Доншин, Арева-д шахуулсан Улаанбадрахын малчдад нутгаасаа дүрвэхээс өөр зам үлдэхгүй нь

хандах төр нь алс болоод хоёр ч жилийн нүүрийг үзлээ. 2012 оны сүүлчээр малчин Д.Норсүрэнгийн 22 тугал үхэж, 2013 оны хавраас мал нь гажигтай төл гаргаж, элэг, уушиг нь усжиж, юу нь мэдэгдэхгүй өвчнөөр үхэж эхэлснээс хойш л малчид үгээ хэлж, үсээ зулгаасан ч үнэн мөн нь олдож өгөхгүй хэцүү байгаа.

Уул нь хамгийн анх тугал үхсэн нь ураны ужиг хордлогоос болсон гэсэн дүгнэлт гарч, тамгатай, тамгагуй бичигний хэрүүл болж байлаа. Сүүлдээ Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, маргааныг нэг тийш нь болгосон. Мэдээж тугал уранаас хордоогүй. Мал үхэж, гажигтай төл гарч байгаа нь ч ураны хордлого биш гэж дүгнээд байгаа. Бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрын томилсон ажлын хэсэг тийм дүгнэлт гаргаж байхад ард иргэд нь итгэхгүй гээд ч яах билээ. Хүмүүс итгэсэн үү, итгэсэн. Гэхдээ бодит байдал арай өөр зүйл хэлж эхэллээ.

Зөвхөн ганцхан айлаас л 74 төл үхжээ

Энэ сарын ихээр Урангүй Монгол хөдөлгөөнийнхөн Дорноговь аймгийг зорьж, Улаанбадрах сум болон Зүүнбаян багийн малчидтай уулзаад ирсэн. Өнгөрсон жилээс авахуулаад мал нь үхэж, хээл хаяж, гажигтай төл гаргаж байгаа юм. Өнөө жил ч энэ байдал давтагдаж, бүр чинээндээ тулчихсан гэхэд болно. Ийм цаг үед иргэний хөдөлгөөнийнхөн л малчдын хотонд очиж, жаргал зовлонг нь хуваалцжээ. Болж байгаа бүхнийг ярьж, хэлэхийг хүсэвч албаныхан, төр засгийнхан тэдэнтэй уулзахгүй байгаа шүү дээ. Дөрөвдүгээр сарын эхээр гэхэд малчин Гэрэлт- Одын 74 төл үхсэн байгаа юм. Түүнээс хойш цөөнгүй нэмэгдсэн биз. Бид энэ удаа Дорноговийн Улаанбадрах сум болон Зүүн баян багийн малчид юу ярьж байгааг хүргэх гэсэн юм.

Малчин Гэрэлт-Од Манайх хүн харахад олон мал төллөхөөр айл. Нэг л олон ишиг гарч байгаа. Бүтэлтэй юм ерөөсөө алга. Нэг бол улаан зулбадас гарна. Эсвэл дөнгөж төрөөд, амлаж чадахгүй үхэж байна. Уг нь ишиг төрөөд л хоёр гурав тийчлээд, тэгсхийгээд тэнцдэг. Гэтэл тэгэхгүй байгаа. Эхийнхээ гэдсэнд байхдаа ямар ч өсөлтгүй байгаа хэрэг шүү дээ. Энэ жил манайх 74 төл үхүүллээ. 15 ямаа ихэр ишиг гаргасан. Бүгд үхсэн. Манай мал гуравдугаар сараас эхлээд төллөж эхэлсэн. Тэр үед тээлт гүйцсэн ч гэсэн гараад үхэж байсан. Анхандаа бид малынхаа хотонд орохдоо цочирддог, айдаг байлаа. Сүүлдээ ч ишиг, хурга нь яах вэ, эхийг нь авч үлдэе гээд тоохоо больсон. Зөвхөн ишиг, хурга нь үхээд байгаа юм биш эх нь бас хамт үхчих гээд хэцүү байсан.Хүнээр ярих юм бол хүндрэлтэй төрөлт гэх юм уу даа. Зарим нь гурав, цаашлаад 4-5 өдөр ишиглэж чадахгүй байж ядаад байх жишээтэй. Одоо ингээд харахад манай хотонд овоо хэдэн ишиг, хурга байгаа. Төллөсөн мал чинь төлөө нэхэж энүүгээр нэг майлаад, дэлэн хөх нь чинээд байдаг. Тиймээс нутгийн ард иргэдээс ихэр ишиг, хурга байвал нэгийг нь өгөөч гэж гуйгаад явж байна.

Заримдаа таван ишигний төлөө 90 км явж байж авчирдаг. Хэдэн төллөсөн малаа хүний юмаар хуураад л байж байна даа. Хүмүүс энэ байдлыг мэдэхгүй байна. Бараг л биднийг худлаа яриад байна, мал нь үхээгүй, гажигтай төл гараагүй, үхээгүй гэж бодоод байж магадгүй. Тиймээс бид мэдүүлэх гээд иргэний хөдөлгөөнийнхөнд хандаж захидал бичсэн юм хэмээн ярьсан.

