Эмчийн мэргэжлийн ёс зүйн алдаатай холбоотой хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгасан байна

эмнэлгийн мэргэжилтэн бэлт­гэж буй их, дээд сургуулийн удирд­лагуудыг хүлээн авч уулзан, са­нал солилцжээ. 2014 оноос эх­лэн Эрүүл мэндийн салбарын Эр­чим­тэй шинэчлэлийн бодлогыг хэ­рэг­жүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нөлөөлөх бусад салбарын оролцоог, түүнчлэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм байна.

Энэхүү бусад салбарын орол­цоог нэмэгдүүлэх зорилгын хү­рээнд Анагаахын боловсрол ол­го­дог их, дээд сургуулийн бэлтгэж буй эмнэлгийн мэргэжилтний ча­нар сэдэвт хэлэлцүүлгийг зо­хион байгуулсан байна. Уулзалтад Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Хүний нөөцийн удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Б.Баярт, хол­бог­дох мэргэжилтнүүд болон анагаах ухааны их, дээд сургууль, коллежийн удирдлага, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал нийт 20 гаруй хүн оролцсон юм.

Н.Удвал Эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудтай нягт хамтран ажиллана

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ Хүний нөөцийн асуудал нь эрүүл мэндийн салбарын салшгүй нэг хэсэг байдаг. Манай улс 1942 оноос эхлэн эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн. Өнөөдөр ЭМШУИС, Ач, Этүгэн, Шинэ анагаах ухаан, Оточ манрамба, Монос, Улаанбаатар ИС гээд долоон их, дээд сургууль, мөн Энэрэл коллеж нь эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж байгаа. Эрүүл мэндийн салбар өнөөдөр чанартай боловсон хүчин, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг хүлээн авах шаардлагатай байна. Иймээс боловсон хүчин бэлтгэдэг сур­гуу­лиуд­тай нягт хамтран ажил­лах хэрэгтэй байна гэв.

Тус уул­зал­тад хүрэлцэн ирсэн их, дээд сур­гууль, коллежийн удирдлагууд сур­галтын хөтөлбөр, үйл ажил­ла­гааныхаа чиглэлүүдийг танил­цуулж, мэдээлэл солилцсон юм. Уулзалтын хүрээнд хэд хэ­дэн саналыг Эрүүл мэндийн сайд онцлон сануулж байна. Ту­хайл­бал, эмч, сувилагч, эм зүйч бэлт­гэх сургалтын хөтөлбөрөө боловс­руу­лах­даа ЭМЯ-тай санал солилцож байх.

Эмчийн мэргэжлийн болон ёс зүйн алдаатай холбоотой шүүмж нийгэмд их байгаа. Ер нь эмч нарт эмчийн ёс зүй, хариуц­лагын талаархи ойлголт дут­маг байдаг гэсэн үг. Тиймээс энэ чиглэлийн хичээлийг сур­гал­тын хөтөлбөртөө тусгах. Эмч­лэх эрхийн лицензийн шал­галт, тавигдах шаардлагыг боловс­ронгуй болгоход анхаарч Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй харилцан санал солилцох, боловсон хүчний чанарын нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.

Б.Баярт Эмчийн мэргэжлээр суралцагчдын гадаад хэлний мэдлэгт анхаарах хэрэгтэй

ЭМЯ-ны Хүний нөөцийн удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Б.Баярт Уламжлалт анагаах ухааны чиглэлийн сургуулиуд эмчийн ёс зүйн асуудалд илүү анхаарч, сургалтын хөтөлбөртөө тусгасан нь харагдаж байна гээд боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиуд хэд хэдэн асуудалд анхаарах шаардлагатай байгааг хэлж байв.

Тодруулбал, бүх сургууль, коллежид эмчийн мэргэжлээр суралцагчдын гадаад хэлний мэдлэгт анхаарч, энэ чиглэлийн хичээлийг сургалтын хөтөлбөрт нарийн тусгахад анхаарах, мөн ЭМЯ-наас гаргаж буй бодлогын баримт бичгүүдтэй танилцаж, ажил, сургалт, үйл ажиллагаатайгаа нягт, уялдуулж байх хэрэгтэй хэмээн хэлсэн юм. ЭМЯ-аас сувилагчийг түлхүү бэлтгэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа гэдгийг мэдээлж, энэ чиглэлд анхаарч ажиллахыг санууллаа.

Мөн Монгол Улсад анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиудын сургалтын бааз, чадавхи нэмэгдэж байгаатай холбогдуулан төгсөлтийн дараах сургалтыг явуулах эрх бүх сургуульд нээлттэй байдаг бөгөөд холбогдох шаардлагыг хангаж, материалаа бүрдүүлж өгөх боложтой гэдгийг хэлсэн юм. Дашрамд дуулгахад, ЭМШУИС, Ач, Этүгэн сургуулиуд хүний их эмч, Оточ манрамба, Шинэ анагаах ухаан дээд сургуулиуд нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр, Энэрэл ДС, Улаанбаатар ИС сургуулиуд сувилагчийн чиглэлээр, Монос дээд сургууль нь эм зүйч мэргэжлээр голчлон боловсон хүчин бэлтгэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button