Гэмтлийн эмнэлгийн сонгон шалгаруулалтад З.Мэндсайхан тэнцэв

Хавдар судлалын үндэсний төв, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.Энхсайхан, гавьяат эмч, анагаах ухааны доктор, дэд профессор З.Мэндсайхан нар нэрээ дэвшүүлсэн билээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны олон нийттэй харилцах албанаас тодруулахад Сонгон шалгаруулалтад уламжлалт анагаах ухааны эмч З.Мэндсайхан шалгарсан. Төрийн албаны зөвлөл Эрүүл мэндийн сайдад шалгалтын дүнг албан ёсоор танилцуулсны дараагаар томилгоо хийгдэнэ гэв.

Тус албан тушаалд өрсөлдөх хүмүүст энэ удаа анагаах ухааны боловсролтой, эрүүл мэндийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх шалгуур тавьсан бөгөөд анагаах ухааны доктор, дэд профессор З.Мэндсайхан нь тус шалгуурыг хангажээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button