Зэвсэг, лиценз, тендерийн наймаа… америкуудаас зөвлөгөө авах төсөл ч Лу.Болдтой холбоотой

тоо­цоол­лоор төрд бай­гаа тэр­бумтнуудын тол­гойд жагссаар байгаа. Хам­гийн сүүлд АТГ-ын зар­ласнаар хамгийн баян улс­төрчөөр тодорсон. Түү­ний хөрөнгө 33 тэрбумд хүрсэн гэж байгаа. Лу.Болд УИХ-ын гишүүн, Батлан хам­гаа­лахын сайд, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Одоо УИХ-ын гишүүн, Гадаад харил­цааны сайдын хэргэмтэй.

Лу.Болдын нэг онцлог бий. Удам судар сайтай, хахаж цацсан мөнгөтэй тэрээр улс төр хөөхийг илүүд үзэх болсон. Тэр хэрээрээ УИХ-ын гишүүн болбол давхар дээл нөмөрч, улс төрийн гадна байвал АМХЭГ гэх мэтийн ашигтай, улс амьтны анхааралд байдаг газрыг харьяалах болоод хэдэн жил болов.

Тэр зүгээр байна гэж үгүй. Хариуцсан салбар бүр дээрээ заавал нэг асуудал гаргана. Нэг ёсондоо бизнес маягийн юм хийчихсэн гэх нэр хоч зүүчихсэн л тууж явах жишээтэй.

Бид энэ удаад Лу.Болдын хувийн бизнесийн асуудалтай огт хавьтсангүй. Бодь, Голомт гээд зөндөө л юм байна.

Түүний төрийн албанд ажиллахдаа ямар салбарын юутай нэр холбогдов гэдгийг тоймлохыг оролдлоо.

Өөрөөр хэлбэл, олон нийт түүнээс хариулт нэхдэг, гэвч тэр огт тоолгүй улам бүр дэвшсээр байдаг ажээ. Лу.Болдтой холбоотой БХЯ-ны сайд Л.Болдын толгойлж байсан АМХЭГ аудитын шалгалтаар олон тэрбумын хууль бус зарцуулалт хийсэн нь илэрчээ, Лу.Болд Хойд Солонгос руу Бодь группээр дамжуулан 300 мянган ам.доллар шилжүүлсэн нь үнэн үү?, Лу.Болд хөөрөөд л буухад таван сая төгрөг шатаадаг нисдэг тэргээр хоёр цагийн газарт хөл залгуулжээ, Лу.Болд Богд уулын дайсан, Лу.Болдын луйврын машины дээр төрийн хууль мөнх тэнгэр хоёрын аль нь байдаг вэ?, Лу.Болд тэргүүтэй генаралууд хойд Солонгост зэвсэг өгнө гэж 1.3 сая доллар хулхиджээ, БХЯ-ныхан зэвсгийн наймаа бус Батж.Батбаярын хүүд бэлэглэсэн 10 тэрбумын асуудлаасаа болж саатуулагджээ… гэх мэтийн мэдээллүүд хэвлэлийн хуудаснаас салдаггүй билээ.

АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА /2004-2008/

…Үйлдвэр худалдааны сайд, Төрийн нарийн бичгийн даргаа дагуулан шуурхай хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчидтэй уулзахдаа Лу.Болд төрийн хууль биелүүлдэггүй газрын дарга, өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн бүтцийн өөрчлөлт хийсэн зэрэг олон шалтгааныг ам булаалдан тайлагнаж байсан бөгөөд удаа дараагийн үйлдэл гэдгийн онцолж байлаа. 206 байсан орон тоог өөрийн дураар 278 болгон өөрчилсөн шийдвэр гаргаж YХ-ны сайдын үүрэг булаацалдсан гэсэн тайлбар өгсөн юм. Шинээр бий болсон ажлын байранд Лу.Болд өөрийн найз, хамаатны хүмүүс гээд гол төлөв гадны хүмүүсийг ажилд томилж байгаа нь Ц.Даваадорж сайдад таалагдаагүй аж.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямсүрэнгийн ярьж буйгаар бол түүний ажил авсан хоёр жилийн хугацаанд Лу.Болд нэг ч удаа шуурхай хуралдаанд сууж байгаагүй, байнгын хороодын хуралдаанд хамгийн дээд тал нь хоёр удаа л суусан гэнэ.

