Тариаланчдын буудай, хүнсний ногооны үрийг шалгажээ

салбар, газар тариалан эрхэлдэг 340 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үрийн буудайг шалгасан байна. Эхний шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй үрийг дахин цэвэрлүүлж, сортлуулах, зөрчил дутагдлыг арилгах үүрэг, албан шаардлага, дүгнэлтийг Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс, Булган, Дорнод, Дархан-Уул аймгуудын үр нөөцөлсөн 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн байна. Мөн Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Увс аймгийн газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үрийн буудайд нутагшсан сортын үр байхгүй, хольцтой байжээ.

Хадгалсан үр тарианы 58%-ийг шинжилгээнд хамруулахад 40 хувь нь стандартад тэнцэж, 60 хувь нь цэвэршилт болон нэг кг дахь хог ургамал, соёололтын үзүүлэлтээр шаардлага хангаагүй урьдчилсан дүн гарсан байна. Харин төмсний болон хүнсний ногооны үр 81-88 хувь нь стандартад тэнцжээ.

Энэ жил манай улс 304 мянган га-д улаанбуудай, 11 мянган га-д арвай, хошуу будаа, хөх тариа, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 10.3 мянган га-д малын тэжээл, 24.1 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөөд байгаа билээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button