Сэтгүүлч С.Наранбаатар сан байгуулагдлаа

Сэтгүүлч С.Наранбаатар сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чулуунцэцэг

-Найзын минь хүсэл мөрөөдлийн тун өчүүхэн хэсгийг сангийнхаа зорилго болгон дэвшүүлээд байгаа. Цаашдаа энэ сан хүрээгээ тэлж, тогтвортой үйл ажиллагаа явуулна. С.Наранбаатарын амьд ахуй цагтаа бидэнд ярьж байсан хэдэн зорилгыг хэрэгжүүлэхээр болоод байна.

Үүнд

-Би сэтгүүлч гэх теле нэвтрүүлэг бэлтгэж телевизээр тогтмол нэвтрүүлэх. Үүгээр дамжуулж залуу сэтгүүлчдэд урам зориг өгөх

-Ёс зүйтэй эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд тус дөхөм болох зорилгоор Шилдэг эрэн сурвалжлагч залуу сэтгүүлч-ийг жил бүр тодруулж, урамшуулал олгож байх

-Өнөөгийн сэтгүүлзүйд нэн дутагдалтай байгаа олон улсын улс төрийн тоймч чиглэлээр ажилладаг залуу сэтгүүлчдэд зориулсан мэргэшүүлэх сургалт зохион байгуулах

-Олон улсын төрийн тоймчоор мэргэшсэн, өсөх ирээдүйтэй залуу сэтгүүлчийг 2015 оноос эхлэн жил бүр шалгаруулж, хөхүүлэн дэмжих

-МУИС-ийн НШУС-ийн Философи, Социологи, Улс төр судлалын ангийн оюутнуудын дунд жил бүр сэдэвчилсэн илтгэлийн уралдаан зохион байгуулж, шалгарсан оюутнуудыг С.Наранбаатарын нэрэмжит тэтгэлэгт хамруулна гэсэн ажлуудыг зохион байгуулахаар ажилдаа ороод байна.

Сэтгүүлч С.Наранбаатар сангийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Гандөл

-Ямарч байсан энэ хүнийхээ бодож, санаж, мөрөөдөж явсан бүгдийг нь үргэлжлүүлэх, улам хөгжүүлэхэд зорьж байна. Энэ үйл хэрэгт та бүхний ч туслалцаа хэрэгтэй.

Талийгаач С.Наранбаатар нь БЗД-ийн ИТХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тус дүүргийн долдугаар хороонд цэцэрлэг барих төслийг санаачлан батлуулж байжээ. Энэхүү ажлыг ч Сэтгүүлч С.Наранбаатар сангаас үргэлжлүүлэхээр болсон байна. Үүгээрээ зөвхөн сэтгүүлзүйд ч бус нийгэмд хандсан олон ажил хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button