/Эх сурвалж Olloo.mn/

…Р.Фрийдландыг SGS-ийн эзэн гэдгийг нотлох хамгийн энгийн жишээ нь тус компанийн олборлолт явуулж буй ашиглалтын лицензүүд. Өдгөө SGS компани Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр зэрэг нүүрсний ордуудын ашиглалтын лиценз эзэмшдэг. Ашиг-лалтын лицензүүдийг Р.Фрийдландын Айвенхоу майнз компаниас SGS компанид шилжүүлсэн байдаг. Эдгээр лицензийн шилжих хөдөлгөөн Лу.Болдыг АМХЭГ-ын даргаар ажиллаж байх үед хийгджээ…

/Эх сурвалж Өглөөний сонин/

УИХ-ЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД /2004-2008 ОН/

…Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд багтсан зарим нэгэн сайд эрхэлсэн яамныхаа ажлаа сайн мэдэхгүйгээс эвгүй байдалд орж ёстой л нөгөө мордохын хазгай гэгч болж байна. Тэдний нэг бол БХЯ-ны сайд Лу.Болд юм. Түүнийг сайдын суудалд сууснаас нь хойш буу сум зэвсэгтэй холбоотой томоохон хэргүүд хэд хэдээрээ цувраад гарчихлаа. Туушин компанийн баталгаат тээврээр АНУ-аас хоёр ч удаа их хэмжээний сум Монгол Улс руу нэвтэрч цагдаа хүчнийхэн шалгаад далд эзэд нь солонгосчууд гэхээс өөр тоймтой баримт олсонгүй.

/Эх сурвалж Factnews.mn 2008-10-21/

…Учир мэдэх хүмүүсийн мэдээлж буйгаар Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа хэмээн хэлсэн байдаг гэнэ.

Баттай эх сурвалжийн ярьж буйгаар эрхэм сайдтан энэ хэрэгт нэлээд гүнзгий хамааралтай байх магадлалтай.

Хэрэг сөхөгдөх болсон энэ үед Лу.Болдын мэдэлд байдаг Бодь группээс 300 мянган ам.долларыг Хойд Солонгос руу нууцаар шилжүүлсэн тухай эх сурвалжууд өөр хоорондоо ярилцаж байна….

/Эх сурвалж Өглөөний сонин/

…Тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Лу.Болдын санаачилгаар Монгол Улс Оросын холбооны улсаас Миг-29 загварын байлдааны онгоцууд худалдаж авахаар болжээ. Шинэ онгоцтой болох сургаар Зэвсэгт хүчний жанжин штаб, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн удирдлага хөдөлгөөнд орж, өмнө ашиглаж байсан Миг-21 онгоцуудаа Ашиглалтаас гарсан гэж акт үйлдүүлсэн гэнэ.

/Эх сурвалж http//www.info.mn/

…Батлан хамгаалахын сайд Л.Болд өнөөдөр 1545 цагт Дархан-Уул аймагт нисдэг тэргээр газарджээ. Хөөрөөд л буухад таван сая төгрөг салхинд хийсгэдэг нисдэг тэргээр эрхэм сайд хоёр цаг сүнгэнээд л хүрэх газар хөл залгуулж, тансагласан байна. Төсвийн мөнгийг хайр найргүй зарцуулах болсон шалтгаан нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаатай дэргэдээ байгуулсан иргэний нийгмийн зөвлөлийн гишүүдийг танилцуулах гэсэн байна.

/Эх сурвалж Inet.mn 2009-05-14/

…Спейшл, Хөх Монголын тэнгэр компаниуд нь УИХ-ын гишүүн асан молекул хэмээх Б.Батбаярын хүүгийн компаниуд. Батлан хамгаалахын сайд асан Лу.Болд, Мо даргын хүүгийн бизнесийг дэмжиж дээ гэж хардаж болохоор байгаа юм. Дэмжсэн бизнесмен нь давраад хоёр тэрбумыг нэхтэл БХЯ-ны одоогийн удирдлагууд авсан мөнгөөрөө дуусга гэж тас гүрийжээ. Гэтэл авсан тендерийнхээ ажлыг гүйцээж чадаагүй хүнд дахиад улс тендер өгчээ. Хө Мо Тэ компани ГХЯ-ны ёслол хүндэтгэлийн өргөөг барьж байна…

/Эх сурвалж Sharsonin.mn/

…Баруун зүүнээ мэдэхгүй Лу.Болд Батлан хамгаалах яамыг толгойлж байхад тэтгэврийн нас нь аль хэдийн хүрчихээд байхад гэртээ харьдаггүй хэдэн егзөр генаралтайгаа нийлж, хойд Солонгосын төлөөлөгчдөөс зэвсэг нийлүүлнэ хэмээн 1.3 сая ам.долларыг залилсан хэрэг шуугиан тарьж эхлээд байна….

