Ц.Дамдинсүрэн Атомын цахилгаан станц барих ажил урт хугацааны судалгаа, шинжилгээ шаарддаг

газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Дамдин­сүрэнтэй ярилцлаа.

-Цөмийн энерги гэхээр л атомын цахилгаан станц, шар нунтаг, уран гэх зэргээр ойлгоод шууд л эсэргүүцээд эхэлдэг цөөнгүй хүн бий. Гэтэл үнэн хэрэгтээ бидний эргэн тойронд хаа сайгүй л цөмийн энерги, цацраг идэвхит бодис байгаа. Үүнийг хэрхэн яаж мэдэж, ашигтай эсэхийг нь ойлгох ёстой вэ?

-Манай байгууллага цө­мийн технологийг нэвт­рүүлэх, цацраг идэвхит ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй холбоотой ажлуудад хяналт шалгалт хийх болон төрийн бодлогын дагуу хуулийн хэрэгжилтийг хан­гуулах зэргээр ажил­ладаг.

Сүүлийн үед технологи хөгжсөн болохоор иргэд хэвлэл мэдээллээс гадна интернэтээс өөрт хэрэгтэй мэ­дээллээ хүссэнээрээ олж авч байна. Яг манай бай­гууллагын чиг үүрэгтэй холбоотойгоор цацраг идэвхит ашигт малтмал ураныг маш ихээр сонирхож байгаа.

Энэ талаарх мэдээллийг авахыг хүсвэл манай мэр­гэжилтнүүдээс асууж, тод­руулж, мэдлэг, мэ­дээлэлтэй болж болно. Бид иргэд, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй харилцаа бий болгон ажилладаг.

-Цөмийн энергийн га­зар бол шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын агентлаг. Та бүхэн тухайн байгууллага алба болон хийж буй ажил, үйлчилгээ, судалгаа шинжилгээндээ шинэчлэл хийж чадаж байгаа юу?

-Хэдийгээр 2009 оноос үйл ажиллагаагаа эх­лүүлсэн ч тодорхой хуга­цаанд цац­рагт идэвхит ашигт малт­малын хайгуулын ажил замбараагүй байсныг эм­хэлж, лицензүүдийг цэг­цэлсэн. Тухайн үед боловсон хүчний асуудал хийгээд боломж бололцооноос ха­маараад тогтмол хийгд­дэггүй байсан хяналт шал­галт, Монгол Улсын стан­дартын норм, дүрэм, журмыг байнга хангуулан ажиллуулж ирсэн.

-Яг хангаж ажиллаж байгааг нь та бүхэн байнга хараад байх боломжгүй биз дээ?

-Бид жил бүр улсын ерөнхий байцаагчийн ба­талсан удирдамжийн да­гуу төлөвлөгөөт хяналтыг хийдэг. Үүнийхээ зэрэгцээ өмнөх хяналтын дагуу гүйцэтгэлийн шалгалтыг давхар хийдэг. Мөн иргэд, аж ахуйн нэгжийн хү­сэл­тийн дагуу шалгалт хийж, хяналт тавьдаг.

-Олон нийтийн хувьд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, геологи уул уурхайн салбарт ашигладаг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Манай улсад хэрэглэж бай­гаа эдгээр салбар стан­дар­таа хэр биелүүлдэг бол?

-Хяналт шалгалтыг 2010 оноос тогтмолжуулсан. Үүн­тэй холбоотойгоор аж ахуйн нэгж дээр гардаг зөр­чил дутагдал ерөнхийдөө буурсан. Энэ нь хяналт тогтмолжихийн зэрэгцээ тухайн байгууллагын үйл ажиллагаа нь жигдэрч, цацрагтай харьцах хү­мүүсийн мэдлэг боловсрол ч дээшилсэн. Манай орон Олон улсын атомын энер­гийн агентлагийн ги­шүүн. Энэ агентлаг нь цө­мийн технологи, цац­рагийн хяналттай хол­боо­той асуудлыг олон улсын түвшинд хариуцан үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд эндээс зөвлөмж гаргаж, стандарт батлан гаргадаг. Мэдээж бид гишүүн орны хувьд үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажилладаг.

