал болон эдийн засгийн зардал гардаг аж. Харин Амгалан станцыг барьснаар ТЭЦ-4-өөс нийлүүлж байсан дулааныг төвийн халаалтад зарцуулах боломжтой болох юм байна.

388 мегаватт нь 50 мянга гаруй айлыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадалтай бөгөөд тус станцыг 75.9 сая долларын зардлаар концессын гэрээгээр барьж байна. Ажлын явцад хүндрэл учирч байгаа гол асуудал нь Шар-хад-Улиастайн бохирын шугамыг одоо хүртэл холбоогүй байгаа учраас илүүдэл усаа дамжуулах газаргүй байгаа гэнэ.

ТЭЦ-4 хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд бага зардлаар хаана

ТЭЦ-4 бол төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангадаг. Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэдэ 8-10 дахин өссөн учраас тус станц хүчин чадлаа давж, хэт ачаалалтай ажиллаж байжээ. Тиймээс энэ станцыг цахилгаанаар 123 мегаватт, дулаанаар 188 гкалаар өргөтгөх төслийг эхлүүлж ирэх арваннэгдүгээр сарын 14-нд дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр цахилгаан, дулаан хэрэглээний өсөлтийг хамгийн богино хугацаанд хаах боломжтой гэдгийг тус станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээн хэлсэн юм.

Энэ бүтээн байгуулалтын зардал нь 70 сая ам.доллар бөгөөд 4.5-7.8 жилд өртгөө бүрэн нөхөх боломжтой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. ТЭЦ-4-т 1991 оноос хойш Японы буцалтгүй тусламж, үе шаттай төсөл хөтөлбөр болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Чехийн буцалтгүй тусламжаар техник технологиодоо багагүй шинэчлэл хийжээ. Энэхүү шинэчлэлийн талаар Эрчим хүчний сайдад танилцуулсан юм.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button