Дэлхийн хамгийн том шорон

за­рим нэг гадаадынхан Монголыг арай өөрөөр мэддэг болж байна. Тод­руулбал, дэлхийн хамгийн том шорон. Сүүлийн жилүүдэд га­даа­дын хөрөнгө оруулалтыг түл­хэх болсон тус улсын хувьд одоо­гоор гурван ч улсын үндэстэн дам­насан кор­порацитай хууль, шүү­хийн асуу­далтай байгаа юм. Ул­маар Мон­голын хууль хяналтын бай­гуул­лагынхан барууны болон хя­та­дын хэд хэдэн бизнесийн удирдах ажилт­нуудыг улсаасаа гарахыг хо­ригложээ. Улмаар тэдгээр биз­нес­мэнүүд ямар нэгэн гэмт хэрэг хий­сэн нь тогтоогдоогүй, ял шийтгэл эд­лээгүй ч бараг хоёр жилийн турш Монголд гацсан байдалтай байна.

Монгол Улс 2011 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн за­саг болсон. Хятадын асар хурд­тай өсөлтийг тэтгэсэн зэс, нүүрс алт­ны­хаа ачаар тус улсын эдийн засаг мөн онд 17.5 хувиар тэлсэн юм. Энэ үеэс түрийвчээ зузаатгахын са­цуу Монголын өвөрмөц соёл, иргэнш­лийг таньж, мэдэхийг хүссэн га­даадын уул уурхайн компаниуд бо­лон хөрөнгө оруулагчид тал нутагт ол­ноороо орж ирэх болсон.

Гэвч удалгүй Хятадын өсөлт удааширч, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ унахад Монгол руу тэмүүлэх гадаадын хөрөнгө оруулагчдын урс­гал аажмаар саарч эхэлсэн юм. Оюу­толгойн уурхайг хөгжүүлэх зар­далтай холбоотой асуудлаас болж, Монголын Засгийн газар болон Монголын хамгийн том хө­рөн­гө оруулагч Австралийн Рио Тинто группын хооронд ноц­той хагарал үүсээд байна. Мөн Өм­нөд Африкийн Стандарт банк Мон­голын Засгийн газартай хийх сун­жирсан яриа хэлцлийн асуудалд ороо­цолдоод байгаа юм. (Төрийн өм­чит болон хувийн компаниудад олго­сон зээлийн эргэн төлөлтөд үүс­сэн асуудалтай холбоотойгоор Стан­дарт банк нь Монгол Улсын Засгийн газраас 130 сая ам.доллар нэхэмжилж буй.)

Улсаас гарахыг хориглосон нь асууд­лыг тодорхойгүй болгож, муу­даад буй уур амьсгалыг улам дор­дуулж байна гэж Улаанбаатар дахь Монголын хөрөнгийн ме­неж­ментийн холбоог үүсгэн бай­гуулагчдын нэг Michael Preiss хэлжээ. Мөн тэрбээр Энэхүү шийд­­вэр нь зарим хүмүүсийн хувьд Мон­голд хөрөнгө оруулах нь ямар үр дүнгүй гэдгийг баталлаа гэв. (Preiss тус улсаас гарахыг хориг­ло­сон хүмүүсийн нэг биш) Визийн хо­риг нь Шинэ Зеланд, Австрали, Фи­лип­пин, Америк, Хятад бо­лон Өмнөд Африкийн иргэдэд үйл­чилж байгаа юм.

Албаныхан уул уурхайн компаниудын удирд­лагууд, банкирууд болон бүр цаашилбал, ас­рамжийн газрын ажилтныг хүр­тэл улсаасаа гарахыг хориг­ло­жээ. Монгол Улсад уул уурхайн то­моохон хэмжээний үйл ажиллагаа эрх­лэгч Рио Тинто компанийн тол­гойтой South Gobi Resources ком­панийн ажилчид дээрх үүссэн нөх­цөл байдлаас болж хамгийн ихээр хохироод байна. Канадын уул уурхайн компанийн /South Gobi Resources/ хувьд 2012 онд өөрийн эзэмшлийн хувьцааныхаа ба­га­гүй хувийг Хятадын төрийн өм­чийн China’s Aluminum Corp-д ху­далдах гэж оролдсоныхоо төлөө монголчуудын дургүйг хүргэжээ. (Энэхүү хувьцааг худалдсанаар South Gobi Resources компанийг Хятадын төрийн өмчит компани эзэмшилдээ авах байсан).

