Ж.Эрдэнэбат Гадны банк орж ирвэл арилжааны банкуудад дарамт болно

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Ерөнхийлөгч төрийн бүтцийг багасгахыг зарлигдаж байхад Засгийн газар үүнийх нь эсрэг шийдвэр гаргасан мэт харагдаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд төрийн компани байгуулах талаар тусгасан гэсэн үү?

-Энэ төсөл Монголын нийгэмд хэрэгтэй юу гэвэл маш их хэрэгтэй. Харамсалтай нь, төсөл нэрнээсээ эхлээд алдаатай байна. Өнөөдөр бид эдийн засгийн эрчимжүүлэх тухай ярих ёстой юу. Эсвэл уналтын эсрэг зүйл сэдэх ёстой юу гэдгээ Засгийн газар олж хараагүй байна. Ард түмний худалдан авах чадвар буурсан, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж бүр ажилчдаа цомхотгож байгааг харах ёстой. Иргэдийн худалдан авах чадвар буурсанаас болж баялаг бүтээж байгаа хүмүүсийн ашиг орлого хумигдах шалтгаан боллоо. Энэ нь эдийн засаг бүхэлдээ уналтын байдалд орчихсон гэдгийг харуулж байгаа юм. Харин урсгалаараа явж байгаа эдийн засгийг сайжруулах, идэвхжүүлэх тухай ярьж байгаа бол өөр хэрэг шүү.

-Аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх талаар хэр оруулсан байх юм?

-Хамгийн гол зүйл бол эдийн засгийн уналтаас гарахын тулд баялаг бүтээгчдээ дэмжих юм. Нэгдсэн бодлогоор дэмжинэ гэсэн үг. Ер нь үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж буй нөхдийг дэмжих хамгийн зөв гарц нь татварын оновчтой бодлого юм. Дээрээс нь зөвшөөрөл, хураамжаас эхлэх төрийн хүнд суртлыг арилгах ёстой. Өнөөдөр төсвийн төлөвлөлт алдаатай байна. Тодруулбал, орж ирэхгүй орлогыг орно гэж төлөвлөөд байгаа учраас энэ нь эргээд бизнес эрхлэгчдэд үзүүлэх дарамт болж байна.

Чуулганы завсарлагаанаар ард иргэдтэй уулзахад бизнес эрхлэгчид Ашигтай ажиллах бололцоогүй болчихоод байхад төлөвлөгдсөн хэмжээгээр орлогын албан татварыг төл гэж татварын байцаагч нар дарамталж байна. Яах вэ. Ашиггүй ажиллаж байгаа учраас өгөх мөнгө нь алга гэж байна лээ. Төлөвлөгдсөн орлогоо оруулахын төлөө баялаг бүтээгчдийг сөхрүүлэх шалтгаан боллоо. Үүнийг өөрчилж байж эдийн засгаа сайжруулах боломжтой.

Түүнээс гадна манай улс руу чиглэсэн валютын орох урсгал саарчихаад байгаа учраас эдийн засгийн уналтад орох бас нэг шалтгаан. Бид өмсч зүүх, идэж уух бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор авч байгаа тохиолдолд валютын ханшийн өсөлт нь эдийн засгийг уналтад орууллаа. Үүнийг тодорхойлж чадаагүй байж эдийн засгаа яах вэ гээд ярих нь утгагүй. Хамгийн гол нь Монгол руу хөрөнгө оруулах сонирхлыг гадаадын бизнес эрхлэгч, хувь хүмүүст төрүүлэх ёстой.

Гэвч өнөөдөр сонирхол төрүүлэхийн эсрэг болчихоод байна шүү дээ. Монгол Улс зээлжих зэрэглэлд хасах оноо авсан нь дунд болон богино хугацаанд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадныханд айдас, болгоомжлол төрүүлчихэж байна. Тэд Монголд хөрөнгө оруулснаар тодорхой хэмжээний ашиг ор­ло­го олох биш харин ч алдагдалтай ажиллах нь гээд ойлгож байгаа нь нууц биш. Энэ бүх эрсд­лийг тооцож ажиллах нь чухал юм.

-Төсөлд эдийн засгийг 100 хоногт багтан эрчим­жүүлэх, сэргээх тухай заасан гэх юм. Эдийн за­сагчийн хувиар тань асуухад 100 хоногийн хуга­цаанд сэргэж амжих уу?

