Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл сэдэвт сургалт маргааш өндөрлөнө

өнөөдөр дотооддоо янз бүрийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, амьжиргаагаа залгуулдаг болжээ. Энэ нь Хөдөлмөрийн яам бай­гуулагдсантай салшгүй холбоотой гэж үзэх ч хүн бий. Учир нь тус яам байгуулагдсанаар нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр Хөдөлмөрийн хэлтэстэй болсон. Иргэд түүгээр дамжуулж янз бүрийн сургалтад хамрагдаж, өөрс­дөө төсөл, хөтөлбөрөө бичиж сурч байна.

Нөгөөтэйгүүр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бай­гуу­лагдсан нь бизнес эрх­лэгч­дэд томоохон түлхэц, боломж нээгдсэн гэхэд болно.

Тэгвэл өчигдөр Баянгол дүүр­гийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олон бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд төсөл, хөтөлбөрөө хэрхэн бичих талаар анхан шатны ойлголт, мэдлэг олгох бүхий Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл сэдэвт гурван өдрийн сургалтаа эх­лүүллээ.

Өчигдөр өглөө эхэлсэн энэ­­хүү сургалтад нийт 70 гаруй иргэн хамрагдаж байгаа бөгөөд нийслэлийн жижиг, дунд үйлд­вэрийг дэмжих төвийн зааланд өнөөдөр, маргааш гурван өдөр үргэлжлэх юм. Энэ үеэр Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлд­вэрийг дэмжих төвийн дэд захирал Э.Энхтөртэй ярилцлаа.

Э.Энхтөр Бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зуны турш үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

-Баянгол дүүрэг саяхныг хүр­тэл Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвгүй байсан санагдана?

-Тийм ээ, манай төв байгуу­лагдаад удаагүй. Дөнгөж хоёр сар л болж байна.

-Сургалтад хэчнээн иргэн хамрагдаж байна вэ?

-Одоогийн байдлаар нийт 70 гаруй иргэн сургалтад сууж байна.

-Танай төвөөс анх удаа зохион байгуулж байгаа юу?

-Үгүй ээ, өмнө нь зохион байгуулж байсан.

-Ингэхэд яагаад ийм төрлийн сургалт зохион байгуулахаар болов?

-Сургалтын маань онцлог ир­гэдэд төсөл хэрхэн бичих тухай ойлголт өгөх. Өөрөөр хэлбэл энэхүү сургалтад суусан иргэд төсөл бичих талаар анхны ойлголттой болно.

-Сургалтад хамрагдаж байгаа иргэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үү, эсвэл?

-Манай сургалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон шинээр бизнес санаагаа олчихсон, цаашид үйл ажиллагаагаа эхлүүлэх со­нирхолтой хүмүүс хамрагдаж байгаа.

-Дээрх хүмүүс сургалтад хамрагдсанаар ямар боломж нээгдэх вэ?

-Бид сургалтад суусан хү­мүүстээ сертификат олгоно. Ингэс­нээр тэд зээлд хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм. Нийс­­лэлээс хороо бүрт 100-150 сая төгрөг өгнө. Тэрхүү мөнгөнөөс сургалтад суусан хүмүүстээ бид зээл олгоно. Энэ нь ямар ч барьцаа хө­рөнгөгүйн дээр жилийн зургаан хувийн хүүтэй байх юм. Шуудхан хэлэхэд энэхүү зээлд хамрагдахын тулд иргэд зайлшгүй сургалтад сууж сертификат авсан байх хэрэгтэй л дээ.

-Та сая ямар ч барьцаа хөрөнгө авахгүй, зургаан хувийн хүүтэй зээл гэлээ. Үүнийгээ жаахан дэл­гэрүүлэхгүй юу?

-Тухайн иргэн гурван жилийн хугацаатай зээл авбал зургаан хувийн хүү төлнө. Таван жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэй зээл ч авч болно. Гэхдээ энэ нь иргэдэд харьцангуй ойлголт л доо.

-Яагаад харьцангуй ойлголт гэж?

-Үнэндээ зээлийн журамд нийт 15.2 тэрбум төгрөг тусгасан. Харин хараахан зээлийн комисс нь байгуулагдаагүй байна. Гэсэн ч зээл маань иргэдийн гарт ямар нэгэн саадгүй хүрнэ гэдэгт итгэж байгаа.

-Тэгвэл дүүргийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэм­жих сангаас зээл авсан болон зээлд хамрагдахыг хүссэн хэчнээн иргэн байна вэ?

