С.Бямбацогт Монгол улс итгэж үл болох улсуудын жагсаалтад орлоо

Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга, Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлгээс дараах дүгнэлтүүдийг хийж байна.

МАН-ын бүлэг эдийн засгийн өнөөгийн хямралыг гадаад, дотоод шалтгаан гэхээсээ илүү Засгийн газрын бодлогын алдаатай шууд холбон авч үзэж ирсэн. Ийм дүгнэлтэд хүрэхийн тулд эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөллүүдээс эхлээд нийт ард түмний саналыг сонссон уулзалт, хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулж, үе үеийн төр засгийн тэргүүнүүдийн байр суурийг хүндэтгэн сонссон билээ.

Шинэчлэлийн гэх Засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд улсын орны эдийн засгийг хямралт байдалд хүргэснийг Үндэсний статистикийн хорооны тоон үзүүлэлт тодхон харуулах болсон. Мөн олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээ ч давхар нотолж байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсын түвшинд 2012 онд (+B) байсан бол өнөөдөр (-B) болж 2 шат буурлаа. Энэ нь Монгол Улсын санхүүгийн болон эдийн засгийн нөхцөл байдал уруудан доройтож, бизнес эрхлэх эрсдэл өндөртэй улс болсны илэрхийлэл юм. Монгол Улсад олон улсын зүгээс итгэх итгэл 2 дахин уналаа гэсэн үг ээ.

Дэлхийд тэргүүлэх хэмжээнд тооцогдож байсан 17,5 хувийн эдийн засгийн өсөлт жил дараалан саарч 2013 онд 11,7 хувь болсон. 2014 онд энэ бууралт зогсолтгүй уруудаж 9.5 хувьд хүрэхийг Азийн хөгжлийн банк анхааруулан сануулж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт 2014 оны эхний улирлын байдлаар 70 гаруй хувиар буурсны зэрэгцээ манай улс макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтээрээ 78 байраар ухран 130-д бичигдэж итгэж үл болох улсуудын жагсаалтад орлоо. Монголд хөрөнгө оруулах гэж уралдан тэмүүлдэг байсан хөрөнгө оруулагчид одоо нүүр буруулан зугтдаг боллоо. Түүгээр ч зогсохгүй олон улсын нэр хүндтэй бизнес, санхүүгийн гол мэдээллийн хэрэгслүүд болох Bloomberg, Business week, Financial Times-д Засгийн газрын шийдвэр, сайд нарын бодлогогүй үйл ажиллагаа, үг ярианы тухай таагүй мэдээллүүд цацагдах болсонд сэтгэл зовниж байна. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогогүй сайд нараар Монгол төрийг, монгол хүнийг гадаад ертөнц төсөөлөн хардаг боллоо.

Засгийн газрын гадаад өр сүүлийн нэг жилд 2 тэрбум 984 сая ам.доллараар нэмэгдлээ. Энэ нь 1990-2011 оны үе үеийн Засгийн газрын 21 жилийн хугацаанд авсан нийт гадаад, зээл тусламжийн хэмжээнээс 784 сая ам.доллараар илүү гарчээ. Хувийн хэвшлийн өрийг оролцуулаад тооцвол Монголын нийт өр 19,2 тэрбум ам.долларт хүрч ДНБ-ий 195 хувьтай тэнцэж улс үндэстнээрээ өрийн дарамтад орчихсон байна. Өртэй хүн өөдөлдөггүй гэж өвөг дээдсийнхээ үнэн үгийг эрх баригчдад эргэн нэг сануулмаар байна.

Өнгөрсөн онд инфляци 12.5 хувьд хүрч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-40 хувь өсөв. Үр дүнд нь иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурлаа. 2014 оны эхний улирлын байдлаар нийт тэтгэвэр авагчдын 83,2 хувь нь 294,2 тэрбум төгрөгийн, нийт ажиллагсдын 30,5 хувь нь 1,2 их наяд төгрөгийн цалин, тэтгэврийн зээлтэй боллоо. Энэ нь уруудсан эдийн засгийн хор уршиг айл өрх бүрийн хаалгыг тогшиж эхэлсний шинж юм.

