Э.Энхболд Жолооч нар хэвтээ тэмдэглэгээг анзаарахгүй камерт бүртгэгдэж байна

-Хоёрдугаар эгнээнээс зам салаад эргэхэд заавал нэгдүгээр эгнээнд орох шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд жолооч нарт торгуулийн хуудас очоод байна гэсэн гомдол их байна?

-Нэгдүгээр эгнээгээр баруун гар тийш эргэхээр дохио өгөөд явж байтал торгуулийн мэдэгдэх хуудас ирж байна гэсэн гомдол гарч байна. Хяналтын камер таны эргэх уулзвараас 15-20 метрийн наана байрласан байдаг. Дүрэмдээ камер өнгөрөөд тасархай шугамаар нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай албаны машинд зам тавьж өгөөд нэгдүгээр эгнээ рүү орж баруун гар тийшээ эргэхээр зохицуулж өгсөн байгаа. Тиймээс жолооч нар замын хэвтээ тэмдэглэгээг анзаарахгүй урьдчилсан шугамаа давж байгаагаас зөрчил болж бүртгэгдэж байна. Энэ тохиолдолд иргэд тухайн уулзар руу 20-25 метр ойртож баруун гap тийш эргэх дохио өгөөд тасархай шугамтай хэсгээр нэгдүгээр эгнээ рүү орсон тохиолдолд торгуулийн хуудас очихгүй.

-Хяналтын камер үсэг буруу таньдгаас зөрчил ташаа бүртгэгддэг гэсэн гомдол гардаг. Ийм тохиолдол гарч байгаа юу?

-Зарим машины дугаарын түрхэц бүдгэрсэн, бохирдолтой байгаагаас зөрчил

андуурагдах тохиолдол ганц нэг гарч байгаа. Энэ тохиолдолд торгуулийн мэдэгдэх хуудас хүлээж авснаас 10 хоногийн дотор Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр очиж шийдвэрлэх боломжтой. Мөн иргэд торгуулиа удаа дараа төлөөгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусламжтайгаар торгуулийн мөнгийг албадан гаргуулдаг. Жолооч нар зөрчил гаргасан эсэхээ torguuli.mn цахим хуудас болон 70112100 дугаарын утсаар лавлах боломжтой.

С.УЯНГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button