-Манай дүүрэгт жи­жиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 800 гаруй иргэн байдаг. Цаана нь бичил биз­нес эрхлэгч олон бий. Бидний тоо­цоолсноор дөрвөн мянга гаруй иргэн байгаа. Гэхдээ энэ бол албан бус тоо.

-Нарийвчилсан тоо, баримт байхгүй хэрэг үү?

-Тийм. Учир нь манай төв байгуулагдаад дөнгөж хоёр сар л болж байна. Нөгөөтэйгүүр нэг ч иргэнд зээл олгоогүй.

-Дээрх сургалтад хамрагдсан иргэд тодорхой хэмжээний мэд­лэг, мэдээлэлтэй болох нь ойл­гомжтой. Сургалтад суу­сан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй цаашид хэрхэн холбоотой ажил­лах вэ?

-Бид иргэдтэйгээ эргэх хол­боо­той ажиллана. Иргэд маань зээл авахаасаа урьтаж төсөл хэр­хэн би­чих болон бизнесийн санаагаа яаж өргөжүүлэх вэ гэдэг ухаанд суралцах хэрэгтэй. Бид олон сур­галт зохион байгуулна.

-Цаашид ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна?

-Бид юун түрүүнд иргэдийг сургалтад хамруулж байна. Харин ирэх тавдугаар сараас эхлэн бүтэн зуны турш үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

-Зорилго нь?

-Мэдээж хэрэг иргэн, аж ахуйн нэгжид тус дэм болох шүү дээ. Тэдэнд бүтэн гурван сарын турш ямар үнэ төлбөргүйгээр өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бү­тээгдэхүүнээ дэлгэн тавьж, олон нийтэд сурталчлан таниулах боломж олгох юм. Эхний 14 хо­ногт нь оёдлын үйлдвэрийнхэн бараа, бүтээгдэхүүнээ нийтэд сур­талчилж, худалдана. Дараагийн 14 хоногт нь гар урлалынхан гэх зэргээр зохион байгуулна.

-Ингэхэд зээлд хамрагдсан бизнес эрхлэгчдэд бараа, бүтээг­дэхүүнийхээ түүхий эдийг ху­дал­даж авахаас эхлээд бор­луулалтаа хэрхэн хийх вэ зэрэг олон асуудал тулгардаг. Та бүхний зүгээс энэ бүх бэрхшээлд хэрхэн туслах нь сонин байна?

-Бидний зүгээс борлуулалтын тал дээр үзэсгэлэнгээрээ дам­жуулж туслаж байна гэж ойлгож байгаа.

Үнэндээ жижиг дунд үйлд­вэр­лэл эрхлэгчдэд борлуулалтын суваг бараг байдаггүй гэхэд болно?

-Тийм. Ихэвчлэн танил та­лаараа дамжуулж бараа, ма­те­риалаа зар­даг. Эсвэл найз нөх­­­дийнхөө лангуунд тавьж борлуулдаг л даа. Тиймээс л бид зуны турш үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байгаа юм.

-Иргэдэд дээд тал нь хэчнээн сая төгрөгийн зээл олгох вэ?

-Би дээр хэлсэн. Нэг хороонд дунджаар 100 сая төгрөг төсөв­лөгдөж байгаа. Иргэдэд дээд тал нь 10 сая төгрөгийн зээл олгоно. Энэ нь 3-5 жилийн хугацаатай. Эхний ээлжинд хүү болон зээлсэн мөнгөө эргэн төлөхгүй. Дээр нь ямар ч барьцаа хөрөнгө авахгүй. Шуудхан хэлэхэд асар их боломж юм.

-Бэлгэшээлгүй ч гэмээр нэг асуулт байна?

-За.

-Эргэн төлөлт хийхгүй, барь­цаа хөрөнгө авахгүй иргэдэд зээл олгочихлоо гэхэд хэдэн жилийн дараа тухайн иргэн мөнгө, бизнес ч үгүй болчихвол яах вэ?

-Бид журамд заасны дагуу хатуу арга хэмжээ авна.

-Ямар?

-Тухайн иргэн Засгийн газраас олгож байгаа ямар ч зээлд дахин хамрагдах боломжгүй болно. Тиймээс л манай иргэд зээл авахаасаа өмнө бизнесийнхээ эрсдлийг давхар тооцох хэрэгтэй. Түүнд нь туслахын тулд бид сургалт зохион байгуулж байгааг ойлгох шаардлагатай л даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button