-Энэ салбар олон улсын хамтын ажиллагаанд тү­шиглэхээс аргагүй. Ма­най улсын тухайд сал­бартаа ямар нэг асуудлыг са­наачилж, хамтарч ажил­лаж байгаа болов уу?

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улс чамлахааргүй ажил хийсэн. Хамгийн гол цөмийн зэв­сэггүй гэдэг статустай болс­ныг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Яагаад онцлоод байна вэ гэхээр улс гүрний хувьд манайх хамгийн анхных. Харин цөмийн зэвсэггүй тив гэж бол байдаг. Энэ нь Монгол Улс бүсийн хэмжээнд цөмийн зэвсэггүй байх, дэлхий нийтийн хүрээнд оруулж буй хувь нэмэр юм.

-Хилийн боомтуудад цац­рагийн мониторууд суу­рилуулсан байдаг. Ач хол­богдол нь юу вэ?

-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчилсантай холбоотойгоор Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд цацрагийн үүсгүүр, цацраг идэвхит материалын хууль бус хөдөлгөөнийг хянах, тероризмтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран 2008 оноос эхлэн өнөөг хүртэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бай­гаа. Ингэснээр Монгол Улсын байнгын үйл ажиллагаатай хилийн 15 боомтод цац­рагийн монитор 83 ширхэгийг суурилуулсан.

Мэдээж дээр хэлсэнчлэн үндсэн зорилгоо хэрэг­­жүүлнэ. Хөрш зэргэлдээ оронд цөмийн байгуу­лам­жийн осол болоход бай­галийн фон хэмжээг тогтоох зэрэг ач холбогдолтой.

-Тэдгээр монитороор хил дээр хэр их зөрчил илэрч байна вэ?

-2011 оны гуравдугаар сард байгалийн гамшгаас үүдэлтэй Фүкүшимигийн атомын станцын осол болс­ныг олон нийт санаж байгаа байх. Үүнтэй холбоо­тойгоор манай байгуул­лагынхан сарын хугацаанд хилийн боомтуудад ажил­ласан. Тухайлбал Буян-Ухаа боомтоор нэвтэрч бай­сан Япон улсаас ирж буй монголчуудын маань ачаа тээшнээс тодорхой хэм­жээний цацрагийн бохир­долтой эд зүйлс илэрснийг хураан авсан.

-Тиймэрхүү байдлаар илэрч, хураасан эд зүйл­сийг яадаг юм бэ?

-Манайх хадгалалт хий­дэг улсын онцгой объект байдаг. Тэндээ хадгалдаг.

-Зөвхөн бохирдол ил­рүүлсэн гэхээр мониторын хүчин чадал сайн байх нь ээ?

-Мониторууд маш мэд­рэмтгий. Тэр байтугай Солонгос болон бусад оронд цөмийн оношилгоо хийлгээд, хагас задралын үе нь дуусаагүй байхад хилээр нэвтрэхэд дохио дугаардаг. Энэ тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн хуудастайгаа ирдэг учраас ямар нэгэн саадгүйгээр хил нэвтрүүлдэг.

-Ойрын үед холбогдох хуульд өөрчлөлт, шинэчлэлт хийх үү. Аливаа хууль цаг хугацааны явцад гар хүрэхээс аргагүй болдог шүү дээ?

-Төрөөс баримтлах бод­логын хүрээнд шинэчлэл хийхээс гадна, салбарын мэргэжилтнүүд, ард ир­гэдийн зүгээс ч хуульд өөрч­лөлт оруулах хү­сэлт ирдэг. Тиймээс өөрч­лөлт хийхээр ажлаа эхлүүл­чи­хээд байгаа.

-Та цацраг идэвхит ашигт малтмалын лицензийг цэгцэлсэн гэж дээр хэлсэн. Ер нь энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний ажил хэр хийгдэж байгаа вэ?

-Цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын ажил манай байгууллага байгуулагдсан цагаас эхэл­сэн юм биш. Манай улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь цацраг идэвхит ашигт малтмалын геологийн хайгуул, судалгаанд хам­рагдсан байдаг.

