150 мянган ажлын байрыг шинээр бий болгоно

өдөрлөгт тус яамны сайд Я.Санжмятав оролцож үг хэлсэн юм. Тэрээр Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрин харилцаа, мэргэжлийн боловсрол сургалтын асуудал гээд цогц хөдөлмөрийг бий болгох чиглэлийн олон ажлыг явуулаад жил гаруй болж байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа хүрээнд иргэдээс санал авсан. Авсан саналынхаа дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Мөн үндэсний мэргэжил бэлтгэх арга хэмжээний хүрээнд 700 мянга гаруй мэргэжилтэн ажилчдаа цуглуулж сургалтыг зохион байгуулсан.

Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв болон коллежид суралцагчдын тоо өнгөрсөн жилээс нэлээд нэмэгдсэн. Сургалтын хөтөлбөрийн 30 хувь нь онолын мэдлэг, 70 хувь нь дадлага сургалтыг явуулж байгаа. Коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа хүмүүс ажлын байраар хамгийн сайн хангагдаж байгаа. Өнгөрсөн жилийн дүн мэдээгээс харахад 71 хувь нь ажлын байраар хангэгдсан. Зарим нь дараагийн шатны сургуульд элсэн орсон. Энэ жил Засгийн газрын хөрөнгөөр 700 мянган мэргэжилтэн ажилтан бэлтгэхээр төлөвлөж байгаа. Эхний ээлжинд 12 мянга 900 хүний захиалга ирсэн. Ер нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг суралцаж, төгссөн оюутнуудын 70- 80 хувь ажлын байраар хангагдсан гэдгийг онцлон хэлсэн юм.

Энэхүү нээлттэй өдөрлөгт дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Мэргэжил сургалт үйлдвэрийн төв болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн гарч байлаа. Уг өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх юм. Өдөрлөгийн үеэр бүх дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдэд ирсэн ажлын байрны захиалгыг иргэд олон нийтэд танилцуулж байв. Мөн иргэд ажлын байранд бүртгэх анкет бөглүүлэх ажлыг зохион байгуулж байлаа. Түүнчлэн нийслэл болон орон нутгийн иргэд нэлээд идэвхитэй оролцож зөвлөмж зөвлөгөө авч байсан юм. Үүнээс гадна Үйлдвэр худалдааны дээд сургуулийн оюутнууд гоо сайхны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байв.

Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг буруулах зорилгын хүрээнд салбар дундыг хамарсан Ажилтай орлоготой монгол хүн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 2016 он гэхэд 150 мянган байнгын ажлын байрыг шинээр бий болгохоор ажиллаж байгаа юм. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагуудад бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулсан иргэд болон ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж, ажил олгогчийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн нийт есөн хөтөлбөр, нэг төслийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм байна. Мөн яамны зүгээс энэ онд мэргэжлийн ур чадваргүй, ажилгүй иргэдэд богино хугацаанд мэргэжил олгох, ажлын байранд үйлдвэрлэл дээр дадлагажуулан сургаж ажиллуулах, ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг урамшуулал олгохоор Хөдөлмөр бэлтгэх хөтөлбөр -ийг хэрэгжүүлж байгаа.

Энэхүү хөтөлбөрт 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шинээр жижиг аж ахуй эрхлэхийг хүссэн ажилгүй иргэдэд санхүүгийн дэмжлэг, бизнес инкубацын үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох зорилготой аж. 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах төсөлд нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргын удирдамжийн дагуу дүүргийн зуун өрхийн 100 иргэнийг бүртгэж бүртгүүлсэн иргэдээс 20 иргэнээр нэг бүлэг болгон хувиарласан байна.

Үүнээс гадна Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа аж. Иргэд энэхүү хөтөлбөр хамрагдахыг хүсвэл Хөдөлмөрийн яамны харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөр хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн төв бирж болон нийслэлийн хөдөлмөрийн газарт хандах хэрэгтэй юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button