Хяналтын камерууд эвдрэл ихтэй байна

тохирохгүй, стандартын шаардлага хангаагүйн улмаас ашиглалтын хугацаа дуусахаас өмнө эвдрэх, гэмтэх, хулгайд алдагдах тохиолдол цөөнгүй гарах болжээ.
Энхтайваны өргөн чөлөөний 68 байршилд 117 хяналтын камер суурилуулсанаас 3 нь ашиглалтын зардалгүйгээс ажиллагаагүй болсон байна. Хэв журмын нөхцөл байдлыг хянах 44 камер, зорчих хэсгийн 1-р эгнээний зөрчлийг бүртгэх, замын нөхцөл байдлыг хянах 52 камер, томоохон уулзварууд болон хотын захад тээврийн хэрэгсэл бүртгэх зориулалт бүхий 25 камер байрладаг ажээ.
Хотын Ерөнхий менежер Б.Бадрал өчигдөр НИТХ-д энэ талаар хийсэн танилцуулгадаа, Эхний ээлжинд нийт камеруудыг ангилах, цаашид тавигдах камеруудыг стандартын шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Теле хяналтын системийг Улаанбаатар хотод бий болгох нэгдсэн бодлогын баримт бичиг яаралтай боловсруулах, энэ салбарын бодлогыг хариуцсан нэгж, ажилтантай болгох шаардлагатай байна хэмээн онцолсон юм.
С.Саранзаяа
Оллоо.мн