-Засгийн газраас оруулж ирүүлэх хуулийн нэр томъёо болоод хэлж ярьж байгаа үйлдэл бүхэн нь сайхан шүү дээ. Болохгүй байхад нь болж байна гээд л. Болж байна гэж мянга давтаж ярихаар болчих юм шиг ойлгоод л. Монголын зах зээл өөрөө жижигхэн учраас оновчтой бодлого хэрэгжүүлж чадвал тодорхой хугацааны дараа сэргэчихнэ. Ер нь бидний үйлдвэрдэж байгаа бүтээгдэхүүнийг гадныхан худалдаж авахгүй байхад л бид хүнд байдалд орно. Гадаад, дотоод бодлого маань хоёулаа маш оновчтой байх ёстой. Нүүрсээ тив дэлхий алгасаад зөөхгүйгээс хойш мөнхийн хоёр хөршдөө хамгийн ашигтай хувилбараар худалдааны гэрээ хэлэлцээр хийх ёстой. Харамсалтай нь, тэгж харагдахгүй байна.

-Тогтоол гаргахаас өөрөөр эдийн засгийг сайж­руулах ямар гарц байж болох уу?

-Бичиг цаас үйлд­сэнээрээ аливаа асуудал сайжирна гэж байхгүй. Гаргаж байгаа үйлдэл нь өөрөө оновчтой байх ёстой. Жишээ нь бонд байна. Бондоор орж ирсэн мөнгийг энэ Засгийн газрынхан эдийн засгийг тэтгэсэн үйл ажиллагаанд яагаад зарцуулсангүй вэ. Эдийн засагтаа үр өгөөж өгөх төсөл хөтөлбөрүүдийг яагаад дэмжээгүй вэ гэхчилэн олон зүйл байна. Хэрэв энэ мөнгөөр үйлдвэр эрхлэгчдээ дэмжих бодлого баримталсан бол эдийн засгаа сэргээж чадах байсан. Зам засч болно. Гэхдээ эргэлтгүй зүйлд өндөр хүүтэй бондны мөнгийг зарцуулах шаардлага байгаагүй. Энэ нь эргээд эдийн засагтаа маш том дарамт болж байна шүү дээ.

-Гадны банкыг Монголд байгуулах тухай ярьж байна. МАН-ынхан ямар байр суурьтай байна. Бага хүүг нь бодоод оруулах ёстой юу?

-Эдийн засагчид янз бүрийн байр суурьтай байна. Нэг хэсэг нь Гадны банк орж ирвэл дотооддоо өрсөлдөөн бий болно. Ингэснээр банкны хүү буурч, эдийн засагт сэргэлт ирж магадгүй гэж үзэж. Нөгөө хэсэг нь Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж хоёр талаас нь ярьж байх шиг байна. Хувь хүний хувьд хэлэхэд, гадны банк оруулж ирснээр манай арилжааны банкуудад бизнесийнх нь үйл ажиллагаанд дарамт болно. Цаашлаад арай гэж үйл ажиллагаа явуулж байсан банкуудыг сөхрүүлж магадгүй. Үүний оронд Монголын төр нэгдсэн бодлогоор банкны хүүг багасгах тогтолцоог зохицуулах нь илүү оновчтой болов уу.

-Манай улс улаан­буудайг импортоор ава­хаар болсон. Сэлэнгэ­чүүд тариа, ногоо тариалж амьдардаг ард түмэн. Тэ­дэнд хүнд тусч байгаа байх?

-Иргэдтэй уулзахад хэд, хэдэн зүйлд гомдол хэлж байна лээ. Монголчууд чаддаг байсан зүйлээ чадахаа байчихлаа. Бид гуравхан жилийн өмнө экспортод гаргана гэж байсан бол өнөөдөр импортоор авна гэж яриад сууж байгаад харамсч байна. Монгол Улсад 100 мянган тонн улаанбуудай орж ирэх юм бол бидэнд улаан буудай тарих шаардлага алга. Бид тарих уу, яах уу гэж. Манай сэлэнгэчүүд Монголынхоо ард түмнийг гурил будаагаар хангах үүрэгтэй ард түмэн шүү дээ.

Хэдийгээр амьжиргааных нь гол хэрэгсэл үгүй болж байгаа ч гэсэн Та бүхэн ард түмнээ гурил будаагаар хангах үүргээ мартуузай. Засгийн газар дорвитой арга хэмжээ авах байх гэж хэллээ. Өнөөдөр Сэлэнгэ аймаг улаанбуудайгаа тарихгүй бол Монгол Улс гурилан бүтээгдэхүүнээ хангахад хүнд байдалд орно. Дараагийн асуудал хүнсний ногооны тухай юм. Нэг нөхөр гарч ирээд хэвлэлээр буруу, зөрүү ярьчихна. Түүнийг нь хэвлэлийнхэн та бүхэн нягталж шалгахгүйгээр нийгэмд шууд цацах юм гээч. Энэ буруу үзэгдлээс болж иргэд хүнсний ногоонд хорт хавдар үүсгэх хортой бодис байна гээд ойлгочихож байна.

