ТЕГ-ын дэд даргыг яагаад огцруулав

Түүнийг тагнуулын байгууллагын тухай хуульд заасан шалгуурт тэмцэх хүн хэмээн томилсон байдаг ч найман сар хүрэхгүй хугацаанд ажиллуулаад буцаагаад татчихлаа. Энэ талаар Ерөнхий сайд ТЕГ-ын дэд даргыг Ерөнхий сайдын захирамжаар ажлаас нь өөрчилсөн. Би өөрөө ажилд авсан. Өөрөө чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн байна.

Тэгвэл С.Эрдэнийг чөлөөлөхөд өөр хүний буюу Хууль зүйн сайдын нөлөөлөл байсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар ТЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг. Тиймээс С.Эрдэнэ Хууль зүйн сайдад гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгснөөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн үндэс болсон байх гэв. Харин С.Эрдэнэ өөрөө энэ талаар Хууль зүйн сайдыг тагнаж чагнасан асуудал байхгүй. Би тийм зөвшөөрөл ч өгөөгүй хэмээн мэдэгдсэн байна.

Мөн С.Эрдэнийн Австри улсад атташегаар ажиллаж байхдаа дипломат эрх ямбаараа халхавчлан ХБНГУ руу хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлсэн хэрэгт холбогдож байсан нь албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд нөлөөлсөн үү гэх таамаглал байгаа юм. Энэ талаар ТЕГ-ын эх сурвалжаас тодруулахад Тэргүүн дэд даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Гэхдээ ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэсэн хариултыг өглөө.

Т.Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button