Монгол Улс гадаад валютын нөөцөөсөө 2,4 тэрбум ам.долларыг нэг жилийн дотор зарцуулсан хэрнээ төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларлаа. Тиймээс олон улсын Bloomberg агентлаг хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж дэлхий дахинаа зарлав.

Гадаадын хөрөнгийн биржүүд дээр Монголын компаниудын үнэт цаас үнэгүй цаас болж 30-40 хувиар, Оюу толгой, Энержи ресурс компанийн хувьцаа бүр 1000 орчим хувиар унасан тухай мэдээлэл байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий 7,5 хувь буюу 1 их наяд 318 тэрбум төгрөг болсны зэрэгцээ энэ оны 1 дүгээр улирлын тайлан мэдээгээр нэгдсэн төсвийн орлого 21 хувь буюу 302 тэрбум төгрөгөөр тасарч, зарлага 27 хувь буюу 475 тэрбум төгрөгийн дутагдалтай, төсвийн хөрөнгө оруулалт 7,2 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн орлогын тасалдал ингэж үргэлжилбэл энэ оны төгсгөлд ард түмний цалин, тэтгэврийг хугацаанд нь тавьж чадахгүй байдалд хүрэхээр байна.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр 4 ихнаяд төгрөгийг хэвлэж цөөн тооны аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэйгээр тараасан нь төгрөгийн ханшийн сулрал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хөөрөгдөхөд голлох нөлөө үзүүлсэн. Энэ нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг устгаад зогсохгүй танилтай нэг нь 5-8 хувийн хүүтэй зээлийг төрөөс авч, танилгүй хэсэг нь 15-20 хувийн хүүтэй зээлийг банкнаас авдаг тогтолцоог бий болголоо. Та бүхэн ард түмний саналыг авахдаа Олуулаа хөгжих үү? Цөөхүүл нь хөлжих үү? гэж асууж байсан. Тэгвэл одоо Олонхи нь ядуурч, цөөн хэдэн хүн хөлжиж байна. Хариулт нь энэ болохыг ард түмэн одоо л харлаа.

Улс орны хөгжлийн суурь болох ТЭЦ-5, төмөр зам, Таван толгой гэх мэт томоохон төслүүд эрх баригчдын өөр хоорондынх нь эрүүл бус маргаанаас болж гацаанд орж хямралд хүч нэмэв.

Эрх баригчдын буруу бодлогын үр нөлөө төр засгийг төдийгүй хувийн хэвшлийнхнийг ч өвдөг сөхрүүлсэн гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

Статистик мэдээллээс үзэхэд 2013 онд 22,7 мянган аж ахуйн нэгж түр, 707 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо 2013 онд өмнөх оныхоос даруй 50 гаруй хувиар нэмэгдлээ. Ажилтай, орлоготой байсан монгол хүн ажилгүй, орлогогүй монгол хүн болж байна.

Төр хувийн хэвшил рүү амьдрах орон зайгүй болтол довтолж, элдэв хяналт, шалгалтаар дарамталж байна. Ийм байдал их ажлын дүр, ид ажлын садаа боллоо. Татвар авах нэрээр 5000 гаруй аж ахуйн нэгжийн захирал, нягтлан бодогч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үүний нотолгоо юм.

Эдийн засгийн хямрал банк, санхүүгийн салбарт сүүдрээ тусгаж эхэллээ. Үндэсний Статистикийн Хорооны 3 дугаар сарын тайлангаас харахад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сарынхаас 81 тэрбум төгрөг буюу 41 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 180 тэрбум төгрөг буюу 280 хувиар өслөө. Харин чанаргүй зээл 595 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 93 хувиар нэмэгджээ.

Өссөн дэвшсэн зүйл байхгүй, өмнөх амжилтаас уруудсан, ухарсан нь дээрх хэдхэн тооноос харагдлаа. Улс нийтээрээ 21 жилийн хугацаанд хөлс хүчээ шавхан цуглуулсан мөнгө санхүү, нэр төрийг хоёрхон жилийн дотор үгүй болгосонд хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Сэтгэлгүй хүмүүсээр удирдуулсан хяналтгүй засаглал, хямралын үндэс болж эх орныг минь ийм байдалд орууллаа гэж ард түмэн халаглах болов.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ дахь Монгол Ардын намын бүлэг нягтлан үзэж, улс оронд үүсээд буй нийгэм, эдийн засгийн хямралт байдал, түүний хор уршиг, гарах арга замын талаар нухацтай хэлэлцэж дараах ДҮГНЭЛТИЙГ хийж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийн хүндрэлийг урьдчилан харж 2013 оны 8 дугаар сард ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Хүндрэлээс гарах хөтөлбөр-ийг батлан хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардаж байсныг Та бүхэн санаж байгаа. Тухайн үед бидний зөвлөмжийг хүлээн авч ажил хэрэг болгосон бол өнөөдрийн хямралт байдал үүсэхгүй байсан.

