Дэлхийн номын өдөр-ийг өргөн дэлгэр тэмдэглэв

бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэдэг Дэлхийн номын өдөр-ийг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэлээ. УИХ-ын Тамгын газраас уламжлал болсон арга хэмжээгээ зохион бай¬гуулсан бөгөөд уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран номын үзэсгэлэн гаргалаа. Энэ удаагийн Дэлхийн номын өдөр- ийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар УИХ- ын Тамгын газар, УИХ-ын номын сан, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас хамтран Төрийн ордны хоёрдугаар давхрын фойед номын ээлжит үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд Интерном номын их дэлгүүр, Непко, Мөнхийн үсэг, Монсудар, Аз хур хэвлэлийн газрууд оролцон, шинээр хэвлэсэн ном, бүтээлээ сурталчлан таниулах ажил зохиосон юм.

Үзэсгэлэнг нээж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэхдээ нэн түрүүнд уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэлийн компаниуд болон номын худалдааны байгууллагын төлөөлөл, мөн үзэсгэлэнгийн ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон УИХ, Засгийн газрын Ажлын албаны ажилтнууд, уншигчид, зохиогчдод Дэлхийн номын баярын өдөр-ийн мэнд дэвшүүлэв. Тэрбээр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-оос 1995 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг анх удаа Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарласнаас хойш дэлхийн 100 гаруй оронд 19 дэх жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэлчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүст ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдгээрээ онцлог болохыг тэмдэглээд Бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа Ерөн¬хийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, төрийн түшээдэд ном хэвлэлээ сурталчилж, шинэ номын танилцуулга хийж байгаад хэвлэлийн компаниудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай орон болсон цагаас эхлэн УИХ-ын гишүүд, хууль тогтоох байгууллагын Ажлын албаны ажилтнуудыг судалгаа, мэдээлэл, ном, гарын авлагаар хангахад онцгойлон анхаарч ирсэн-ийг дурьдаад УИХ-ын но-мын сангийн талаар танилцуулж Тус номын сан 1994 оноос хойш 20 дахь жилдээ Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж, хууль тогтоогчид болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Төрийн ордонд байрлах бусад байгууллагын ажилтнуудад үйлчилж байна. Хэдийгээр манай номын сан олон нийтэд нээлттэй үйлчилдэггүй ч хүсэлт гаргасан уншигчид болон судлаачдад үргэлж нээлттэй байдаг-ийг онцоллоо.

Мөн тус номын санд Туркийн Олон улсын хөгжлийн агентлаг /ТИКА/-гийн төслөөр Цахим номын сангийн төсөл хэрэгжүүлж, оюуны өмчийн зөрчилгүй нээлттэй эхийн программ ашиглах, Дэлхийн банк¬ны тусламжаар Хөгжлийн мэдээллийн төв байгуулах зэрэг олон ажил хийж ирснийг энэ дашрамд танилцуулсан юм. Тэрбээр үгийнхээ төгсгөлд Дэлхийн номын өдөр-ийг тохиолдуулан Төрийн ордонд гаргасан үзэсгэлэнд оролцогчид энэ үзэсгэлэнгийн үеэр сүүлийн жилүүдэд номын худалдаанд гарсан шинэ номын талаар мэдээлэл авч, өөрсдийн албан ажлын болон хувийн хэрэгцээнд шаардлагатай ном хэвлэлээ сонгож, зарим номын зохиогчидтой халуун дулаан ярилцлага өрнүүлэн, нэг өдрийг өөрсдийнхөө оюуны хэрэгцээнд зориулна гэдэгт наийдаж байгаагаа илэрхийлэв.

Номын үзэсгэлэнгийн нээлтэд ном хэвлэдэг, номын худалдаа эрхэлдэг байгууллагуудаас гадна номын зохиогчид оролцож, уншигч олонтойгоо санал бодлоо хуваалцсан юм. Тэдний нэг ’’Непко хэвлэлийн газрын ТУЗ- ийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо ярихдаа Хүмүүс бага уншдаг болсон гэдэг яриа худал, өнөөгийн хүмүүс баримтат уран сайхны болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном их уншиж байна. Непко компанийн хувьд ухаалаг төр, ухаалаг хүмүүсийн эрэлт хээрцээг хангахуйц шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном түлхүү хэвлэн гаргаж байгаа талаар өгүүлсэн юм. Мөн үзэсгэлэнд номоо дэлгэн тавьсан хэвлэлийн газруудыг төлөөлж Монсудар хэвлэлийн компанийн захирал Э.Зориг үг хэлэхдээ өнөөгийн хүмүүс зөвхөн ном уншихаас гадна ном хандивлах үйл ажиллагаа явуулдаг болсныг дурьдаад Аливаа улс орны хөгжлийн төвшинг чөлөөт цагаараа ном уншдаг хүмүүсийнх нь тоон үзүүлэлтээр хэмждэг болж байгаа-г онцолж, манайд харин ийм судалгаа байхгүй тул судлаачид үүнд анхаарч,энэ талаар судалгаа хийвэл зүгээр гэсэн бодолтой байгаагаа хуваалцлаа. Төрийн ордонд гарсан номын үзэсгэлэнд оролцсон хэвлэлийн газрууд өөрсдийн шинэ ном, бүтээлийн дээжээс дэлгэн тавьж, хямдралтай үнээр худалдахын зэрэгцээ хууль тогтоох, бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг уншигчдынхаа санал хусэлтийг авсан бөгөөд Улсын Их Хурлын номын сан ч энэ өдөршинэ ном, бүтээлээр сан хөмрөгөө арвижуулан баяжууллаа. Мөн энэ өдрийг ШУТИС-ийн Төв номын сан өргөн дэлгэр тэмдэглэсэн юм.Энэ хүрээнд Олон улсын техник технологийн номын үзэсгэлэнг мөн гаргажээ. Мөн энэ өдөр БИАС-ийн архитектурын ангийн оюутнуудын Архитектур-Чулуунд шингэсэн симфони сэдэвт бүтээлүүдээр нээлтэтэй үзэсгэлэн гаргаж, багш Ш.Энхтунгалаг 21-р зууны архитектур дахь эрх чөлөөшинэ номын нээлтээ хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ жилийн дэлхийн номын өдөр өргөн дэлгэр боллоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button