20 саяын хөлбөмбөг бэлгэнд авч, хэн нь том алхдагаа хэмжиж хуралдлаа

удаагийн хуралдаан 09.00 цагт эхлэх ч байсан ч уламжлал-ын дагуу 10.00 цаг дөхүүлж эхэлсэн бөгөөд жинхэнэ баярын настртай байсан гэхэд болно. Учир нь Монголын хөлбөмбөгийн холбооныхон 76 гишүүнд бэлэг барьсан нь тэдэнд их л таатай санагдсан бололтой.

Тус холбооноос удахгүй Бразил улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөгөөр гэнэтийн бэлэг барьсан нь энэ юм. Ази тивийн орнуудын хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулдаг Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт удахгүй болно. Хэсгийн тоглолтод Монголын Эрчим баг улсаа төлөөлж оролцох учраас тэднийг дэмжих хүсэлтийг гишүүдэд нэг талаараа хэлсэн ухуулга хийж, чуулганы танхмыг бөмбөгөөр дүүргэлээ.

Ийнхүү баярын настртай эхэлсэн хуралдааны эхэнд хоёр хуулийн төслийг бараг л нүд ирмэхийн зуурт баталсан юм. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

Уг асуудлын дараа Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. О.Баасанхүү гишүүний өргөн барьсан уг хууль гишүүдийг тамхи татдаг, татдаггүйгээр нь талцуулж амжив. Хууль санаачлагч Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрнаас 500 метр доторх зайд тамхи зарахгүй гэсэн заалт амьдралд нийлэхгүй байна гэж үзэн 500 алхам болгох асуудлыг оруулж ирсэн юм. Гэсэн ч энэ нь маргаан дагуулж, талцуулсны эцэст гишүүд уг хуулийн төслийг дэм­жихгүй санаачлагчид буцаалаа. Харин Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Тэрбээр МАН-ын бүлэг эдийн засгийн өнөөгийн хямралыг гадаад, дотоод шалтгаан гэхээсээ илүү Засгийн газрын бодлогын алдаатай шууд холбон авч үзэж ирсэн. Ийм дүгнэлтэд хүрэхийн тулд эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөллүүдээс эхлээд нийт ард түмний саналыг сонссон уулзалт, хэлэлцүүлгүүдийг удаа дараа зохион байгуулж, үе үеийн төр засгийн тэргүүнүүдийн байр суурийг хүндэтгэн сонссон. Шинэчлэлийн гэх Засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд улсын орны эдийн засгийг хямралт байдалд хүргэснийг Үндэсний статистикийн хорооны тоон үзүүлэлт тодхон харуулах болсон. Мөн олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээ ч давхар нотолж байгаа хэмээн онцолсон юм.

Мөн Засгийн газар оройтсон ч гэсэн алдаагаа ухамсарлан үнэнд гүйцэгдсэнээ өнөөдөр хүлээн зөвшөөрч Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг яаран сандран хэлэлцүүлж байна. Тогтоолын төсөлд тусгагдсан 23 зүйл бүхий арга хэмжээ нь хямралыг даван туулах биш харин ч улам даамжруулж мэднэ. Энэхүү 23 арга хэмжээний 17 нь АН-ын сонгуулийн амлалт байна.

Энэ нь эдийн засгийн хямралт байдлыг даван туулах бодлого биш, өмнөх амлалтаараа ард түмнээ дахин хуурах гэсэн оролдлого гэх мэт дүгнэлтийг танилцуулсан юм. Үүний дараа гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. МАН-ын гишүүд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж, дээрх дүгнэлтийн хүрээнд асуулт асууж байсан юм. Харин тэдний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд болон Уул уурхай, Сангийн яамны удирдалага хариулт өгсөн. Н.Батбаяр сайдын хувьд Эдийн засаг хүндрээгүй гэдгээ хэлж, харин одоо эрчимжүүлэх ажлыг хийх талаар зөвлөж харагдсан. Уг тогтоолын төслийг лхагва гарагт хуралдсан Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button