Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр зэвсэгт хүчнийхээ удирдагчийг халлаа

Майг үүрэгт ажлаас нь нэн даруй чөлөөлөх тухай ерөнхийлөгчийн тушаалыг дамжуулсан бөгөөд чухам ямар шалтгааны улмаас ийм шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй байна.

Өмнөд Судан нь Судан улстай олон жил дайны байдалтай байсан бөгөөд 2011 онд энхийн хэлэлцээрт хүрч тусгаар тогнолоо зарлан манай дэлхийн гаригийн хамгийн отгон улс болсон юм. Гэвч газрын тосны баялаг нөөцтэй энэ орны дотоод улс төрийн байдал хэзээ ч тогтвортой байгаагүй бөгөөд энэ байдал НҮБ-ын энхийг сахиулагчдыг оруулах хэмжээнд хүртэл хурцадсан. Хэдийгээр Өмнөд Суданы сөргөлдөгч талуудын гол асуудал нь отог омгийн тэмцэл мэт гаднаасаа харагддаг боловч үнэн хэрэгтээ энэ маргааны цаад үндсэн шалтгаан бол байгалийн баялагийг дангаар эзэмших, эрх мэдлээ тогтвортой хадгалах гэсэн зорилготой байгааг НҮБ-ын шинжээчид удаа дараа мэдэгдэж байсан. Өнгөрсөн оны 12 сараас эхлэн ерөнхийлөгч Салва Кийр /нувер омгийн хүн/ болон дэд ерөнхийлөгч байсан Риек Машар /динка омгийн хүн/ нарын хооронд үүссэн үл ойлголцлоос улбаатай цуст мөргөлдөөн одоо иргэний дайны хэмжээнд хүрч асуудал хүндрээд байна. Өөрөөр хэлбэл Өмнөд Суданд зөвхөн нувер эсвэл динка омгийн хүн байснаасаа болж олон зуугаараа хүчирхийлэлд өртөн амь насаа алдаж байна.

Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын 800 гаруй энхийг сахиулагчид оролцож байгаа бөгөөд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа тухай мэдээг олон улсын мэдээллийн хэрэгслүүдээс иш татан хүргэж байсан.

Энэ тоо баримтын дийлэнх нь 2011 онд Өмнөд Судан улсын тусгаар тогнолоо зарлаж байх үед НҮБ-ын хийсэн 2011 оны Хүний хөгжлийн тайлангаас авсан тоо баримт юм.

Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button