Өнөөдөр болох үйл явдал

0900 цагт Азийн сангийн санхүүжилтээр Монголын хуульчдын холбоо, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооноос зохион байгуулах сургагч багш бэлтгэх сургалтын нээлт Хуульчдын танхимд болно.

0930 цагт Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Стандартчилал хэмжил зүйн газар болно. Уг хуралдаанаар 10 төрлийн стандартыг үндэсний стандартаар батлах асуудлыг хэлэлцэх аж.

1000 цагт Багшийн хөгжлийн ордны 405 тоотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг 21 аймгаас ирсэн багш мэргэжилтнүүд өөрсдийн арга туршлагаа бусадтай хуваалцана.

1010 цагт Хот суурин газрын шарилж ургамалтай тэмцэх арга хэмжээг зохион байгуулах салбар дундын уулзалт болох гэж байна. Уулзалт ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдмийн өргөөнд болно.

11.00 цагт Нар аргамждаг Наробанчин гэгээн,Төр нийгмийн зүтгэлтэн Дилав хутагт Жамсранжав, Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондов, Лашин хувилгаан Агваанпэрэнлэйжамц гээд Монгол даяар цуу алдар эрдэм номынх ид шид түгсэн хутагт хувилгаад Сайнноён хан аймгийн Шилүүстэй сумаас төржээ.Тэгвэл дээрхи хутагт хувилгаадын амьдрал түүхийг тодорхой болгох, мөн тэдний Монголын ард түмний оюун санааны ертөнцөд ямар хувь нэмэр оруулсныг тодруулах зорилго бүхий Хутагт судлал бага хурал удахгүй болох гэж байна.Энэхүү Хутагт судлал бага хурал болохтой холбоотой мэдээллийг Завхан аймгийн Шилүүстэй сумын нутгын зөвлөл болон Гандантэгчлэн хийдийн дэргэдэх Эрдэм соёлын төвөөс хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд Завхан аймгийн Шилүүстэй сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Цэнддоо, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Хүний гавъяат эмч Н.Пүрэвжав тэргүүтэй олны танил болсон эрхмүүд оролцоно. Хэвлэлийн хурал МҮОНТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.

1100 цагт АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мөрдөгч, тусгай ажилтнууд лекц уншина. Уг үйл ажиллагаа Хууль зүйн яаманд болно.

1230 цагт Орон нутгийн нийтийн аж ахуйн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөс аймаг, орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. Уг хурал Монгол нюьс-ийн мэдээллийн төвд болно.

1400 цагт Нийгэмд хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг хүргэх, өөрийн үзэл бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлж, хэл ярианы баялгаа нэмэгдүүлэх, тайзны соёл, илтгэх урлагт суралцах, жинхэнэ уран илтгэгч удирдагч болон хөгжихөд түлхэц болох зорилгоор Сурагчийн индэр илтгэлийн тэмцээн болно. Энэхүү үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болох юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button