АТГ-ын эрх хүүхэд хөрөнгөө бас л нуучихаж

гайхан бишрээд л. Сүүлийн хэд хоногт сүрхий л юм болж байна.

Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын мэдүүлсэн хөрөнгө байгаагаасаа хамаагүй бага гарчээ. Хэдхэн хоногийн өмнө дөө, Д.Сугараас АТГ-ын мөрдөн байцаагч асуугаад л, мань эр хариулаад л… Нэлээн л эд хөрөнгө илрүүлчих шиг болсон. Гэтэл АТГ яг зарлахдаа Д.Сугарын хамаг хөрөнгийг нуугаад зарлачихсан нь анхаарал татав.

2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт Д.Сугар өөрийнхөө жилийн орлогыг 14 сая 735 мянга, гэр бүлийнхийгээ дөрвөн сая 800 мянга гэж бичжээ. 600 сая төгрөгийн ганцхан орон сууцтай, 170 саяар үнэлэгддэг Lexus-570, Nissan Murano гэсэн хоёр автомашинтай гэсэн байна. Мөн 100 саяын үнэтэй дөрвөн адуутай ажээ. Түүнчлэн 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 33 сая 187 мянган төгрөгийн хадгаламжтай юм байна. Өргүй, харин авлагатай. Цэдэнсодном, Дамдиндорж, Ганхуяг, Тогоо, Алтанцэцэг нар Д.Сугарт 35 сая төгрөгийн өртэй гэнэ.

Д.Сугар Ай даблю Эн ХК, Даблю даблю ХК-д хувьтай. Бас 920 м.кв газар эзэмшдэг. Компанийн хувьцаа, газар хоёроо үнэлээгүй байна.

Тэрээр хөрөнгө орлогын ийм л мэдүүлгийг АТГ-т өгч, нөгөөдүүл нь олон нийтэд ингэж зарлаж байна.

Харин эх сурвалж, хэвлэлүүдээр яваад байгаа мэдээлэл бол арай өөр байгаа. Д.Сугар АТГ-ын зарласнаас хамаагүй их хөрөнгөтэй гэх мэдээллүүд байдаг.

Тухайлбал, Д.Сугарын 600 саяын үнэтэй гэчихээд м.кв-ыг нь бичээгүй орон сууц нь Баянзүрх дүүрэгт байдаг Алтан тэвш хороолол дахь 272 м.кв байр нь бололтой юм. Харин Японд ч билүү, Солонгост билүү өндөр үнээр авсан орон сууцных нь тухай энд алга. Хонгконгийн Эйч Си Би Эс банкны оффшор дансан дахь мөнгөө мэдүүлээгүй.

Энэ мэтчилэнгээр Д.Сугарын мэдүүлэгт анхаарал татсан зүйл нэлээд байна.

Хамгийн сонирхолтой нэг юм бий. Өнгөрсөн онд Д.Сугарынх гэдэг айлын бүх орлого нь ердөө л 19 сая 535 мянга байжээ. Д.Сугар шиг олон байшинтай, газартай, компанитай, машинтай хүн энэ мөнгөөр амьдрах уу, та минь. Жилийн бүх орлого нь шүү дээ.

Адаглаад л 100 саяын үнэтэй дөрвөн адуу нь овъёос тэжээл гээд л зовоож өгнөө дөө. Бас Lexus-570, Nissan Murano машины шатахуун гэж байна. Яаж ч бодсон Д.Сугар Монголын хуулиар тохуурхаад байгаа нь илт байна. Гоёор хэлбэл, АТГ-ынхан Д.Сугар гэдэг эрх хүүхэдтэй болоод байгаа ажээ.

Б.Дамдин-Очир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button