Барилгаас төмөр унаж хүн гэмтээжээ

гэмтээжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй Аморе зочид буудлын өргөтгөл хийж буй барилгын хэсгээс төмөр унаж найман настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Охин хичээлээ тараад ээжтэйгээ хамт явган хүний замаар явж байсан аж. Барилгын ажил явуулж байгаа компани ямар ч хамгаалалт хийгээгүй байсан бөгөөд хажуу талд нь цэцэрлэг, сургууль үйл ажиллагаа явуулдаг гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Одоогоор охин ГССҮГ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлжээ. Тиймээс холбогдох байгууллагуудаас барилгын ажил эхлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөр аюулгүй байдал сайтар баримтлахыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button