Хоггүй Улаанбаатарын төлөө кампанит ажил өрнөнө

оролцоог нэмэгдүүлэх, бүх нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой кампанит ажлыг эхлүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд иргэдийг гудамжинд хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалсан Хоггүй Улаанбаатар хүн бүрийн хариуцлага уриа бүхий зурагт хуудас, гэрэлт самбаруудыг хот даяар байрлуулахаар болжээ. Кампанит ажлын хүрээнд Азийн сан нь Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 16, ХУД-ийн 13, БГД-ийн 9, СХД-ийн 26-р хороо зэрэг загвар хороодын нутаг дэвсгэрийн хур хогийн цэгүүд болон хог ихээр хуримтлагддаг гуу жалгуудыг цэвэрлээд байна. Мөн гэр хорооллын иргэдийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх үүднээс цэвэрлэгээнд хамгийн идэвхтэй оролцсон иргэд, хамгийн цэвэрхэн гудамж, хэсгийг шалгаруулан шагнаж урамшуулав.

Гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулахаар Азийн сан Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэстэй хамтран гэр хорооллын зургаан хороонд Гэр хороолол дахь хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Уг кампанит ажил ирэх зургадугаар сар хүртэл үргэлжлэх юм.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button