Энэхүү хэл­цийн талаар Засгийн газар олж мэдсэнээр УИХ-аас иймэрхүү төр­лийн хэлцэл, худалдаа хийхийг хориглосон хууль /Гадаадын хө­рөнгө оруулалтыг зохицуулах ту­хай хууль/ баталсан юм. Улмаар Мон­голын холбогдох албаныхан South Gobi Resources компанийн үйл ажиллагааг шалгаж эхэлсэн би­лээ. Түүнчлэн Монголын Ав­ли­гатай тэмцэх газраас South Gobi компанийг дөрвөн тэрбум ам.долларын татвараас зайлсхийсэн бо­лохыг нотолсон гэж мэдэгдсэн. Гэх­дээ компанийн зүгээс үүнийг эрс үгүйсгэж байгаа юм. Мөрдлөг, шал­галтын улмаас South Gobi-ийн үйл ажиллагаа тасалдаж, олон ар­ван ажилчид ажилгүй, зогсонги бай­далд орсон.

Түүнчлэн ямар нэ­гэн гэмт хэрэгт буруутгагдаагүй бо­ловч тус компанийн дөрвөн ажил­тан Монголыг орхин гарах эрхгүй болжээ. Тус компанийн нягт­лан бодогчоор ажиллаж байсан Фи­липпин улсын иргэн Hillarion Cajucom Би Монголоос хэзээ явах боломжтой болохоо хэлж мэдэхгүй байна. Миний карьер аль хэдийнэ сүйрсэн. Би зогсонги байдалд ороод байна гэжээ. Хэдий ажлаасаа ха­лагдсан ч South Gobi компанийн зү­­гээс түүний орон сууцны тү­рээ­сийг төлж, сар бүр тодорхой хэм­жээ­ний тэтгэлэг олгодог байна. Мөн тэрбээр гэр бүлтэйгээ зөвхөн Skype-аар л холбоо барьдаг аж. Ми­ний сэтгэлийн гүнд яагаад, яагаад, яагаад гэсэн асуулт үргэлж эр­гэлдэж байдаг гэж тэрбээр хэл­жээ.

АНУ-ын Миннесота мужийн ир­гэн Justin Kapla Монголыг орхин явах боломжгүй болсны улмаас тус улсад сүүлийн хоёр жилийн ху­гацаанд амьдарч байна. Монголын цаг­даагийн байгууллага SGS-ийг мөрдөн шалгаж байх дөрвөн жи­лийн хугацааны зургаан сард нь тэр­бээр салбарын захирлын албыг ха­шиж байсан юм. Kapla Монголд 11 жил амьдарч буй бөгөөд монгол бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. Мөн тэрбээр АНУ-ын конгрессын гишүүд болон АНУ-ын Элчин сайдын яамнаас тусламж хү­сээд буй.

South Gobi компанийн хуульч Авст­рали улсын иргэн Sarah Armstrong 2012 оны аравдугаар сард Хон­конг руу нисэх нислэг хүлээн он­гоцны буудал дээр зогсож бай­гаад баривчлагдсан. Монголын цаг­даагийн байгууллага түүнийг South Gobi-ийн хэрэгт холбогдуулан гэр­чээр татсан байжээ. Түүнийг цаг­даагийн газрыг орхин явахыг зөв­шөөрсөн ч долоо хоногийн турш гурван удаа дуудагдаж, есөн цагийн турш мэдүүлэг өгчээ. Түүний хэлснээр тэрбээр мэдүүлэгтээ ихэвч­лэн барууны компани хэрхэн ажил­ладгийг тайлбарласан аж. Тэд ТУЗ гэж юу байдгийг мэдэхгүй бай­сан гэж Армстронг хэлсэн бай­на. Хоёр сарын дараа тэрбээр Мон­голоос явжээ.

Монголыг орхин явах эрхгүй бол­сон хүмүүс одоо ч байгаа бө­гөөд хэвлэл мэдээлэлд ямар нэгэн байдлаар ярилцлага өгөх, гара­хыг нь хүртэл хориглоод байгаа юм. Авлигатай тэмцэх газар бо­лон дүүргийн прокурорын газ­раас Монголыг орхин гарахыг хо­риг­лосон шийдвэр, мөрдөн шал­­гах ажиллагааны талаар тайл­бар өгөхөөс татгалзлаа. Ерөн­хий­лөгчийн Тамгын газрын дарга П.Ца­гаан Надад энэ асуудлын талаар ямар нэгэн мэдээлэл алга. Хэрвээ энэ хүний эрхийг зөрчсөн асуудал юм бол үүнийг хариуцсан байгууллага бий гэжээ.

Харин АНУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Allyson Algeo АНУ-ын элчин сай­дын яам нь Монголоос гарахыг хо­риг­лосон шийдвэрийн талаар мэ­дээлэлтэй байгааг дурьдаад Мон­голын албаныхан Монголоос га­рах визийг буруугаар ашиглан га­даадын хөрөнгө оруулагчдад да­рамт, шахалт учруулж байгаа нь бид­ний анхаарлыг маш их татаж бай­на. Энэхүү нөхцөл байдал нь таа­ламжгүй үр дүнд хүргэж магад­гүй юм гэжээ.

Kohn is a reporter for Bloomberg News in Mongolia.

Humber is a reporter for Bloomberg News in Tokyo.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button