Согтуу жолооч нарт авах арга хэмжээг чангатгах шаардлагатай байна

согтуугаар жолоо барьсан тохиолдолд ямар хариуцлага тооцдог талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Л.Амаржаргалаас тодрууллаа.

-Сүүлийн үед согтуугаар автомашин жолоодох нь ихсэх хандлагатай болж байгаа гэсэн. Хоногтоо хэчнээн хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдаж байна вэ?

-Нийслэлийн замын цагдаагийн газарт хоногт дунджаар 50-60 согтуу жолооч баригддаг байсан бол сүүлийн өдрүүдэд 80-120 орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагдаж байгаа зөрчил бүртгэгдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагийн Нийслэлийн замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 312 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас зам тээврийн осол хэргийн шинжтэй 294 дуудлага хүлээн авсан байсан.

Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 гарч улмаар 11 хүн гэмсэн. Зам тээврийн осол долоо бүртгэгдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 89 жолоочийг журамлан, болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан.

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргах тохиолдол нь хоногт хэд бүртгэгддэг юм бэ?

-Сүүлийн үед согтуугаар авто машин жолоодож зам тээврийн осол хэрэгт холбогдох явдал ихэссэн байгаа. Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт гэхэд л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол хэрэгт холбогдсон таван жолооч бүртгэгдсэн. Үүнээс хамгийн ноцтой нь Баянзүрх дүүргийн нутаг Налайхын замд гурван настай хүүгээ машиндаа суулгаад хөл дээрээ бараг зогсч чадахгүй болтол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн аав нь жолоо барьж явсан байсан. Улмаар замын хашлага мөргөж зам тээврийн осол гаргасан. Энэ мэт согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод осол хэрэгт холбогдож байгаа цөөхөн хэдхэн тохиолдол нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа ч цаана нь хэчнээн хүн мэдэгдэхгүй осол гаргаж байгааг хэлж мэдэхгүй юм.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад журамлагдсан тохиолдолд тухайн жолоочид ямар арга хэмжээ авах уу?

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-д зааснаар тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасдаг. Хэрэв тухайн жолооч өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байвал шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчилдаг.

-Жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй харин ч ихсээд байгаа гэлээ. Магадгүй согтуу жолоочид авч байгаа арга хэмжээ сул байгаатай холбоотой юм болов уу?

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид авч байгаа арга хэмжээ нь төдийлөн үр дүнтэй биш байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс согтуугаар авто машин жолоодож удаа дараа зөрчил гаргаж байгаа хүнд хүлээлгэх хариуцлагыг өшөө чангатгах шаардалага байгаа юм. Тэгэхгүй бол согтуу жолоочийн улмаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөрөхгүй байна. Тиймээс энэ талаар тодорхой арга хэмжээ авч яаралтай уг хуулийг баталж өгөх хэрэгтэй байна.

-Хуулийг чангатгах тал дээр танайхаас ямар нэгэн ажил хийгдэж байгаа юу?

-Зөрчлийн тухай хууль болон Захиргааны хариуцлагын ту­хайн хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах талаар нийслэлийн за­мын цагдаагийн газраас санал өгчихсөн байгаа. Одоохондоо хууль хэлэлцүүлэх шатандаа явж байгаа байх. Тиймээс энэхүү хуулийг маш хурдан баталж өгөх хэрэгтэй байна.

-Согтуу жолоочид хариуц­лага тооцдог тогтолцоо бу­сад улс оронд ямар байдаг юм бол?

-Гадны хөгжингүй орнуудад согтуугаар авто машин жолоодсон тохиолдолд маш өндөр хэмжээний торгууль ногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах, баривчлах хорих ял нь өндөр байдаг. Гэтэл манайд жолоодох эрхийг нь зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасдаг. Эрхээ хасуулсан жолооч эрхгүй байхдаа ч дахиад л согтуугаар авто машин жолоодоод явж байдаг.

Хамгийн эмгэнэлтэй нь хайртай дотны хүнийхээ амьдралын ганцхан шил архиар үнэлээд явж байгаа гэдгээ ухамсарладаггүй. Бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг жолооч нараас судалгаа авсан. Тодруулбал, архидан согтуурахад нь хэн нөлөөлж байна гэсэн асуултад 99 хувь нь гэр бүл, найз нөхөд гэсэн хариултыг өгч байсан. Үүнээс үзэхэд албан байгууллага найз нөхөд нь тухайн жолоочтой архи согтууруулах ундааны зүйл хамт уугаад найзынхаа эрүүл мэнд амь насыг аюултай нөхцөл байдалд оруулж жолоо бариулдаг байгаа юм. Тиймээс энэ талаар иргэн бүр анхаарах шаардлагатай байна.

Ж.Отгонмягмар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button