Алдаагаа засаж, асуудал бэрхшээлийг шийдвэрлэхийн оронд буруу бүхэн бусдынх гэж муйхарлан зүтгэж бүх юм сайхан байгаа, муу юм битгий бод гэх мэтээр ард түмнийг хуурах гэж оролдож хугацаа алдсанаас ийм байдалд хүрлээ.

Засгийн газар оройтсон ч гэсэн алдаа, дутагдлаа ухамсарлан ойлгож, үнэнд гүйцэгдсэнээ өнөөдөр хүлээн зөвшөөрч Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг яаран сандран хэлэлцүүлж байна. Тогтоолын төсөлд тусгагдсан 23 зүйл бүхий арга хэмжээ нь хямралыг даван туулах биш харин ч улам даамжруулж мэднэ.

Тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээнүүд үр дүн муутай, тунхагийн шинжтэй байгаа нь Засгийн газар бий болсон нөхцөлд зөв онош тавьж, дүгнэлт хийж чадахгүйг илэрхийллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 23 зүйл бүхий тогтоолын төслийн талаар тодорхой хэдэн зүйлийг хэлье.

1. Энэхүү 23 арга хэмжээний 17 нь Ардчилсан намын сонгуулийн амлалт байна. Энэ нь эдийн засгийн хямралт байдлыг даван туулах бодлого биш, өмнөх амлалтаараа ард түмнээ дахин хуурах гэсэн оролдлого юм.

2. Эрх баригчид хөрөнгө оруулалтыг биш өр зээлийг илүүд үзэж өндөр хүүтэй богино хугацаатай зээлийг дахин авахаар санаархаж байна. Энэ нь хойч үеэ дааж давшгүй өр төлбөрт унагаж эх орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдуулах алхам шүү гэдгийг анхааруулан сануулъя.

3. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан үед Засгийн газар нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төсөлд тусгасан нь улс орны ирээдүйг бодсон бодлого биш өдөр хоногийг өнгөрөөх гэсэн арга юм.

4. Үр дүнгүй болох нь өнгөрсөн хугацаанд батлагдсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн инфляцийг хөөрөгдсөнөөр ард түмний нуруун дээр буух ачааг улам нэмэхээр байна.

5. Хямралыг давах халхавчин дор дархан цаазат болон тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах далд санаагаа хэрэгжүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа тул төсөлд заасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ил тод, нээлттэйгээр ярилцах ёстой.

6. Төрийн өмчит уул уурхайн олон аж ахуйн нэгж байхад Монголын баялаг холдинг хэмээх компанийг нэмж байгуулах нь төрийн данхар бүтцийг улам томруулсан, хэн нэгэнд зориулсан санаачилга хэмээн үзэж байна.

7. Үндэсний даатгалын аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн оронд төрийн даатгалын тогтолцоог бий болгох гэж байгаа нь буруу юм. Төр өөрийн хувьчилсан даатгалын тогтолцоогоо дахин сэргээх гэж хичээхийн оронд хувийн хэвшилдээ итгэж бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой.