Бүр 1940-өөд оноос ма­най геологичид тухайн үеийн ЗХУ-ын геологийн экспедицийнхэнтэй хам­тарч хайгуул хийж бай­сан. Ингээд ЗХУ-ын эрдэс баялгийн зөвлөлийн баталс­наар 96 мянга орчим тонн нөөцтэй гэсэн байдаг. 2009 он буюу манай байгууллага үйл ажиллагаа эхлүүлснээс хойш өнөөгийн байдлаар 14 компани хайгуул хийж байгаа. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр 126 мянга орчим тонн нөөцтэй гэж батлуулаад байна.

-Төрийн бодлогын хэм­жээний ажилд боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж байгаа бол?

-Боловсон хүчний хувьд ЗХУ буюу одоогийн ОХУ-тай хамтарч ажиллаж байх үеэсээ бэлдсэн. Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн учраас нийгмийн бүхий л салбарт хэрэглэгдэх цар хүрээ нь нэмэгдсэн болохоор төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.

Өнөөгийн байдлаар эрүүл мэнд, хөдөө аж ахуй, геологи уул уурхай, судалгаа шинжилгээ гээд бүхий л салбарт 68 төсөл хэрэгжүүлсэн. 1992 оноос цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа.

Энэ дагуу бид боловсон хүчнээ чиглэл бүрээр бэлтгэдэг. Мэдээж МУИС-д Цөмийн физик, Цөмийн технологийн ангиуд бий. Мөн ОХУ-тай хамтран ажиллах гэрээний дагуу жил 12 оюутан бакалаврийн сургалтад явуулдаг. Бусад оронд харилцан ойлголцох санамж бичгийн хүрээнд доктор, мастерийн сургалтад хамруулдаг. Эхний ээлжийн хүмүүс маань ирэх жил ирнэ.

-Ирэх жил гадаа­дад суралцсан мэргэжилт­нүү­дийн түрүүч ирэх нь. Гэхдээ олон нийтийн зүгээс атомын цахилгаан станц барих асуудлыг янз бүрээр хүлээж авдаг. Яг Цөмийн энергийн газраас ямар байр суурьтай байдаг вэ?

-Зарим мэдээллийн хэ­рэгсэлээр дэлхий нийтэд атомын станцуудыг цөө­рүүлж байна гэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ улам бүр нэмэгдүүлж байгаа. Манай улсын хувьд эрчим хүчээ хангахын тулд атомын цахилгаан станцын судалгаа хийх гэсэн бодлогын бичиг баримт бий.

Харин шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт станцын ажлыг түр хойш нь тавиад цацрагт ашигт малтмалаа шар нунтаг хүртэл олборлоно гэсэн байгаа. Ер нь атомын цахилгаан станц барьж байгуулах ажил бол маш урт, удаан хугацаанд судалгаа, шин­жилгээ шаарддаг. Өөрөөр хэлбэл олон улсад атомын станц барихад тухайн улсын хэрэгцээ хэр вэ, аль нь тохирох вэ, хаана барих гэх зэрэг 19 шаардлага тавьдаг. Эдгээрийг хангаж, чадах эсэх судалгааг бол хийж байгаа. Мэдээж барих тохиолдолд тухайн үеийн Засгийн газар, ард иргэдийн санал асуулга зэрэг олон зүйлээс шалтгаална л даа.

-Манай улсад атомын станц барих шаардлага нь юу юм бэ?

-Аливаа улс өөр орноос эрчим хүчний хувьд хамааралгүй байна гэдэг аюулгүй байдалд маш чухал. Түүнчлэн 2050 он гэхэд дэлхий нийтэд байгалийн бусад нөөц дуусах хандлагатай гэх олон төрлийн статистик байдаг. Тиймээс өртөг, зардал бага гэдэг утгаар улс, орнууд ихээхэн сонирхох болсон. Зүүн өмнөд ази болон хоёр хөршид шинээр барихаар ажлаа эхлүүлээд байгаа.

Ж.Нарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button