Монголчууд эх орондоо харийнханд дарлуулсаар байх уу

гэдэгт хэн ч маргахгүй бизээ. Харамсалтай нь сайнаасаа илүүтэй саар үзэгдэл Монгол ажилчдын хөдөлмөрлөх нөхцөл, ажлын байрны дарамт зэргээс ажиглагдах боллоо.

Гадны хөрөнгө оруулалттай компаниудад хамгийн хурцаар тавигдаж буй асуудал бол Монгол ажилчдын эрүүл, аюулгүй ажиллаж, хөдөлмөрлөх орчин юм. Тухайлбал Налайх дүүргийн 33 тоосгоны үйлдвэрийн 30 нь хятад эзэнтэй бөгөөд Монгол ажилчдын хуулиар хамгаалагдсан эрүүл, аюулгүй ажиллах хөдөлмөрийн нөхцөл дээд зэргээр зөрчигдөж байгааг16 настай Монгол хүүг хятад иргэд зодож хөлийг нь хугалсан ноцтой хэргээс харж болно. Мөнгадны хөрөнгө оруулалттай томоохон компаниудад хамгийн хүнд, доод зэрэглэлийн ажлыг Монголчууд хийж, Монголчуудаас дор боловсролтой гадаадын нарийн мэргэжилтэн нэртэнгүүд хамгийн өндөр цалин хөлсийг авч, дээд зэргийн үйлчилгээгээр хангагддаг. Энэ талаар Монгол ажилчид санал гомдлоо гадны удирдлагуудад хэдэнтээхүргүүлсэн боловч саналаа илэрхийлсэн ажилчдыг шууд ажлаас нь халах, шууд болон шууд бусаар дарамтлах зэрэг хууль бус үйлдлүүд гарч байсан талаар шалгалтаар нотлогдсон байдаг.

Дахин нэг баримт сөхвөлХэнтий аймгийн Бор-Өндөртосгонынутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулттай уул уурхайн гэх компаниуд Монгол ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж, хуулийн дагуу шаардлага тавьсан Монгол ажилчдаа хууль бусаар хомроголон халахын зэрэгцээ байнга нэмэлт цалин хөлсгүй, уртасгасан цагаар ажлуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон.Эдгээрээс гадна Монгол ажилчдын эрүүл мэнд эрс муудах, ажилчдын хоолноос болж хавдар туссан зэрэг нийтийг цочроосон мэдээллүүд хэвлэл, олон нийтийн хэрэгслээр шил шилээ даган гарсаар байгаад төр засаг, мэргэжлийн хяналтынхан анхаарах цаг нэгэнт болсоныг илтгэж байна.

Монголчуудын эх орондоо харийн хөрөнгө оруулагч нэртэй мангас – т дарлуулах явдал цаашид ч гарсаар байх бололтой.Өнөөх харилцаа холбооны салбарт хар данстай, тагнадаг чагнадаг гэдгээрээ дэлхийд нэрд гарсан Huawei компанийг хүний нөөцийн чанга, хэрцгий арга барилтай гэж олон улсад шүүмлэх болоод удаж байна. Энэ тухай REUTERS агентлаг HUAWEI компанийн Чонон соёл-ын талаар хурцаар шүүмжилсэн нийтлэлдээажилчдаа цаг наргүй ажиллуулдаг, ажлын байрны стресс болон дарамт шахалт ихээр үзүүлдэг нь байгууллагын соёл гэхээсээ дарангуйлал хэмээн дурьдсан нь дэлхийн нийтийн анхаарлыг ихээр татаж шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Байгууллагын энэхүү хэрцгий соёлоос шалтгаалж Хятадад төдийгүй бусад улс орон дахь салбарын ажилчид нь учир битүүлгээр амиа хорлох, хүн амины хэрэгт холбогдсон талаарх баримтууд цахим ертөнцөөр дүүрэн байдгаас цухас дурьдвал.

2013 оны 2 сарын Зимбабегийн өдөр тутмын Хэралд сонинд Huawei –н хоёр ахлах менежер Засгийн газартаа өргөдөл гаргасан тухай нийтлэжээ. Нийтлэлд дурьдахдаа тэднийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлдэг, байнга хашгирч, дарамталдаг, тухайн улсын түүх, соёл, ёс заншлыг үл хүндэтгэн доромжилдог байсан тухай өгүүлсэн байна.

Өөр нэгэн ноцтой жишээ дурьдахад ГерманыDüsseldorf хотод 2013 оны Зулсарын өмнөх орой нэгэн аймшигтай хэрэг гарч баярын өмнөх оройн тайван байдлыг эвджээ. Оройн 1730-д цагдаагийн газрын утас дуугаран Би саяхан эхнэрээ алчихлаа гэсэн дуудлага иржээ. Цагдаа нар түргэн тусламжтай хамт очсон боловч эхнэр нь аль хэдийн амьсгал хураачихсан, нөхөр болох хятад залуу цагдаа нарыг ирэхийг хүлээн цогцосны хажууд байж байсан нь олныг сэртхийлгэсэн аймшигт дүр зураг болон үлджээ. Цагдаа нар энэ хэрэг дээр удаан хугацааны турш ажиллаж хэргийн шалтгааны талаарх дүгнэлтээ танилцуулсан нь бүр ч олны дургүйцлийг хүргэсэн байна. Дүгнэлтээр,Сэжигтэн буюу алуурчин нь Хятадын харилцаа холбооны компани Huawei-д ажилладаг бөгөөд тэрээр чоно соёл -ийнээлжит золиос болохыг дурьдаад өдөр тутмын ажлын хэт их дарамт, гэр бүлдээ цаг гаргах боломжгүй зэргээс үүдэн залуу хосууд байнгын хэрүүлтэй байсан нь өөрийн 24 настай залуухан эхнэртээ хүч хэрэглэн алтан амийг нь хөнөөх ноцтой шалтгаан болсон байна гэжээ.

Харин Монголчууд бид энэ компанийн талаар хэр ихийг мэдэх вэ? HUAWEI компани Монгол ажилчдад өөрөөр хандана гэсэн баталгаа байна уу. Хэн нэгэн Монгол залуу хохирохоос өмнө хариуцсан мэргэжлийн байгууллага нь шалгахад буруудахгүй л болов уу.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно…

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button