Мэдээлэл бодитой эсэхийг тогтоож байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих ёстой. Өнөөдөр хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд анализ хийгээд зөв, бурууг ялгаж ойлгох үе арай биш байна. Хэвлэлээр юу гарна, түүнийг нь шууд хүлээж аваад ойлгож байгаа учраас тариалан эрхлэгчдийн ажлын бүтээмжид муугаар нөлөөлж байх жишээтэй. Буруу мэдээлэлд итгэсэн иргэд монгол ногоогоо худалдаж авахгүй байна шүү дээ. Үүнд яагаад Засгийн газар дуугарахгүй байгаа юм.

Энэ бол иргэд, аж ахуйн нэгжийн ашиг орлого, амьдралтай холбоотой асуудал. Цаашлаад Монголын аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэгээд ч сэлэнгэчүүд хортой хүнсний бүтээгдэхүүн тарьдаггүй юм шүү. Малынхаа өтөг бууцаар бордохгүйгээр хүнсний ногоогоо ургуулаад авчих үржил шимтэй нутагтай ард түмэн.

-Одоо бол танай тойргийнхон тариа ногоогоо тариалах гээд завгүй байна уу?

-Жилийн дөрвөн ули­ралд ялгаагүй хөдөл­мөрлөдөг ард түмэн. Ачаалал илүү нэмэгддэг нь хавар, намар. Өдгөө хүнсний ногоо тариаланчдын хувьд тун завгүй үе.

-Ардын хувьсгалын түүхэн нутаг Сэлэнгийн долоон сум 90 жилийн ойтой гэсэн. Тэмдэглэлт баярыг дагаад бүтээн байгуулалтын ажил өрнөж байна уу?

-Иргэд өөрсдийн хүч бололцоогоор тусалж байгаа. Хашааныхаа өнгө зүснээс эхлээд байгаа, байгаагаараа бяцхан бүтээн байгуулалт өр­нүүлж байна. Аймгийн 80 жилийн ойг тэмдэглэхэд иргэд өөрт байгаа илүү бүхнээрээ тусалж байлаа. Сумынхан маань ч гэсэн тэр үе шиг халуун сэтгэлээр хандаж байгааг харахад сайхан л байлаа. Яах вэ, сум орон нутгийн удирдлагууд Орон нут­гийн хөгжлийн сангийн мөнгийг хурдан өгөх талд нь анхаараач гэсэн хүсэлтийг байнга хэлж байна лээ. Харамсалтай нь, төрөөс энэ асуудалд удаан хойрго хандаж байгаа учраас орон нутагт очих хугацаа нь удаан байна.

-Монголын төр Сэлэн­гийн Алтанбулаг боомтыг худалдааны чөлөөт бүс болгоно гэж ярьсаар удлаа. Хэзээ ажил хэрэг болох юм бол?

-Алтанбулаг худал­дааны чөлөөт бүс болно гэж мөн ч олон жил яри­лаа даа. Гэхдээ ярвигтай нь худал­дааны чөлөөт бүстэй холбоотойгоор Алтанбулагийн тохи­жилтын асуудлыг зогсоочихоод байгаа юм. Үүнээс болж иргэд хохирч байна. Саяхан нутгийн иргэдтэй уулзалт хийхэд Цэвэрлэх байгууламж нь эвдэрсэн, халаалтын шугам үйлчилгээнд завсар үйлчилгээ ордоггүй, байр нь хүйтэн гэсэн гомдол мэдүүлж байна лээ. Үүнийг төр, засгийн удирдлагууд нэгдсэн журмаар шийднэ гэчихээд шийдэхгүй л байна. Ер нь худалдааны чөлөөт бүстэй нь хамт хөгжүүлнэ гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Алтанбулаг, Замын-Үүд хоёр бол Монголын урд, хойд хилийн нүүр царай. Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа зочид, бизнес эрхлэгчид энэ сумынх нь хөгжлөөр Монголыг тодорхойлно. Ийм байхад Алтанбулаг, Замын-Үүдийг хамтад нь хөгжүүлэх ёстой. Одоохондоо Замын-Үүдэд нь анхаарлаа хандуулж, Алтанбулаг боомтыг хаячихаад байна шүү дээ.

Д.БОЛОРМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button