/ Эх сурвалж Undesten.mn/

…Улмаар санал тоолох автомат машин тойрон өрнөсөн жүжигт АН-ын дарга Н.Алтанхуяг, БХ-ын сайд асан Лу.Болд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар оролцон гол дүр бүтээж, эдүгээ СЕХ төгсгөлийн хэсгийг найруулахаар үгээ цээжилж байна.Хамтарсан Засгийн газарт багтан ажиллаж байх үедээ Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хууль зөрчин АН-ын гол санхүүжүүлэгч болох Бодь группт цахим иргэний үнэмлэх болон автомат машин оруулж ирэх олон тэрбумын өртөг бүхий ажлыг дур мэдэж, тендер зарлалгүй өгсөн байдаг.Тухайн үед МАН үүнд нь хяналт тавьж, тендер зарлахыг хэд хэдэн удаа шаардсан боловч Н.Алтанхуяг албаа орхин, АН С.Батболдын засгийн газрыг орхин замын дундаас зугтсанаар энэ асуудал бүрхэгдэн үлдсэн билээ.

/Эх сурвалж factnews.mn/

УИХ-ЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД /2012 ОНООС ОДООГ ХҮРТЭЛ/

…Газар нутгаа тусгай хамгаалалтад авах байтал олигархиудад зориулаад, хууль зөрчиж барилга байшин барьсан хүмүүсийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөд УИХ-ын тогтоол өргөн барьж байгаа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Лу.Болд нарын хийж байгаа үйлдэл нь төрийн эсрэг үйл ажиллагаа гэж шууд хэлж болно. Энэ нь өөрөө их олон хууль, эрхзүйн орчныг зөрчиж байгаа. Бас муу жишгийг дагуулж байгаа үйлдэл.

/Эх сурвалж Bolod.mn Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Туяацэцэгийн ярилцлагаас…/

…УИХ-ын батлах хуулиудад америкуудаас зөвлөгөө авах төсөл өргөн барьжээ. Бүр тодруулбал, одоогоос хагас жилийн өмнө АНУ-ын Нью Йорк хотноо байгуулсан гэрээг УИХ-аас соёрхон батлуулахаар Засгийн газраас өргөн барьсан байна. Цаг хугацааны хувьд хэлэлцүүлгийн шатанд нэлээд дарагдсан энэ төсөлд тун ойрын хугацаанд салхи оруулах юм байна. Монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Л.Болд гарын үсэг зурсан энэ гэрээ нь Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр юм…

Хэрэв орж ирсэн төслийг нь УИХ батлах юм бол Монгол Улс багагүй үүрэг америкуудын өмнө хүлээх юм. Жишээ нь, УИХ-аас батлах гэж буй хуулийн төслүүдэд сонирхогч этгээдийг санал өгөх боломжоор хангах, саналаа англи хэл дээр өгөхийг зөвшөөрөх зэрэг заалт гэрээнд бий…

/Эх сурвалж Үндэсний шуудан/

Энэ мэтчилэн Л.Болдтой холбоотой фактууд тасрахгүй. Батлан хамгаалахын сайд байхдаа эхлүүлсэн хэмээн цээжээ дэлдээд байдаг 300 албан хаагчийн орон сууц гэж баларсан юм бий. Хэрэв тэр 300 албан хаагч энгийн иргэн байсан бол өдийд хохирогчдын холбоо байгуулаад явж байж ч магадгүй юм. Түүнчлэн хамгийн сүүлд гараад байгаа америкуудаас зөвлөгөө авч байж хуулиа батлах тухай хуулийн төсөл Л.Болдыг сүүлд хааш нь чирүүлж мэдэх аюултай бичиг болох нь харагдаж байна. Эх сурвалжууд ч ингэж яриад эхэллээ.

Б.ДАМДИН-ОЧИР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button