Эмчлэгдэхгүй гэх оноштой Н.Энхбилэг охин бүрэн эдгэрээд гэртээ ирлээ

Түүний инээмсгэлэл тодруулсан аз жаргалтай зураг нь фэйсбүүкээр аялж байна.

Сахуугийн вакцин хийлгэснээс болоод хуруунууд нь үхжиж мэдээгүй болсон охиныг Монголд эмчлэх ямар ч боломжгүй байсан учраас БНСУ-д эмчилгээ хийлгэхээр авч явсан билээ. Тэгвэл БНСУ-ын эмч нар охины цусанд бохир орсон хэмээн оношилжээ.

Өөрөөр хэлбэл ховор тохиолдох өвчин хэмээн эрүүл мэндийн дэд сайд болон Монголын зарим эмч нарын тайлбарлаад байсан өвчин нь цусны бохирдол болж таарсан байна. Ингээд БНСУ-ын эмч нар Н.Энхбилэг эмчилж, эрүүл саруул болгон нутаг буцаажээ. Одоо түүний бие бүрэн эдгэрсэн ч буруу оношлогооноос болоод зарим хуруугаа тайруулсан билээ.

Т.Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button