Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй

хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байхаар заасан хэмээн хуулийн төсөл санаачлагч тайлбарласан.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Эрдэнэ, Я.Содбаатар нарын гишүүд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тамхины хяналтын тухай хууль нь хэт нэг талыг барьсан хатуу заалттай, шинээр нэмэгдсэн заалтууд нь амьдралд хэрэгжих боломж багатай, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон заалт нь хөдөө орон нутагт буюу сумдад хэрэгжих боломжгүйгээс дам тамхидалт, тамхины хууль бус наймаа, чанаргүй хуурамч тамхи худалдах явдал өсөн нэмэгдэж байгаа тул уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргажээ.

Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн байна.

Харин чуулганы хуралдаанаар гишүүд тамхи татах цэг байгуулах асуудлаар нэлээд маргалдаж, зарим нь сонирхлын зөрчилтэй гэдгээр картаа сугалж, танхимаас гарсан юм. Харин хууль санаачлагч тамхи татах цэг байх ёстой хэмээн хэдийгээр хамгаалсан ч санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг санаачлагчид нь буцаалаа.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button