Бид хуульд заасан эрхээ эдэлж, амьд явмаар байна

Учир нь бусдын хариуцлагагүй болоод санаандгүй үйл ажиллагаанаас шалтгаалж өдөр алгасахгүй хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч байгаа мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Барилгын улирал эхлэхтэй зэрэгцээд нэг хүний амь эрсдэж, бага насны нэг хүүхэд толгойндоо гэмтэл авчихлаа. Энэ тоо оны эцэст хэд болж нэмэгдэх бол. Эсвэл өнөөдрөөс анхаарал болгоомжоо өндөрсгөж, хөдөлмөр хамгаалалаа сайжруулах уу. Ер нь энэ тухай өнгөрсөн жилүүдэд хангалттай ярьж, нүдэнд харагдтал мэдээлсэн дээ. Гэвч аюулт ослууд шил шилээ даран давтагдсаар л байна.

Уг нь барилгын ажил эхэлмэгц арга хэмжээ авч, дараа нь үүсэх аваар ослоос сэргийлж болмоор л санагдах юм. Гэвч заавал хүний аминд хүрэх ёстой юм шиг барилга бол эрсдэлтэй салбар хэмээн тайлбарлаад суух нь харамсалтай. Эсвэл ослын дараах хариуцлагын тогтолцоо нь хэтэрхий сул байгаа учраас ингэтлээ хайнга хандаад байдаг болов уу. Хүний амь эрсдчихээд байхад нэг жилийн ял өгдөг үгүй бол есөн сая төгрөгөөр торгоод өнгөрүүлдэг шүүхтэй болохоор иргэд айж бөхөлзөж явахаас ч аргагүй юм.

Гэтэл бид чинь үндсэн хуульдаа амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн заагаад өгсөн байдаг биз дээ. Тиймээс би, бид амьд явмаар байна. Энэ эрхийг минь хангаж өгнө үү албан тушаалтнууд аа.

Хөдөлмөр хамгааллаа сахиж, сайжруулж чадахгүй байгаа барилгын компаниудыг суртал нь ажлыг нь зогсоогооч. Үгүй бол зөвхөн барилгын ослоос болж хорвоог орхисон хүмүүсийн тоо нэмэгдсээр байх нь.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button