Саудын Арабын Вант улс ЭСЯ-аа байгуулна

зэрэг өндөр дээд албан тушаалтнууд манай улсад амрах зорилгоор ирж байснаас улс төрийн уулзалт, дээд хэмжээний айлчлал хийгээгүй. Үүнийгээ дагаад хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагаа идэвхжээгүй өнөөдрийг хүрсэн байна.

Тэгвэл дэлхийн газрын тосны салбарт ноёрхдог Сауди Арабын вант улстай Монгол улс олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий. Энэхүү боломжийг нээх, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан уулзалтыг Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Сауди Арабын Вант улсын Гадаад харилцааны сайд, ханхүү Сауд бин Аль Файзал бин Абдул азиз Аль Сауд нар дөрөвдүгээр сарын 22–ны өдөр Жидда хотод хийлээ.

Хоёр улсын түүхэнд анх удаа болсон энэ уулзалтаар сайд нар бүс нутгийн болон хоёр талын харилцааны олон асуудлаар ярилцсаны дотор бизнесийн харилцаа, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах, Монгол улсын нутагт хамтарсан мах боловсруулах үйлдвэр байгуулж Арабын ертөнцөд экспортлох болон манай улсад тус улсаас газрын тос нийлүүлэх боломж зэргийг хэлэлцэж зарим ажлыг зохион байгуулахаар тохиролцсон байна.

Энэ үеэр Сауди Арабын Гадаад харилцааны сайд Абдул азиз Аль Сауд тус улс Улаанбаатар хотод ойрын хугацаанд элчин сайдын яамаа нээх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Мөн тааламжтай цагтаа Монголд айлчлах урилгыг талархан хүлээж авлаа.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button