Шинэ ордны зураг төсөл бэлэн болжээ

хойшлогдсоор байсан.

Төрийн ордны барилгыг Нурах аюултай гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан учраас ийнхүү дахин барих шаардлагатай болсон юм. Тэгвэл төрийн ордон барих газрын асуудал шийдэгдэж, хөрөнгө санхүүгийн байдлыг нь зохицуулах ажил үлдсэн гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Шинээр барих төрийн ордонг Кувейт улсын буцалтгүй тусламжаар барих бөгөөд Кувейтын талаас 12 сая ам.долларын тусламж үзүүлэх юм байна. Мөн шинэ ордны барилгыг 14 давхар байхаар тооцоолжээ.

Шинэ ордон байнгын хороо, чуулганы танхимтай байхаас гадна гишүүн бүрийн өрөөг нэг хэмжээтэй байхаар тооцоолж буй. Одоогийн байдлаар шинэ ордны зураг төсөл эцсийн байдлаар гарсан бөгөөд шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ ажил дээр ажиллаж байгаа аж.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button