Тэлмэний дулааны цахилгаан станцыг энэ онд барьж дуусгана

цахим ярилцлагад оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Монгол Улсад төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Төрийн хийж чадахгүй байгаа, хийх боломжгүй ажлуудыг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэх нь зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад байдаг энгийн зүйл гэж С.Бэхбат дарга хэллээ.

Манай улсад хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжих концессийн таван гэрээ байгуулагджээ. Тодруулбал, Нарийн сухайт Шивээ хүрэнгийн чиглэлийн автозамын төслийн гэрээг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр байгуулж, Ар Ди Си Си ХХК нийт 88 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий энэ төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн Тэлмэний дулааны цахилгаан станцын 183 сая ам. долларын санхүүжилттэй төслийг Шинэ Азиа групп ХХК барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр арванхоёрдугаар сард багтааж барьж дуусгахаар гэрээ байгуулжээ.

Харин Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үд чиглэлийн хурдны автозамыг Чингэс Лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам ХХК хоёр жилийн дотор барьж 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлтэй байгуулснаас гадна уул уурхай, металлургийн цогцолборыг дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгах ажээ. Туул, Сонгино усны нөөцийн цогцолборыг Улаанбаатар-усан цэнэгт цахилгаан станц ХХК барих, ашиглах, өмчлөх нөхцөлтэй байгуулсан байна. Мөн Тавантолгой-Гашуун сухайт боомт чиглэлийн болон Багануур-Улаанбаатар чиглэлийн хоолойн тээвэр, дулааны тавдугаар цахилгаан станц, шинэ нисэх онгоцны буудал болон нийслэлийг холбосон автозамын төслүүдийн гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа хэмээн тайлбарлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button