Зөвхөн нэг айлд байдал ийм байна. Өнгөрсөн жил зөвхөн Кожеговь компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа цэгийн ойролцоо нутаглаж байсан зарим айлын мал үхэж, төл нь гажигтай гарсан. Үндсэндээ 10 км дотор гэсэн үг л дээ. Харин өнөө жилээс 40, 50 км зайтай байгаа айлын мал үхэж, энэ хавар авах ёстой байсан бүх төлөө алдчихаад байж байна. Дараа жилээс 100 км-ын цаан байгаа айлын мал үхвэл яах вэ гэдгийг ч малчид ярьж байсан юм. Мөн тэрбээр Өнөөдөр бид малаараа золиос хийж байна. Гажигтай төл гарч, үхэж байгаа. Хожим хойно үр хүүхдийн маань амьдрал яах нь тодорхой байна шүү дээ. Мал ч усаа ууж байгаа, бид ч гэсэн хоол ундандаа хэрэглэж байгаа. Эд арай дэндэж байна. Бүр сүүлдээ ингэний зэлэн дээр хүртэл өрөмдөөд, цооног хийчихсэн хэмээн ярьж байлаа. Байдал нэг иймэрхүү байна.

Тэр ч битгий хэл Улаанбадрах сумын нутаг, Дулаан-Уул орчимд заг ургахаа больсон гэж байгаа. Ногоороод ургадаг байтал одоо хувхайрч цагаараад унаж байгаа гэсэн. Мөн тэр орчмын ан амьтад үхэж эхэлжээ. Малчин Гэрэлт- Одын гэрийн гадна үнэг ирж үхсэн тохиолдолд ч гарсан байгаа юм. Энд тэндгүй туулай, үнэг үхсэн байх нь энүүхэнд болчихоод байгаа аж. Зөвхөн мал гэлтгүй ан амьтан хүртэл үхэж эхэлсэн нь нэгийг өгүүлж байгаа юм биш үү.

Доншин компани Дорноговь аймгийн нутгийг хордуулж байна

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид нутагтаа амар жимэр амьдран суух аргагүй болчихоод байгаа. Кожеговь компанийн ойр орчимд нутаглаж байсан малчдын зарим ңь Зүүнбаян руу нүүсэн ч дахиад л төл нь гажигтай гарч байгаа аж. Малчин н.Эрдэнэдашийнд гэхэд хоёр хүйстэй ишиг гар¬сан тухай ярьж байсан юм. Мөн энэ хавар ямааных нь ихэнх нь зулбаж, үсгүй мах гаргасан байна. Түүнээс гадна Дорноговь аймгийн Зүүнбаян баг, Улаанбадрах сумынханд Арева-аас гадна бас нэг хордуулагч гарч ирсэн нь Хятадын Доншин компани. Тус компанийн газрын тос зөөдөг машинуудын жолооч нар нь байгаль орчин бохирдуулж эхэлжээ. Тэд газрын тос руугаа цагаан савтай хорт бодис хийгээд ус тос хоёр нь ялгараад ирэхээр хортой усаа зам дээгүүр шууд асгаж байгаа сурагтай.

Нутгийн малчид яагаад хортой усаа асгаад байгаа юм гэхээр Тоосжилтоо дарж байна гэж хариулдаг аж. Тэр ус асгасан замаар нь машин, мотоциклтой явахаар нүд аргаж, муухай үнэртдэг аж. Малчид Кожеговь компанийн ойр орчмоос нүүе гээд Зүүнбаянд очтол Доншин компани хортой усаараа дайлж эхэлсэн нь тэр. Тэр хавийн малчид Хаана ч очсон ялгаа алга. Аймаг алгасч нүүдэггүй л юм бол. Малтай байна гэсэн итгэл ч алга боллоо. Мал маллахаас ч урам хугарч байна. Бид малынхаа ашиг шимээр л амьдрахгүй бол өөр юугаараа амьдрах юм хэмээн гомдоллож эхэлжээ.

Тэр ч бүү хэл Тэртээ тэргүй Кожеговь-ийн хоронд хордоод дуусч байгаа юм чинь хэдэн малаа хядчихаад төв рүү оръё гэж яриад эхэлчихэж. Өнөөдөр Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Хятад болон Францын хөрөнгө оруулалттай компаниуд ийн малчдын газар нутгийг хатуухан хэлсэн хүнд хордуулж, дүрвэхээс өөр аргагүй байдалд оруулаад байна. Дээр дурьдсан айлууд зөвхөн зах зух нь. Улаанбадрах сумын Аргалант багийн малчдын мал тэр чигтээ хордчихсон гэхэд болно. Арева-ийнхны тайлбарлаж байгаагаар бол өвчилсөн. Мал нь гажигтай төл гаргаж байна, мөн зулбаад дууссан. Гэтэл одоо малаасаа халиад 5, 6 нас хүрсэн мөртлөө явж чадахгүй хүүхэд гарч ирээд байна цаана чинь. Ерөнхийдөө байдал газар дээрээ ийм байна. Төр засаг нэгийг бодно байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button