Дашрамд дурдахад Монгол Улсын бүхий л үзүүлэлтүүд сайн байх үед улс орныг хүлээн авч шинэчлэл нэрээр хоёр жил хүрэхгүй хугацаанд сүйрэлд хүргэсэн эрх баригчид эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэдэг итгэл төрөхгүй байгаагаа илэрхийлье.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс эх орны эдийн засаг, ард түмний минь амьдрал Засгийн газрын бодлогын алдаанаас улбаалан уруудан доройтож, олон үзүүлэлтээр хямралын дохио өгөх болсныг мэдэрч байна. Тиймээс эдийн засгийн өнөөгийн өвчлөлд зөв онош тавьж, УИХ, Засгийн газраас хямралыг сааруулах, улмаар эдийн засгийг сэргээх зөв арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

МАН улс эх орныхоо эгзэгтэй ээдрээтэй үе бүхэнд ачааны хүндийг үүрч, асуудал бэрхшээлийн хэцүүг шийдвэрлэж ирсэн түүхтэй. Өнөөдөр ч гэсэн улс эх орноо хямралт байдлаас гаргаж, ард түмнийхээ амьдралыг сайжруулахын тулд УИХ дахь МАН-ын бүлгээс дараах арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардаж байна

1. Ард түмний мөнгийг хэмнэсэн төсөв, мөнгөний бодлого

Төлбөрийн тэнцэл, ханшийн хямралаас гарах мөнгөний болон төсвийн бодлогыг боловсруулж УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх;

Төсвийн тэлсэн бодлогыг зогсоож, төрийн байгууллагуудын үр ашиг муутай бүтэц, орон тоог 30 хувиар цомхотгон, чиг үүргийн хувьд давхардсан яамдыг 10 хүртэл цөөлж, тэвчиж болох урсгал зардлыг бууруулан улсын төсөвт тодотгол хийх;

Валютын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангаруулах цогц бодлого хэрэгжүүлэх;

Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж буй Чингис болон Самурай бонд, Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах;

Зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах хөтөлбөр боловсруулж нэн даруй УИХ-аар батлуулах;

Үр ашиггүй Үнэ тогтворжуулах хөтөлбөр-ийг зогсоох.

2. Баялаг бүтээгчдээ дэмжсэн татварын бодлого

Эдийн засгийн хямралын эсрэг татварын багц хуулийн төслийг боловсруулан 2014 оны 2 дугаар улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх.

Ажлын байр нэмэгдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг нь харгалзан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн аж ахуйн нэгжүүдэд ногдуулсан торгууль, алдангийг хойшлуулж дэмжлэг үзүүлэх;

Төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлж буй аливаа шахалт, дарамтыг багасгах, хяналт шалгалтын давхардлыг арилгах;

ТЭЦ-5, Төмөр зам, Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх;

3.Монгол хүнийг дээдэлсэн нийгмийн хамгааллын бодлого

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулж буй банкуудтай зөвшилцөж, тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг хөнгөлөх асуудлыг шийдвэрлэх;

Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох хугацааг уртасгах, тэтгэмж авах нөхцөлийг зөөлрүүлэх эрх зүйн орчныг бий болгох;

Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх;

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

Үе үеийн Засгийн газрын хичээл зүтгэлээр өсөлттэй, өндөр тэмүүлэлтэй болсон эдийн засгийг эрх баригчид Та бүхний алдаатай бодлого унагаж, уруудуулж, хямралт байдалд хүргэлээ.

Энэхүү хямрал бэрхшээлийг даван туулах нь бид бүгдийн төдийгүй Засгийн газар, бизнес эрхлэгчид, нийт ард иргэдийн минь тулгамдсан асуудал болоод байна. Тийм учраас манай нам асуудалд хариуцлагатай хандаж зөвийг дэмжиж, бодлого санаачилга, зөвлөмжөө хуваалцан ажиллах болно.

Бид хямралт байдалд хүргэсэн бодлогын алдаануудыг шүүн тунгааж сургамж авах учиртай. Бас хямралаас гарч, эдийн засгаа сэргээн хөгжүүлж, урт удаан хугацааны өсөлттэй, тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.

МАН улс орны хөгжил, ард иргэдийн элбэг хангалуун амьдралын төлөө үндэсний зөвшилцлийг эрхэмлэж, Хөгжлийн тогтвортой бодлоготой болохыг улс төрийн хүчнүүд тэр дундаа эрх баригч намуудад уриалж байна.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд МАН-ын бүлэг Хүн шиг амьдарч улс шиг хөгжүүлнэ гэсэн эрх баригч Та бүхний амлалтыг сануулж, алдаатай буруу бодлогоо үргэлжлүүлсээр байвал Засгийн газартай хариуцлага тооцож, ард түмнийхээ талд бат зогсох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button