Иргэд зорьсон газраа хүрэхийн тулд 2-3 унаа дамжина

Эдгээр нийтийн тээврийн хэрэгслүүд нь замын хөдөлгөөнд түгжрэл ихээр үүсгэдэг тул хотын төвийн гол гудамж, замуудаар явдаг хөдөлгөөнүүдийг хязгаарлахаар болсон байна.

Тодруулбал, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурын гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжнаас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлийн замуудаар микро автобус зорчихыг хориглосон юм.Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын сүлжээ төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн С.Цэцэгмаагаас тодрууллаа.

Бага оврын автобусын маршрутад өөрчлөлт орж, иргэд ганцхан унаанд суугаад хүрдэг байсан газартаа 2-3 автобус дамжин хүрдэг болчихсон байна. Зарим чиглэлд микроавтобусыг яагаад хорив?

-Микроавтобусны явдаг 28 чиглэл байсан. Үүнийг 21 чиглэл болгож цөөрүүлсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замын ачаалал эрчимтэй нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор авто замыбн ачааллыг бууруулах, чиглэлийн давхцлыг бууруулах үе шаттай зохицууулалт хийж, эхний ээлжинд микроавтобусны маршрутад өөрчлөлт оруулж байна.

Микроавтобусны эргэлтийг богиносгож байгаа хэрэг үү?

-Тийм. Тухайлбал, Шар-Хаднаас Хархорин хүртэл 800 төгрөг төлж явдаг байсан. Үүнийг өөрчилж Шар-Хаднаас Зуун айл хүртэл 500 төгрөгөөр зорчиж, Зуун айлаасаа том оврын автобусанд ахин 500 төгрөгөө төлөөд зорчино. Түүнчлэн Их наран, толгойтоос ирж буй бага оврын автобусыг Саппорогийн тойргоор буцаах жишээтэй.

Иргэд илүү зардал гаргах нь.Ингэж өөрчлөлт оруулснаар давуу тал нь юу вэ?

-Цаг хугацаа хэмнэж байгаа. Өмнө нь иргэд 7-8 минут автобус хүлээдэг байсан бол одоо 3-4 минутад микро нь явах боломжтой болно.Тэгэхээр цаг хугацааны хувьд иргэдэд хэмнэлттэй.Мөн Их тойруу чиглэлд замын хөдөлгөөнийг сааруулж ачааллыг бууруулж байгаа. Зүүн тийш 3-4 чиглэлийг өөрчилсөн. КТМС-ийн тойргоос, Цагаан даваанаас шууд вокзал ордог байсан. Харин энэ чиглэл руу явж буй иргэд дамжин суух шаардлагатай болж байгаа. Иргэд дамжиж суух дургүй байдаг нь үнэн. Гэхдээ замын ачааллыг бууруулж байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

С.Сонор

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button