АН-ын гишүүд эсэргүү дөрөвт хариуцлага тооцохыг шаардаж байна

Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар АН-ын гишүүд дэмжигчид УИХ-аар хэлэлцэж байгаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар үзэл бодлоо илэрхийлж өргөдөл илгээх болсон байна.

Ирсэн өргөдөлд Давхар дээл-ийг одоо тайлах нь буруу. Хэрэв энэ хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлбэл, улс оронд тогтворгүй байдал үүсч, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байлгаж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг иргэд, АН-ын гишүүд дэмжигчид хүсч байгаагаа ирүүлсэн өргөдөлдөө тодорхой дурьджээ. Хэрэв Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл, АН 1996-2000 оны хар түүхийг дахин давтах болно гэдгийг ч анхааруулжээ.

Тиймээс намынхаа бодлогын эсрэг кноп дарсан дөрвөн гишүүнд дүрмийн дагуу хатуу хариуцлага тооцохыг ч шаардаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button